Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»‘All I Want For Christmas Is You’ дуу Spotify дээр дахин трэнд болж эхэллээ
Дуу хөгжим

‘All I Want For Christmas Is You’ дуу Spotify дээр дахин трэнд болж эхэллээ

Урлаг Урлаг29/10/2025Шинэчлэгдсэн:18/02/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Алдарт дуучин Мэрайя Кэригийн Зул сарын баярын хит “All I Want For Christmas Is You” дуу арваннэгдүгээр сар дөхөхтэй зэрэгцэн “Spotify”-ийн жагсаалтад хүч түрэн орж ирлээ.

Өнгөрсөн аравдугаар сарын 25-ны бямба гарагт тус дууны өдөр тутмын стрийм 500 мянгад хүрч, баярын улирал албан ёсоор “эхэлж” буйг мэдрүүллээ.

1994 онд анх гарсан энэ дуу нь 30 гаруй жилийн дараа ч дэлхийн хэмжээнд хамгийн их хүн сонсдог Зул сарын классик бүтээл хэвээр байгаа бөгөөд жил бүрийн арваннэгдүгээр сараас “Spotify”, “Billboard” зэрэг чартуудад дахин дээгүүр бичигддэг уламжлалтай.

Мэрайя Кэри өөрөө ч энэ үеэр баярын уур амьсгалыг албан ёсоор эхлүүлдэг бөгөөд өнгөрсөн жил тэрбээр “It’s time!” хэмээх бичлэгээр фэнүүддээ хандан Зул сарын улирал эхэлж байгааг зарласан билээ.

Хүмүүсийн дунд “Зул сарын хатан хаан” хэмээн нэрлэгддэг Мэрайя Кэригийн энэхүү дуу жил бүр соёлын үзэгдэл болон хувирдаг бөгөөд олон улсад дэлгүүр, кино, сурталчилгаа, нийгмийн сүлжээ гээд хаа сайгүй эгшиглэж эхэлдэг уламжлал тогтсон.

“Spotify”-ийн мэдээлснээр, энэ долоо хоногт дууны стрийм тоо тогтмол өсөж, арваннэгдүгээр сар гарахад “All I Want For Christmas Is You” дахин дэлхийн чартуудыг тэргүүлэх нь бараг гарцаагүй болоод байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

ФОТО: “Улаанбаатарын үдэш 2026” үндэсний их баяр наадмын үдшийн цэнгүүнээс

12/07/2026
Дуу хөгжим Урлаг

Оливиа Родриго гурав дахь цомгоо гаргахаар ажиллаж байна

10/07/2026
Дуу хөгжим Урлаг

Мелани Си “Spice Girls” хамтлагийн 30 жилийн ой сэтгэл хөдөлгөм байлаа” гэв

10/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Монгол адууны үнэ цэнийг дэлхийд сурталчлах “Дэлхийн адууны өдөр”- т 12600 морьтон оролцлоо

13/07/2026

У.Хүрэлсүх: Даян дэлхийд Монголын их амар амгаланг тогтооход монгол адуу онцгой чухал үүрэг гүйцэтгэсэн

13/07/2026

Ордуудын энэ долоо хоногийн зурхай

13/07/2026

Дэлхийн адууны өдрөөр Монгол адууны өв соёлыг харуулсан дэлгэцийн уран бүтээлүүдийг толилуулж байна

12/07/2026

ФОТО: “Улаанбаатарын үдэш 2026” үндэсний их баяр наадмын үдшийн цэнгүүнээс

12/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.