Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуурь»“Богема” дуурийг Н.Туулайхүү, Ц.Тэлмүүн-Очир нар удирдана
Дуурь

“Богема” дуурийг Н.Туулайхүү, Ц.Тэлмүүн-Очир нар удирдана

Урлаг Урлаг27/11/2025Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Хүний сэтгэлийн дотоодод болж буй хямрал, залуу хүмүүсийн сэтгэл хөдлөл болон дүрийг хурц тодоор илэрхийлсэн тансаг аялгуугаар дүүрэн байдаг Ж.Пуччинигийн “Богема” дуурийг хоёр өдөр, хоёр өөр удирдаач удирдана.

Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа энэ сарын 28, 29-ний өдрүүдэд тоглолтод дуурийг удирдаач, Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Туулайхүү болон тус театрын ерөнхий удирдаач Ц.Тэлмүүн-Очир нар удирдахаар болжээ.

Дэлхийн суут хөгжмийн зохиолчдын нэг болох Ж.Пуччинийн хүн төрөлхтөн, сонгодог урлагийн түүхэнд үлдээсэн үнэ цэнэтэй бүтээлүүдийн нэг нь алдарт “Богема” дуурь юм.

“Богема” дууриа Ж.Пуччини 1895 оноос эхлэн бичсэн бөгөөд 1896 оны хоёрдугаар сарын 1-нд Турин хотын “Ла Режио” театрт нээлтээ хийсэн түүхтэй. Цомнолыг Францын зохиолч Анри Мургерийн “Богемын гудамжин дахь үзэгдлүүд” зохиолоос сэдэвлэн Луижи Иллика, Жузеппе Жиакоза нар бичсэн байна. Тэр үеэс хойш “Богема” дуурь Италийн дуурийн театруудын байнгын урын санд орж, тун удалгүй дэлхийн театруудын хамгийн их тоглодог бүтээл болж чаджээ.

Залуу эр, залуу бүсгүй хоёр танилцан дурлалцаад, амьдралын эрхээр түр салж байснаа үүрд хагацахын тулд дахиж уулзаж байгаа тухай тухай дуурьт өгүүлдэг. Парисын Богемын гудамжны байшингийн дээврийн хөндийгөөс эхэлсэн үлгэрийн мэт мөртлөө нэн бодит мэт эмгэнэлт хайр сэтгэлийн түүх өгүүлдэгээрээ “Богема” дуурь алдаршсан.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуурь Урлаг

Маргааш “Чингис хаан” дуурийг тоглоно

20/11/2025
Дуурь Урлаг

Б.Шаравын “Чингис хаан” дуурийг тоглоно

12/11/2025
Дуурь Урлаг

ФОТО: Ж.Россинийн “Севилийн үсчин” дууриас

03/11/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Стивен Спилберг дэлхийн хамгийн баян алдартан болжээ

18/12/2025

ChatGPT Images загварыг гаргажээ

18/12/2025

Өвөрхангай аймгийн Есөнзүйл сум уран зургийн галерейтэй анхны сум болж байв

18/12/2025

Оюутын ордын хайгуулын талбайгаас археологийн 10 дурсгалыг малтан судалж дуусжээ

18/12/2025

Илон Маск 600 тэрбум ам.долларын хөрөнгөтэй анхны хүн боллоо

17/12/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.