“Бүх урлагийн дотроос хамгийн чухал нь кино урлаг” гэдэг. Сүүлийн жилүүдэд манайд кино урлаг эрчимтэй хөгжиж байгаа.
Нэг сарын дотор л арваад дэлгэцийн бүтээл нээлтээ хийж байгаа нь сайшаалтай. Гэхдээ тэдний хэр чанартай болсныг үзэгч түмэн л эцсийн шүүлтийг хийдэг билээ. Тун удахгүй нэгэн шинэ бүтээл үзэгчдийн хүртээл болох гэж байна.
Бидний хэлэх гэсэн гол санаа бол Монголын ард түмэн яланд унахааргүй, зовлон үзэхээргүй ард түмэн шүү дээ. Энэ ард түмнийг сайн сайхан авч явах бүрэн дүүрэн бололцоо бий.
Энэ бол МҮОУА-ын тэргүүн, найруулагч Б.Цогтбаярын шинэ бүтээл “Луйвар”. Ингээд МҮОУА-ын тэргүүн, найруулагч Б.Цогтбаяртай шинэ бүтээлийнх нь талаар ярилцлаа.
-Сүүлийн үед зав муутай, шинэ кино хийж байгаа гэж сонслоо?
-Тийм ээ, нэг бүтээл дээр ажиллаад дэлгэцэнд шилжүүлэхэд бэлэн болж байна. Энэ киноны санаа олон жилийн өмнөөс төрсөн юм. Чадварлаг баг богино хугацаанд амжилттай ажиллалаа. Хамтарч ажилласан уран бүтээлчиддээ танай сониноор дамжуулан талархал илэрхийлье. Бид өнөөдрийн Монголын нийгэм, улс төр, эдийн засгийн амьдралын талаар, олон нийтийг бухимдуулж байгаа ил далд шударга бус байдлын талаар үзүүлье, сэрэмжлүүлье гэж зорьсон.
-Үнэхээр төрийн албанд хамгийн их луйвар явагдаж байгаа гэж та хэлэх гээд байна уу?
-Үнэн шүү дээ. Төрийн албан хаагчид өглөө 08.00 цагт цуглаад, өдөр цайны цаг гэж нэг цаг гадуур яваад, орой нь 17.00 цагт тарж байна. Эдний дунд шударга сайн хүн бий, үүнийг үгүйсгэхгүй. Бидний хэлэх гэсэн гол санаа бол Монголын ард түмэн яланд унахааргүй, зовлон үзэхээргүй ард түмэн шүү дээ. Энэ ард түмнийг сайн сайхан авч явах бүрэн дүүрэн бололцоо бий. Гэтэл нэг зүйл хийх гэхээр л нэг авлигачныг гарыг хүндрүүлэх ажил гарна. Зөвхөн гарын үсэг авахад л ийм шантааж заавал байгаад байгаа нь л ард түмнийг бухимдуулж байгаа.
-“Луйвар” кино улс төртэй холбогдох уу?
-Өнөөдөр толгойтой бүхэн эрх мэдлийн төлөө улайран тэмцэлдэж байна. Яах гэж… Тэрбумаар цацсан нь сайдын суудалд суудаг. Тэрнээс арай бага мөнгө гаргасан нь аймгийн Засаг дарга болдог гээд амны зугаа ярьж байна.
Киноны нэрийг далд утгаар өгөх үү, шууд ойлгомжтойгоор нэрлэх үү гэдэг нь драматургийн нэг шийдэл. Би шууд утгаар нь “Луйвар” гэж нэрлэсэн л дээ.
Үнэндээ бүх хүн улстөржиж байна. Залуус ч ялгаагүй. УИХ-д сонгогдох гэж улайраад л. Тийм л сүрхий, эх орон гэж цээжээ дэлдэх гээд байгаа юм бол өмнөх ажлаа сайн хийж, Монголдоо тус хүргэж яагаад болдоггүй юм бэ. Эсвэл зүгээр ариун цагаанаар хөдөлмөрлөж, түүнийхээ үр шимээр сайхан амьдрах боломжгүй нөхцөл байна уу. Ерөнхийдөө кино хийгээд л маргааш нь нийгмийн ялзрал алга болно гэж байхгүй л дээ. Үнэндээ энэ ардчилал гэдэгт чинь би ч анхнаас нь зүтгэж, анхны киног нь нууцаар хийж өгч байлаа.
Одоогийн ардчилал бидний хүсч байсан тэр ирээдүй байж чадав уу. Энэ бол эргэлзээтэй асуудал. Манайд бол Ерөнхийлөгчийн засаглал тохиромжтой гэж би заримдаа боддог юм. Хариуцлага тооцох хүнтэй баймаар байгаа юм.
-Мэдээж хэрэг киноны гол дүрд нэлээд шалгууртай сонголт хийсэн байх. Киноныхоо нэрийг яагаад шууд утгаар нь өгсөн юм бэ?
-Киноны нэрийг далд утгаар өгөх үү, шууд ойлгомжтойгоор нэрлэх үү гэдэг нь драматургийн нэг шийдэл. Би шууд утгаар нь “Луйвар” гэж нэрлэсэн л дээ. Тун удахгүй нээлтээ хийнэ. Манай киноны гол дүрд жүжигчин С.Ариунбямба, Ч.Ундрал, Баярхүү нар тоглосон. Киноноос зарим хүн өөрийгөө олж харж магадгүй.
-Танай академиас зохион байгуулдаг кино наадам хэзээ болох вэ?
-Тавдугаар сарын 16-нд болно. Хүн бүрийн, уран бүтээлчдийн хүсэн хүлээдэг наадам болж өргөжсөнд баяртай байгаа. Уран бүтээлүүд жил ирэх тутам чанаржиж байна. Кино наадамд 2013-2014 онд бүтээгдсэн уран сайхны, баримтат болон богино хэмжээний кино 18 номинацид нэр дэвшин өрсөлдөх боломжтой.
Э.Туул