Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Утга зохиол»О.Дашбалбар : Амраг минь, гунигт дуу бүү аял!
Утга зохиол

О.Дашбалбар : Амраг минь, гунигт дуу бүү аял!

Урлаг Урлаг26/04/2014Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Y0tOa5663405242014-04-26-13-23[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Амраг минь, гунигт дуу бүү аял!
Ариг цагаан саран хиртэж
Алсад жингийн цуваа саатна.
Айлын минь бүсгүй зовж
Алтан цэцгийн дэлбээ хумина.
Амраг минь, гунигт дуу бүү аял!

Уйтгарт дуу бүү аяла, янаг минь!
Унаган багын дуртгал бүдгэрч
Уулын царманд гөрөөс улдана.
Урийн усанд газар хэлтийж
Уран цагаан хусхан унана.
Уйтгарт дуу бүү аял, янаг минь!

Хөгжилтэй дуу аял, хонгор минь!
Хөвчийн гүнд гургалдай жиргэж
Хөхөөн дуу, горхитой хоршино.
Хүний үр ээжийгээ санаж
Харийн газраас яаран эргэнэ.
Хөгжилтэй дуу аял, хонгор минь!

Яруухан дуу аял, гэргий минь
Явуулын хүн түр саатаж
Янагаа үгүйлэн жаргана.
Янзагаа хөхүүлсэн шаргачин амарч
Яргуйн дэлбээг зөөлөн үнэрлэнэ.
Яруухан дуу аял, гэргий минь

Москва хот. 1980 он.

О. Дашбалбар. Шидэт ертөнц I боть, 55-р тал

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Утга зохиол Урлаг

“The Odyssey” кино үзэгчдэд эх зохиолыг дахин унших сэдэл өгч байна

23/07/2026
Утга зохиол Урлаг

Хоол хүргэгч Хятадын утга зохиолын дээд шагналыг хүртжээ

21/07/2026
Утга зохиол Урлаг

Дэлхийн зохиолчид Д.Нацагдоржийн бүрх доор нэгдэж, чуулна

21/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Өнөөдөр “Аримун”-ы авьяаслаг, адтай А.Ганчимэгийн төрсөн өдөр

25/07/2026

“Disney”-ээс “Гүнж, мэлхий хоёр”-ын Тиана гүнжийн түүхийг уран сайхны кино болгоно

25/07/2026

Олон улсын математикийн 26 дугаар олимпиадыг Монгол Улсад анх удаа зохион байгуулж байна

25/07/2026

“Destiny’s Child” хамтлагийн ремиксүүд тун удахгүй гарна

24/07/2026

Жонни Депп Эбенезер Скружийн дүрд хувирч, Трампыг шүүмжлэв

24/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.