Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“Мөрөөдөгчдийн өдөр” кино өдөрлөгөөр “4 сар, 3 долоо хоног, 2 өдөр” киног толилуулна
Нийгэм

“Мөрөөдөгчдийн өдөр” кино өдөрлөгөөр “4 сар, 3 долоо хоног, 2 өдөр” киног толилуулна

Урлаг Урлаг24/04/2014Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
-23042014-1398245487-276297072-muruudugchiin_udur7926115182014-04-24-10-10[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Артхаус киног дэлгэрүүлэх зорилготой “Алтан хальс” холбооноос долоо хоног бүрийн бямба гаригт зохион байгуулдаг “Dreamers’day” буюу “Мөрөөдөгчдийн өдөр” кино өдөрлөгөөр энэ удаад Румыны найруулагч Кристиан Мунжиугийн 2007 оны Каннын кино наадмын дээд шагнал “Алтан далдуу мод” хүртсэн “4 сар, 3 долоо хоног, 2 өдөр” киног толилуулах гэж байна.

1987 оны Румын Улс. Их сургуулийн дотуур байрны хоёр эмэгтэй оюутан хаа нэг тийшээ явахаар зэхэх аж. Нэг нь буудал захиалсанаа утсаар ахин баталгаажуулах зэргээр их л хянамгай хандахаас үзэхэд тэд чухам “хаашаа” зорьж байгаа нь сонирхол татна.

Шугамын автобус, орон сууцны нэг ижил байрнууд зэрэг социалист орчнуудын нийтлэг дүр зураг, бидэнд ихээхэн танил гудамж талбай, барилга байшин дамжсаар хоёр охин буудалд ирнэ. Дунд насны эртэй буудалд уулзахаар товлосон аж. Тэд чухам “яах” гэж байгаа нь бүр л жигтэй.

Мэдээж уг бүтээл адал явдалт кино биш боловч дээрх хоёр асуултын хариу ил болоход  аль ч нийгэмд байдаг хурц асуудлаар таны үзэл бодол, сэтгэлийг донслуулж мэдэх юм.

Цөөн байршилд зураг авч, бага зардал, цомхон бүрэлдэхүүнээр онцгой бүтээл туурвиж болохын жишээг харуулсан Кристиан Мунжиу найруулагч уг киногоороо дотоод, гадаадын 30 гаруй кино наадмаас шагналын буухиа таслалгүй явсаар Каннын кино наадмаас анх удаа Румын кино дээд шагналыг хүртсэн түүхэн явдлын эзэн болжээ.

Уг кино румын хэл дээр монгол хадмал орчуулгын хамт энэ сарын 26-ны бямба гаригт 14.00 цагт Энхтайван найрамдлын ордонд гарна.  Тасалбарын үнэ 2000 төгрөг.

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Соёл, урлагийн тоглолт, арга хэмжээний зохион байгуулалтад хяналт тавин ажиллаж байна

02/05/2026
Нийгэм Урлаг

Дорноговь аймгийн Айраг суманд 320 хүний суудалтай Соёлын төв барина

01/05/2026
Нийгэм Урлаг

Бий биелгээг иогтой хослуулах фестивал болно

22/04/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Spotify” BTS-ээс уучлалт гуйлаа

18/05/2026

Тайландын алдартай загвар өмсөгч, жүжигчин Дом Печтамронгчай 22 насандаа лам болохоор шийджээ

18/05/2026

Жүжигчин, дуучин IU төрсөн өдрөөрөө 300 сая вон хандивлалаа

18/05/2026

ФОТО: “A Sound” хамтлагийн “Баяртай” тоглолтоос

18/05/2026

G-Dragon “Team GD” багийн гол ажилтнууддаа Сөүл хотын үнэтэй бүсэд байрлах тансаг зэрэглэлийн орон сууц бэлэглэжээ

18/05/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.