Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Сонгодог уран зохиол»МЗХ Зүүн Өмнөд Ази дах байр сууриа бататгалаа
Сонгодог уран зохиол

МЗХ Зүүн Өмнөд Ази дах байр сууриа бататгалаа

Урлаг Урлаг29/04/2014Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
10318715_663084027061975_1168222283_n6702545472014-04-29-09-02[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монголын Залуучуудын Холбоо 2012 оноос үйл ажиллагаагаа идэвхижүүлж дотоод болоод гадаад улс оронд өөрийн байр сууриа бататган, залуучуудаа нэгтгэх, оролцуулах бүхий л үйл ажиллагааг зохион байгуулж байга юам.

Өнгөрсөн онд ОХУ, БНХАУ, Солонгос зэрэг улсуудаар залуучуудын харилцан айлчлал хийж, санал солилцон цаашид хамтран ажиллахаар болсон бөгөөд мөн Азийн залуучуудын чуулга уулзалтад оролцож эх орондоо 9-р сард зохион байгуулах хүндэт үүргийг хүлээсэн юм. Тэгвэл саяхан МЗХ-ны төлөөлөл Зүүн Өмнөд Азийн улс орнуудыг зорьлоо. Өнгөрсөн долоо хоногт Тайландын Бангкок хотоос айлчлалаа эхэлж Лаос, Сингапур, Малайз гэсэн орнуудаар айлчилж залуучуудын чиглэлд хэрхэн хамтран ажиллах, сурч боловсрох, амьдрах орчин нөхцөлийг хэрхэн сайжруулах, харилцаа, уялдаа холбоог бэхжүүлэх, аялал жуулчлалыг хөгжүүлэх, бизнесийн ямар гарц шийдэл байгааг судлах зорилготой, үр дүнтэй айлчлалууд болж байгааг онцолсон бөгөөд Зүүн Өмнөд Азийн орнууд МЗХ-ны төлөөллийг өндөр түвшинд хүлээн авч уулзаж залуучуудын чиглэлд бүхий л талаар хамтран ажиллах, цаашид хамтын ажиллагаагаа улам бататгах, бэхжүүлэх олон ажлуудыг хийхээ мэдэгдэж хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсан байна.

Энэ долоо хоногт БНАЛАУ-ын Лаос Ардын Хувьсгалт Залуучуудын Эвлэлийн төв хорооны ерөнхийлөгч ерөнхий нарийн бичгийн дарга, доктор Вилавонг Буддахам, ЛАХЗЭ-ийн төв хорооны гишүүн хатагтай  Вилавонг Пантавонг, төв хорооны гишүүн, тамгын газрын дарга ноён Алонсэй Соунналат болон гадаад харилцааны хэлтсийн дарга ноён Тонгсанид Панпэнгди, Монгол Улсаас БНАЛАУ-д суугаа ЭСЯ-ны зөвлөх, консул Д.Жаргалсайхан нар МЗХ-ны Ерөнхийлөгч Аюушийн Мөнхбат болон төлөөллүүдийг хүлээн авч уулзсан байна. Айлчлалын үеэр /4-р сарын 24-26/-ны өдрүүдэд Лаос улс цагаан сараа тэмдэглэн өнгөрүүлсэн бөгөөд сар шинэ солигдох энэ мөчид хоёр орны залуучуудын байгууллагын уламжлалт харилцаа холбоог шинэ түвшинд гаргах уулзалт хийж байгаа нь ихээхэн онцлогтой үйл явдал болж байгааг хоёр тал цохон тэмдэглэсэн байна.

МЗХ-ны ерөнхийлөгч Аюушийн Мөнхбат хэлсэн үгэндээ Монгол Лаос хоёр улс олон жилийн нөхөрсөг харилцаа, хамтын ажиллагаатай бөгөөд 1990 оноос өмнө анагаах ухаан, хөдөө аж ахуй, боловсролын салбарт туршлага солилцох, оюутан солилцох зэрэг уламжлал болсон хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байсан түүхтэй. Өнөө үед эдгээр хөтөлбөрүүдийг орчин үеийн залуучуудын хэрэгцээ шаардлагад нийцүүлэн дахин сэргээж, хамтын ажиллагаагаа шинэ түвшинд гаргах сонирхолтой байгаагаа уламжиллаа. Мөн манай хоёр залуучуудын байгууллагуудын түвшинд залуучуудын аяллын багцыг санаачлан МЗХ-ны Аялал Жуулчлалын Корпорациас Монгол залуучуудын аяллыг зохиож болох юм. Түүнчлэн 2014 оны 9-р сарын 18-21 ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохиогдох Азийн Залуучуудын Чуулганд оролцох урилгыг ЛАХЗЭ-ийн ерөнхийлөгчид гардуулж өгсөнөөр уулзалт албан ёсоор өндөрлөсөн бөгөөд МЗХ-ны ерөнхийлөгч Аюушийн Мөнхбат Лаост сурч буй монгол оюуутнуудад Эвлэлийн зүгээс анхаарал тавихыг хүсээд монгол залуучууд ч Эвлэлтэй холбоотой ажиллахыг захисан юм.  

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Сонгодог уран зохиол Урлаг

Монголын сайтын холбоо цахим салбарын шилдгүүдээ тодруулна

08/01/2022
Сонгодог уран зохиол Урлаг

Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ 200-300 төгрөгөөр нэмэгджээ

29/09/2021
Үндэсний хөгжим Урлаг

Арилжааны кино хийхдээ банкнаас зээл авч, орлогоосоо төлнө

19/08/2021

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Олон улсын сарнайн үзэсгэлэнг анх удаа Хятадад дэлгэжээ

15/05/2025

“Guys” хамтлаг “Good luck” дууныхаа клипийг шинэчлэн цацлаа

15/05/2025

Rosé “Billboard”-ийн 25 долоо хоног дараалан бичигдсэн анхны к-поп уран бүтээлч боллоо

15/05/2025

78 дахь удаагийн каннын кино наадмын дэргэдэх “Marché du film” кино маркет эхэллээ

15/05/2025

“Касета” тоглолтод оролцох зочин артистуудыг танилцууллаа

15/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.