Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
Нийгэм

“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо

Урлаг Урлаг04/11/2025Шинэчлэгдсэн:20/02/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Очирдагинас” ХХК нь 2017 оноос хэрэгжүүлж эхэлсэн гурван үе шаттай “Экспортын үйлдвэрийн цогцолбор” төслөө амжилттай хэрэгжүүлж, 2025 онд албан ёсоор ашиглалтад орууллаа.


Энэхүү төслийн хүрээнд мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, нөөшлөх болон анхан шатны боловсруулах бүх үйл ажиллагаа нэг цогц системд нэгдэж, Монголын хүнсний салбарт шинэ түвшний экспортын хүчин чадал бүрдлээ.

 Гурван үе шаттай бүтээн байгуулалт

2017 онд эхэлсэн төслийн хүрээнд дараах гурван үйлдвэрийг үе шаттайгаар барьж ашиглалтад оруулсан юм.
2018 он – “Хиам, махан бүтээгдэхүүний үйлдвэр”
2023 он – “Нөөшилсөн бүтээгдэхүүний үйлдвэр”
2024–2025 он – “Анхан шатны мах боловсруулах үйлдвэр болон үйлдвэрийн өргөтгөл”

Ингэснээр нийт 9,145 м² талбай бүхий орчин үеийн үйлдвэрийн бүс бүрдэж, үйлдвэрлэлийн бүх шат дамжлага нэг дор төвлөрлөө.

 Анхан шатны мах боловсруулах үйлдвэр – 20 тонн хүчин чадал

“Анхан шатны мах боловсруулах үйлдвэр” нь өдөрт 20 тонн гулууз мах шулж, ангилан үйлдвэрийн болон хүнсний хэрэглээнд зориулсан мах үйлдвэрлэх хүчин чадалтай орчин үеийн үйлдвэр юм.
Энэ үйлдвэр ашиглалтад орсноор экспортын “Хиам, махан бүтээгдэхүүний үйлдвэр”, “Нөөшилсөн бүтээгдэхүүний үйлдвэр”-үүдийн үндсэн түүхий эдийг өөрсдөө өндөр чанартайгаар бэлтгэх боломж бүрдлээ.

Ингэснээр “Очирдагинас” ХХК мах бэлтгэл, боловсруулах, нөөшлөх, экспортлох бүх шатны үйл ажиллагааг дотооддоо бүрэн шийдэж, экспортын өрсөлдөх чадварыг шинэ түвшинд хүргэсэн юм.

50 тонн үйлдвэрлэлийн хүчин чадалтай цогцолбор

Өдөрт 50 тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай энэхүү цогцолбор үйлдвэр нь Монголын мах, махан бүтээгдэхүүнийг олон улсын стандартад нийцүүлэн экспортлох бүрэн боломжийг бүрдүүлж байна.
Мөн нийслэлийн хүнсний зах зээлд зориулан төрөл бүрийн ангилсан мах үйлдвэрлэн нийлүүлэхээр төлөвлөж, Монгол хүнсний аюулгүй байдал, тогтвортой нийлүүлэлтийн чадавхыг нэмэгдүүлж байна.

Монгол хүнсний экспортын шинэ түвшин
“Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Очирдагинас” ХХК нь хөнгөлөлттэй зээл, тоног төхөөрөмжийн шинэчлэлт болон хөргөлтийн зоорийн хүчин чадлын өргөтгөл зэрэг бодит хөрөнгө оруулалтыг амжилттай хэрэгжүүлж, улмаар импортыг орлох бүтээгдэхүүний үйлдвэрлэл, дотоодын нийлүүлэлтийн тогтвортой байдлыг ханган, экспортын чанар, өрсөлдөх чадварыг шинэ түвшинд хүргэлээ.

Нийт барилгын талбай: 9,145 м²
Хөргөлтийн зоорины хүчин чадал: 2,000 тн
Өдөрт боловсруулах махны хэмжээ: 20 тн
Нийт үйлдвэрлэлийн хүчин чадал: 50 тн

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

ФОТО: НҮБ болон Монгол Улсын далбааг COP17-гийн талбайд мандууллаа

17/08/2026
Нийгэм Урлаг

“Монгол Улсын хаад” дурсгалын зоос гаргахаар төлөвлөж байна

10/08/2026
Нийгэм Урлаг

Олон улсын монголч эрдэмтний XIII их хурал Улаанбаатар хотноо болно

05/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Жейкоб Элорди Жеймс Бондын дүрийн шалгаруулалтын талаар асуултыг булзааруулав

23/08/2026

“Coco” хүүхэлдэйн киноны хоёрдугаар анги гарна

23/08/2026

“Маша ба Баавгай” хүүхэлдэйн кинонд хориг тавилаа

23/08/2026

Залуу уран бүтээлчдийн “Хотын чимээ” үзэсгэлэн наймдугаар сарын 30-ныг дуустал үзэгчдийн хүртээл болно

23/08/2026

Монгол Улс дэлхийн хамгийн нам гүм орнуудын есдүгээрт эрэмбэлэгджээ

23/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.