Миний амьдралд тохиолдоод байгаа нэгэн асуудлын талаар би бичмээр санагдлаа. Надад ухаалаг зөвлөгөө өгч тусална гэдэгт итгэж байна.
Би өөрийн гэсэн амьдралтай, жирийн нэгэн төрийн албан хаагч, 2 хүүхдийн ээж, халамж хайр багатай ч өөр хүүхнүүдийн гэрлэхийг мөрөөддөг тийм ханьтай. Бид 2 нийгэмд хангалттай сайхан л амьдарч байна.
Саяхан надад нэгэн сонин явдал тохиолдлоо. Их сургуульд байхад бидэнд хичээл зааж байсан нэгэн өндөр багш байсан юм. Намайг элсдэг жил бидэнд 2, 3 сар хичээл заагаад гадагшаа сургуульд яваад өгсөн юм. Тэр их өндөр, дүндээ их хатуу ер нь гаднаас нь харахад их л зантай хүүхдүүд айгаад ойртож чаддаггүй хүн байсан. Тэдний нэг нь би юм. Саяхан 2, 3 жилийн өмнө сургууль орох ажил гараад тэнд тэр багштайгаа тааралдлаа. Нөгөө ууртай багш чинь намайг хараад инээгээд гар бариад утасны дугаараа өгөөч гэхээр нь би дугаараа өгөөд явсан юм .
Тэр үед би жирэмсэн байсан болохоор намайг хараад гайхсан шинжтэй байсан. Тэгээд тэрнээс хойш хааяа нэг утсаар мессеж бичиж сайн уу энэ тэр гэдэг боллоо. Саяхан би ажил дээрээ байсан чинь багш маань мессенжерт ороод ирлээ. Ажил дээрээ байна гээд нэлээд юм ярьлаа. Тэр өдөр бид 2 ийн ээлж таарсан байсан юм байна. Тэгсэн тэр 2 уулаа шөнөжингөө юм бичих үү гэдэг байгаа би ч арай ч тэгж чадахгүй байхаа гэлээ. Тэр надаас амьдрал ахуй сайн уу нөхөртэй болсон уу гэх зэргээр нэлээд юм асуулаа. Би ч бас та хүнтэй суусан биздээ хэдэн хүүхэдтэй вэ гэхэд хүүхэдгүй саяхан л хүнтэй суусан гэнэ. За тэгээд Юм яриад л байсан түүний яриа нь их сайхан утгатай байсан.
Тэгээд надад ингэж хэллээ. Би нээрээ танай ангийн нэг охинд анхны харцаар дурлаад түүнийгээ хэлж чадаагүй гадагшаа явсандаа одоо хэрнээ харамсаж явдаг гэлээ. Тэгэхээр нь би хэн юм болоо гэж сонирхоод тэр үү энэ үү гэсээр ангийн охидоо нэрлэж дууслаа. Эцэст нь би үлдлээ. Тэр үед би их сонин байдалд ороод тэгээд хэн гэдэг юм бэ гэсэн чинь миний нэрийг бичлээ. Би хэсэг хачин болоод нэг хэсэг юм бичсэнгүй. Түүний хайртай байсан хүн нь би гэж үү дээ гэж бодоод энэ худлаа ярьж байгаа байлгүй дээ гэж бодлоо.
Тэр надаас хүсээгүй зүйлийг чинь ярисанд уучлалт гуйя гэв тэгээд энэ олон жилийн өмнө намайг яаж санаж дотроо хайрлаж явсан аа хэллээ. Миний гайхширал арилсангүй 2 өдөр боллоо. Өөрийн эрхгүй түүний хэлсэн зүйл чихэнд сонсогдоод 2 орой зүүдэлсэн. Тэрнээс хойш хэд хоног би өөрийн эрхгүй тэрийг бодоод байдаг болсон. Манай нөхөр түр гадагшаа явлаа. Тэрийг мэдсэн юм уу гэмээр тэр нэгэн өдөр над руу залгалаа. Надад чамтай уулзаж хэлэх юм байна надад зав гаргаач гэж гуйсан. Би ч жаахан муу санаа гаргаад тэгвэл маргааш эртхэн уулзая би ажилтай гэж хэлээд бид 2 уулзахаар боллоо. Тэр яаг цагаа барьж гэрийн ойролцоо ирлээ гэж залгав би ч гэрээсээ гараад явж байтал өөрийн эрхгүй дотор сонин болоод догдлоод байсан. Би түүн дээр очоод машин дотор нь өнгөрсөн олон жил, сургуульд байсан үеээ баахан дурсан ярьсан тэр гэнэт Хайртай шүү гэж аяаархан шивнээд миний хацар дээр зөөлөн үнсээд авлаа би яахаа мэдэхгүй болж хацар дээрээ гараа тавиад түүн лүү гайхсан янзаар харлаа. Тэр инээснээ одоо миний санаа амарлаа Хайртай гэдгээ хэлсэн, хацар дээр чинь үнсмээр санагддаг байсан түүнийгээ хийлээ миний дотор онгойгоод үнэхээр сайхан болчлоо гэв. Би юу ч дугарч чадсангүй жаахан инээгээд бодлогширон суулаа.
Тэгтэл тэр гэнэт намайг өөрийн юм шиг л тэврээд авсан түүний биенээс тансаг үнэр гарч би өөрийн эрхгүй түүнд наалдаж бүүр түүнийг үнсмээр санагдсан. Тэр бодлыг маань мэдсэн юм уу гэмээр тэр миний уруул дээр үнсэхэд надад үнэхээр сайхан санагдаж байсан. Би ч түүнийг үнсээд авлаа. Тэр үед би өөрөө өөрийгөө захирч чадахгүй байлаа. Тэгэж байгаад би гэнэт ухаан орж байгаа хүн заза би гэртээ орлоо ажилтай гэж хэлхэд тэр их л дурамчихан харагдсан. Тэгээд бид 2 саллаа. Тэр өдрөөс хойш би түүнийг дандаа бодоод байх боллоо. Арай би түүнд сайн болчихсон юм биш байгаа гэж айж байна. Аль аль нь амьдралтай болсон болохоор буруу гэдгээ мэдсээр байж яагаад түүнийг санаад байгаагаа мэдэхгүй байна. Бүүр нэг удаа нууц амрагууд болох тухай бодсон. Хүмүүсээ надад туслаж чин сэтгэлээсээ зөвлөгөө өгөөрэй. Надад одоо юу юунаас илүү хүний зөвлөгөө л хэрэгтэй болоод байна. Туслаач
Үл таних нэгэн бүсгүй …