Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Технологи»Дэлхийн роботын олимпиад Сингапур улсад эхэллээ
Технологи

Дэлхийн роботын олимпиад Сингапур улсад эхэллээ

Урлаг Урлаг27/11/2025Шинэчлэгдсэн:27/11/2025Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Дэлхийн роботын олимпиад хамгийн анх 2004 онд Сингапур улсад зохион байгуулагдсан түүхтэй. Тэгвэл 20 гаруй жилийн дараа тус олимпиад Сингапур улсад эргэн иржээ.

Өнгөрсөн жилүүдэд Турк, Герман, Канад, Панам зэрэг дэлхийн олон улсад болж байсан роботын олимпиад өчигдөр /2025.11.26/ Сингапурт нээлтээ хийсэн байна.

Тус олимпиадад энэ жил өрсөлдөхөөр 91 улсын 594 багийн 1571 оролцогч бүртгүүлжээ. Олимпиадаар дамжуулан дэлхийн сурагч, оюутан залуусыг өдөр тутмын амьдралдаа шинжлэх ухаан, технологийг шингээх урам зоригийг өгөх зорилготой юм.

WRO Flag Ceremony at WRO International Final 2025 (Photo credit: WRO)

Энэ жилийн олимпиадад 8-22 насны хүүхэд залуус зохион бүтээсэн роботоороо өрсөлдөхөөр бүртгүүлсэн байна. Оролцогчид нас насны ангиллаараа сонгосон төрлүүддээ өрсөлдөнө. Лего роботуудыг ашиглаж даалгавар гүйцэтгэх өрсөлдөөн энэ жил “Роботуудын ирээдүй” гэсэн сэдвийн хүрээнд зохион байгуулагдаж байна.

Зохион байгуулагчдын хэлж байгаагаар хүн төрөлхтөний аж амьдралыг сайжруулах, дэлхийн нийтийн өмнө тулгарч байгаа сорилтуудыг шийдвэрлэхэд роботууд хэрхэн тусалж болох арга замыг судлахад энэ жилийн наадмын сэдэв чиглэгджээ.

Сингапур улсын Тогтвортой байдал, хүрээлэн буй орчны яам роботын олимпиадыг зохион байгуулахад голлох үүргийг гүйцэтгэж байна. Тус яамны сайд Грэйс Фү энэ жилийн тэмцээний сэдвргийн хүрээнд илүү ухаалаг ирээдүйг бүтээхэд ухаалаг техникийг нэвтрүүлэхийг оролцогчдоос уриалж байгаа гэжээ. Мөн Сингапур нь роботын судалгаа, хөгжүүлэлт эрчимтэй өсөн дэвшиж байгаа улс гэдгийг онцолсон байна. Нэн ялангуяа эрүүл мэндийн салбарыг роботжуулах төсөлд Сингапурын эрх баригчид ихээхэн анхаарал хандуулж байгаа ажээ.

Дэлхийн роботын олимпиад энэ сарын 26-28-нд үргэлжилнэ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Технологи Урлаг

ChatGPT Images загварыг гаргажээ

18/12/2025
Технологи Урлаг

Ирэх онд “Gemini” хиймэл оюуныг iPhone, iPad-д нэвтрүүлнэ

17/12/2025
Дотоод мэдээ Урлаг

Монгол хүүхдүүд робот, кодчиллын дэлхийн аварга боллоо

10/12/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Коби Брайантын пүүзийг дуудлага худалдаагаар дор хаяж 10 сая ам.доллароор зарахаар болжээ

18/12/2025

Майкл Жорданы байшинг гэр музей болгоно

18/12/2025

Бяцхан мисс Т.Үжингүнжийн шинэ уран бүтээл ‘Rockstar’ дуу

18/12/2025

“Оскар”-ын шагнал гардуулах ёслолыг 2029 оноос эхлэн YouTube-ээр шууд дамжуулна

18/12/2025

Алдарт жүжигчин Брэд Питт 62 нас хүрлээ

18/12/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.