Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Музей»С.Чулуун: Монгол Улс нь Хүннү судалгааны хамгийн том дурсгалт газар юм
Музей

С.Чулуун: Монгол Улс нь Хүннү судалгааны хамгийн том дурсгалт газар юм

Урлаг Урлаг07/11/2025Шинэчлэгдсэн:18/02/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Унгар улсын Будапешт хотноо зохион байгуулж буй Хүннү судлалын олон улсын эрдэм шинжилгээний хуралд “Чингис хаан” үндэсний музейн захирал, академич С.Чулуун оролцов.

Тус музейн мэдээлснээр, Унгарын Нийтийн Соёлын өвийн агентлаг, Унгарын Үндэсний музей хамтран “Евразийн иргэншлийн үүсэл ба салбар хоорондын хамтын судалгаа-Археологийн соёлын сүлжээ тэдгээрийн харилцан нөлөөлөл” олон улсын хурлыг тус музейн захирал, академич С.Чулуун нээж үг хэлэв. Тэрбээр хэлэхдээ, “Хүннүгийн судалгааны хамгийн томоохон дурсгалт газар нь Монгол улс. Сүүлийн 100 жилд хийсэн судалгааны үр дүнг “Чингис хаан” үндэсний музейд тавьж, дэлхий нийтэд сурталчилж байна. Тус музейгээс сүүлийн жилүүдэд Хүннүгийн томоохон судалгааны ажлыг эхлүүлж, хүннүгийн язгууртны цогцолбор булшнуудыг ЮНЕСКО-д бүртгүүлэх ажлыг удирдан зохион байгуулж байна” хэмээв.

Хүннүгийн язгууртны цогцолборт газрын хамгийн томоохон нь болох Гол мод 1, 2, “Ноён уулын дурсгал”, “Тахилтын хотгор”, Төв аймгийн Баянцагаан сум дахь “Чихэртийн зоо”, Хэнтий аймгийн “Дуурлиг нарс” зэргийг дэлхийн өвд бүртгүүлэх эцсийн хуралдаан 2026 онд болно. Мөн энэ үеэр Унгарын Үндэсний музейн захирал Габортай уулзаж, 2026 оны аравдугаар сард Европ дахь Аттилагийн үеийн Хүннүчүүдийн үзэсгэлэнг “Чингис хаан” үндэсний музейд гаргах яриа хэлэлцээрийг хийх юм.

Энэхүү олон улсын хуралд Унгарын Үндэсний музей, ШУА-ийн хүрээлэнгүүд, Унгар судлалын хүрээлэн, БНХАУ, ОХУ-ын Татарстан, Монгол Улсын ШУА-ийн Археологийн хүрээлэн, Казахстаны ШУА-ийн судлаачид оролцож байна.

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Музей Урлаг

“Ялалт” музей мянга гаруй үзмэртэй

22/08/2026
Музей Урлаг

Монголын Үндэсний музейн байнгын үзүүллэгт шинэ QR тайлбарууд нэмэгджээ

17/08/2026
Музей Урлаг

Музейн үнэт үзмэрийн нэг нь жонш

12/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Жейкоб Элорди Жеймс Бондын дүрийн шалгаруулалтын талаар асуултыг булзааруулав

23/08/2026

“Coco” хүүхэлдэйн киноны хоёрдугаар анги гарна

23/08/2026

“Маша ба Баавгай” хүүхэлдэйн кинонд хориг тавилаа

23/08/2026

Залуу уран бүтээлчдийн “Хотын чимээ” үзэсгэлэн наймдугаар сарын 30-ныг дуустал үзэгчдийн хүртээл болно

23/08/2026

Монгол Улс дэлхийн хамгийн нам гүм орнуудын есдүгээрт эрэмбэлэгджээ

23/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.