Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Үзэсгэлэн»“УРСГАЛ” уран бүтээлийн бие даасан үзэсгэлэн нээлтээ хийнэ
Үзэсгэлэн

“УРСГАЛ” уран бүтээлийн бие даасан үзэсгэлэн нээлтээ хийнэ

Урлаг Урлаг30/04/2014Шинэчлэгдсэн:20/02/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
DSC_0135_copy_zas_copy3681037872014-04-30-09-15[www.urlag.mn].JPG
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Залуу уран бүтээлч Э.Энхзаяагийн бие даасан үзэсгэлэн 2014 оны 5-р сарын 1-12-ны хооронд Монголын Урлагийн Зөвлөлийн “УЛААН ГЭР” арт галерейд 10 хоногийн турш дэлгэж та бүхний оюуны мэлмийд өргөн барьж байна. Уран бүтээлч  2010 онд Дүрслэх урлагийн дээд сургуулийн уран зургийн ангийг Г.Лхагвасүрэн багшийн урланд суралцаж зураач мэргэжлээр төгссөн. “Хөх нар” монголын контемпорари урлагийн төвийн гишүүн бөгөөд уран зураг, видео, орон зайн урлагаар бүтээлээ туурвидаг.

Тэрээр энэхүү үзэсгэлэнгээрээ хүний дотоод ертөнц, хүн байгал хоёрын хүйн холбоо, тэднийг нэгтгэгч хүчний тухай өгүүлэхийг зорьжээ. Харин тэр хүч хөдөлгөөнгүй тогтмол биш ба үргэлж мөнхөд хөдөлж байдаг. Ямар нэгэн биетийн харагдан буй гаднах үзэгдлээс илүү тэдгээрийн доторх амьлаг шинжийг нэгэн цөмөөс эхтэй урсгал гэж төсөөлвөл бүх зүйлийн угт нэгэн хөдөлгөөн буй. Уран бүтээлч маань энэхүү хөдөлгөөнийг “Урсгал” хэмээн нэрийджээ.

Уг үзэсгэлэнд уран бүтээлч Э.Энхзаяагийн видео ажлууд болон инстоляц зэрэг ажлууд тавигдах болно.

Үзэсгэлэнгийн нээлт: 2014 оны 5-р сарын 01-ны 18:00 цагт Улаан гэр арт галерейд болно та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг 99131833 утаснаас лавлана уу?

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Үзэсгэлэн Урлаг

Ч.Хүрэлбаатар “Ягаан үдэш” бие даасан үзэсгэлэнгээ нээлээ

09/06/2026
Үзэсгэлэн Урлаг

“Монголчууд ба торгоны зам” тусгай үзэсгэлэнг Хархоринд дэлгэлээ

08/06/2026
Үзэсгэлэн Урлаг

“Туурайн цуурай” үзэсгэлэн дэлгэлээ

08/06/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Женнигийн оролцсон “Dracula” дуу Billboard Hot 100 жагсаалтын эхний 10-т дахин багтлаа

10/06/2026

“Get Schooled” вэбтүүнээс сэдэвлэсэн олон ангит цуврал цацагдав

10/06/2026

Дуучин Мадонна хөгжмийн ертөнцөд дахин нэг шуугиан тарилаа

10/06/2026

Дуучин Д.Болд шинэ цомог, пянзуудаар “бөмбөгдөх” нь

10/06/2026

О.Хүрэлбаатар Италийн театрт дуулж эхэллээ

10/06/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.