Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Утга зохиол»Дэлхийн хамгийн өндөр настай зохиолч дээд амжилтаа дахин эвдэв
Утга зохиол

Дэлхийн хамгийн өндөр настай зохиолч дээд амжилтаа дахин эвдэв

Урлаг Урлаг19/11/2025Шинэчлэгдсэн:17/02/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Хүн хэдэн нас хүрч байж хөгширдөг юм бол оо? Хариултыг нь хэлье, “Би ч хөгширч дээ” гэж бодсон тэр өдрөөс эхлээд та хөгширдөг.

Дэлхийн хамгийн өндөр настай зохиолч Ким Хюн Сык хүний оюун санаа хэзээ ч хөгширдөггүй болохыг хүн төрөлхтөнд захиж байна.

1920 оны долдугаар сарын 6-нд төрсөн Ким энэ жил 105 нас хүрнэ. Ким дэлхийн хамгийн өндөр настай зохиолч гэсэн дээд амжилтын эзэн болж, ном бүтээлийн салбарт нэрээ мөнхлөн үлдээжээ. Ёнсэй их сургуулийн хүндэт профессор тэрбээр өнгөрсөн онд “Ким Хюн Сык – 100 жилийн мэргэн ухаан” номоо хэвлүүлснээр Гиннесийн амжилтад албан ёсоор бүртгэгдсэн. Тухайн үед тэр 104 нас арай хүрээгүй байв.

Тэгвэл Ким Хюн Сык энэ дээд амжилтаа дахин эвдлээ. Тэрбээр өнгөрсөн долоо хоногт хэвлэлийн бага хурал хийж, цоо шинэ номоо танилцуулав. “Ким Хюн Сук – 100 жилийн өв” нэртэй номдоо тэр өөрчлөлт хувьслаар дүүрэн бүтэн зууны турш хүн байхын утга учрыг өгүүлжээ.

Түүний анхны ном 50 ба түүнээс дээш насныханд зохимжтой боловч залуу хүмүүс ч өргөнөөр уншсан гэдгийг хэвлэлийн газар нь хэлж буй. Тиймээс хоёр дахь номоос нь ч залуучууд хүүхдүүд ямархан нэгийг олж харах болов уу гэж Ким Хюн Сык найдаж байна.

Ким Хюн Сыкын амьдрал Солонгосын түүхийн талаар хангалттай ихийг өгүүлнэ. Учир нь тэр Японы колончлолын үед Хойд Пёнган мужид төрж, тусгаар тогтнолын төлөө тэмцэгч Ан Чан Хогийн номлолоос урам зориг авч, яруу найрагч Юн Дон Жүтэй хамт суралцаж өсчээ. Түүгээр ч үл барам бага сургуульдаа Хойд Солонгосыг үндэслэгч Ким Ил Сунтэй хамт сурч, өглөөний цайгаа хувааж иддэг байсан гэдэг.

Бүх л төрлийн нийгмийг үзсэн Ким Хюн Сык “Эрх чөлөөг эрхэмлэдэг нийгэм л эцэстээ ялдаг” гэдгийг хэлж байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Утга зохиол Урлаг

Букерын шагналын 2026 оны ялагчаар Тайвань зохиол шалгарлаа

03/06/2026
Утга зохиол Урлаг

Артур хааны тухай гар бичмэлийг дуудлагаар худалдана

01/06/2026
Утга зохиол Урлаг

“Борхойн цом”-ыг МЗЭ-ийн шагналт яруу найрагч Э.Анхбаяр өргөлөө

26/05/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Мэрилин Монрогийн хөхний даруулга дуудлага худалдааны өмнөх байдлаар 5000 ам.долларт хүрчээ

08/06/2026

Ким Су Хён Филиппиний “Bench” брэндийн сурталчилгаанд оролцоно

08/06/2026

Осамү Тэзүкагийн бүтээсэн, өмнө нь нийтлэгдээгүй анимэ олджээ

08/06/2026

Оркестр, язгуур урлагийн хоршлыг “Оршихуйн анир” тоглолтоор толилуулна

08/06/2026

Жүжигчин Ш.Мөнхбаяр Эрдэнэт хот хүртэл 400 км замыг гүйж туулахаар замдаа гарчээ

08/06/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.