Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»“Эх орон оюун санаа” яруу найргийн наадам боллоо
Уртын дуу

“Эх орон оюун санаа” яруу найргийн наадам боллоо

Урлаг Урлаг25/04/2014Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
10303754_544833288962952_2896718014263335859_n_500x5008730531132014-04-25-12-24[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Эх орон оюун санаа” яруу найргийн наадам боллоо   Төрийн соёрхолт яруу найрагч , төр нийгмийн зүтгэлтэн О.Дашбалбарын мэндэлсэний 57 жилийн ойд зориулсан “Эх орон оюун санаа” яруу найргийн наадам энэ жил түүний төрсөн нутаг Сүхбаатар аймагт амжилттай болж өндөрлөлөө. Дөрөв дэх жилдээ амжилттай зохион байгуулж буй уг наадмын хүрээнд "Эх орон-оюун санаа-яруу найраг" яруу найргийн наадам, "Наранбулаг-Миний бага эх орон" уран уншлагын наадам мөн “Зохиолч уншигчдын уулзалт” зохион байгуулсан бөгөөд “Uvertura” хамтлаг “Төгсөшгүй эхлэл” уран бүтээлийн тайлан тоглолтоо үнэ төлбөргүй өргөн барьж нутгийн зон олныг баярлуулсан байна.

“Эх орон оюун санаа” яруу найргийн наадам боллоо

Наадамд хот хөдөө, хөрш аймгуудийн I шатнаас шалгарсан 30 гаруй яруу найрагч өрсөлдсөнөөс I байрт Н.Минжинсайхан /Улаанбаатар/, Ай.Төмөр-Очир /Сүхбаатар/ тус шалгарсан бол II байрт Т.Дарханхөвсгөл /Улаанбаатар/, Ц.Оюундэлгэр /Сүхбаатар/ нар, III байрт Л.Лхагвасүрэн /Орхон аймаг/, Ч.Энхтөр /Говьсүмбэр аймаг/, тусгай байрт Н.Оюунтуяа /Сүхбаатар аймаг, Наран сум/ тус тус эзэлжээ. "Наранбулаг-Миний бага эх орон" уран уншлагын төрлийн сүүлийн шатанд 16 хүүхэд О.Дашбалбарын шүлгийг тайзан дээр уран яруу уншиж сургуулийн насныхнаас Баруун-Урт сумын дөрөвдүгээр сургуулийн 10 дугаар ангийн сурагч А.Наранбаяр, Баяндэлгэр сумын дунд сургуулийн наймдугаар ангийн сурагч Ө.Янжинлхам, цэцэрлэгийн насныхнаас Баруун-Урт сумын зургаадугаар цэцэрлэгийн З.Нандин-Эрдэнэ, долоодугаар цэцэрлэгийн Г.Түвшинбаярнар шалгарсан юм.

“Эх орон оюун санаа” яруу найргийн наадам боллоо

Мөн “Зохиолч уншигчдын уулзалт” зохион байгуулж Д.Нацагдоржийн болон МЗЭ-ийн шагналт яруу найрагч, “Болор цом”ын эзэн А.Эрдэнэ-Очир, шилдэг бүтээлийн “Алтан өд” наадмын удаа дараагийн шагналт, МЗЭ-ийн шагналт зохиолч, яруу найрагч, судлаач, хэл бичгийн ухааны доктор П.Батхуяг, МЗЭ-ийн шагналт яруу найрагч, МУСТА Д.Ган-Очир болон наадамд оролцсон бусад яруу найрагчид сүхбаатарчуудтай уран бүтээлээсээ танилцуужээ. Наадмыг яруу найрагчийн охин Д.Индра болон Сүхбаатар аймгийн Нийтийн номын сан хамтран зохион байгуулсан бөгөөд Дарьганга нутгийн зөвлөлийн дарга Т.Дорждэрэм нар зохион байгуулж, “New juulchin tours” ХХК ивээн тэтгэсэн байна.

“Эх орон оюун санаа” яруу найргийн наадам боллоо

Б.Туул

Эх сурвалж http://www.info.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Гэгээн Муза-18” олон улсын театрын наадмын шилдгүүд тодорлоо

25/05/2025

Оросын алдарт балетмейстер Юрий Николаевич Григорович 98 насандаа таалал төгсжээ

24/05/2025

“Squid Game -3” зургаадугаар сарын 27-нд цацагдахаар болжээ

23/05/2025

“Тэнгэр ээж минь өршөө” гэрэлт хөшөөний нээлт боллоо

23/05/2025

ADAM: Үзэгчдэдээ хамгийн сайхан тоглолт үзүүлэхийг зорьж байгаа

23/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.