Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Дэргэдээс нь мэдрэх “Ертөнц”-ийн гайхамшиг
Нийгэм

Дэргэдээс нь мэдрэх “Ертөнц”-ийн гайхамшиг

Урлаг Урлаг01/05/2014Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
2mhlhjrjjsra7ufkmuju8r1p097537135082014-05-01-09-30[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

 Монголчууд бидэнд мартагдах дөхсөн  хөгжмийн зэмсгүүдээр нэгэн шинэ цомгийг “BRO’S records”-ын уран бүтээлчид өнгөрсөн онд бүтээн хөгжимд дурлагсдад ертөнцийн анирыг сонордох боломжийг олгосон юм. Тиймдээ ч уг цомог 2013 оны шилдэг цомгоор шалгарсан юм.

“Ертөнц” цомог нь зөвхөн монголд төдийгүй дэлхийг хэрэн сүлжсэн цахим ертөнцөөр зэрэг түгэн монголын хөжгмийн урлагийн гайхамшгийг мэдрүүлсээр байгаа билээ.

“Ертөнц” төслийн ажил зөвхөн цомгийн ажлаар хязгаарлагдаагүй юм. “Ертөнц” төслийн хүрээнд монголын шилдэг хөгжимчдийг нэгтгэсэн “Дэлхий” хамтлаг байгуулагдсан бөгөөд тэд “Ертөнц” цомгийн аялгуунуудыг өнгөрсөн зуны турш жуулчдад сонирхуулан амьд тоглолтоороо бэлэг барьсан юм.

Мөн энэхүү амьд хөгжмсийн тоглолтоо тэд Монголын үзэсгэлэнт газруудын нэг  болох Мэлхий хадны ойролцоо далайн түвшинээс 1800 метрийн өндөрт 100 метр орчим өндөртэй хадан уулан дээр байгалийн амьд мэдрэмжийн хамт  бүтээсэн билээ. Амьд байгальд “Ертөнц” цомгийн хөгжмийг төслийн “Дэлхий” хамтлагийн уран бүтээлчид 17 төрлийн хөгжмийн зэмсгээр эгшиглүүлсэн.

Энэхүү бүтээл нь  баримтат кино тоглолтын төрөлд хамрагдах бөгөөд онгон байгальд амьд хөгжмөө тоглож, түүнийгээ байгалийн дуу чимээтэй хослуулснаараа онцлог байлаа. Дэлхий хамтлагийн тоглолтын дуу дүрсийг шууд нэгэн зэрэг бичиж байгалийн акустикийг ашиглан дууны бичлэгийг найруулжээ.

Тоглолтын хөгжмийн зохиолчоор “Ертөнц” цомгийн зохиолч  Г.Онон, продюсераар М.Болд, найруулагчаар П. Дэлгэрбаяр  нар ажилласан юм. “Ертөнц” тоглолт нь 2014 оны нэгдүгээр сараас “Скаймедиа”-гаар гарч эхэлж байсан бол харин тавдугаар сарын 1-нээс буюу маргаашнаас эхлэн “Юнивишн”-ээр үзэгчдийн хүртээл болох нь ээ.

Г.Даша

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Б.Галаарид: Эрдэмтний ёс зүй, иргэний үүрэг хариуцлагын асуудал анхаарал татаж байна

01/09/2026
Нийгэм Урлаг

Л.Мөнхбаясгалан: Томоко та энэ удаа улаан шугам давлаа

31/08/2026
Нийгэм Урлаг

Ц.Шинэцэцэг “Чамайг тэвэрье” номоо уншигчдын гарт хүргэлээ

27/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Лайонел Ричи тоглолтынхоо дараа эрчимт эмчилгээний тасагт хэвтжээ

01/09/2026

Сара Жессика Паркер “Намайг Кэрри Брэдшоутай андуурдаг нь хамгийн ташаа ойлголт” гэлээ

01/09/2026

Виктория Бекхэмийн компани 18 жилийн дараа анх удаа ашигтай ажиллалаа

01/09/2026

Тэмин “14 настайдаа алдартай болсондоо харамсдаггүй” гэв

01/09/2026

Том Хардигийн рэп цомог эерэг үнэлгээ авч байна

01/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.