Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Жүжиг»Миний шунал /хошигнол/
Жүжиг

Миний шунал /хошигнол/

Урлаг Урлаг01/05/2014Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
l_ms06008_mark_spain_crimson_passion214796412014-05-01-11-06[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  Хэдэн жилийн өмнө надад тэр нэгэн хүн хэрэгтэй байсан. Тэр минийх болсон. Хүүхэдтэй болмоор ч юмшиг санагдсан. Хүү байвал сайнсан гэж бодсон, хүүтэй болсон. Бас байшин гэр орон хэрэгтэй гэж бодсон, болсон.

Хүн болгон авдаг юм бол гээд ДИПЛОМ авмаар байсан. Басчиг зүтгэсэнийх яахав хүнд харуулах хавтастай л байна. Зүгээр суухаар яахав дээ жолооч болмоор жолоо төгсмөөр санагдсан. Төгссөн. Төгсчихөөд бөгсний хорхой хөдлөөд машин авсан. Одоо өнөө машин нь дуусаж байхад өрийг нь төлж дуусаагүй л байгаа. Хэ хэ хэ.

Өчигдөр пиво уумаар байхаар нь уусан. Өнөөдөр ундаа, бэлэн гоймон хэрэгтэй болоод авсан, идсэн, уусан. Маргааш магадгүй архи уумаар болох байх. Ахиад л уудаг л байх даа.

Уудаг гэснээс охинтой болмоор байна. Одоо тэр нөгөө хэн билээ? аан тийм Баянсэлэнгэ шиг candy crush тоглодог ажилтай болмоор бодогдоно. Тэгээд цаашлаад болоод байвал давраад Баярцогт шиг нуудаг данстай болмоор байна. Ил болчихоор нь ахиад л нуучихдаг тийм л данстай болмоор байна.

Тэгээд үү? Хаан банкнаас хүссэнээрээ хэрэглэдэг мөнгө эзэмших эрхтэй баймаар байна. Дээрээс нь од болмоор байна Усайн Болтоос хурдан гүйж, усчин Майкл Фелпсээс илүү сэлж, Тедди хүү шиг жүдодож, тэр нөгөө хэн шиг боксчин болмоор байна. Роналда, Мессийгээс илүү өшиглөж, одтой суумаар байна. Олон одтой унтмаар байна. Ха ха ха. Мянганбаярын боовыг хөнгөлж, мянгуужингийн үлгэр болгомоор байна.

Google, Yahoo, FB, Twitter, еbay-гийн эзэн болмоор байна. Тэгээд бас Бенз, BMB-гээс хувьцаа эзэмшээд Билл Гейтсээр гутлаа тослуулж, Билл Клинтоноор нохойгоо арчлуулмаар байна. Аан тэгээд АНУ-гийн ерөнхийлөгч болоод… Болилоо… ДЭЛХИЙН ХААН болоод хүн бүрийг харцаараа хөдөлгөмөөр байна.

Бас тэгээд болоогүй саад болоод байгаа сарыг Ангарагийн дагуул болгоод, нарыг жаахан наашлуулаад, дэлхийд өвөл болгодоггүй болгомоор байна. Болж өгвөл харь гаригийнхантай байлдаад харъяа эзэмшилээ тэлмээр байна. БУДДА, ХРИСТ, АЛЛАХ-ыг зөвлөхөөр томилоод болохгүй бол ажлаас нь халмаар байна.

Миний хүсэл шуналаа гэж…

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Утга зохиол Урлаг

Эрдэмтэн, зохиолч Л.Түдэвийн мэндэлсний 90 жилийн ойг тэмдэглэж байна

09/10/2025
Утга зохиол Урлаг

“Гоо улирал” эмэгтэй яруу найрагчдын уншлага болно

30/09/2025
Утга зохиол Урлаг

Ардын уран зохиолч Ш.Сүрэнжавын хөшөөг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд босголоо

29/09/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Гурван цагийн өнгө төрх” /1845-1935-2025/ гэрэл зургийн үзэсгэлэн дэлгэлээ

09/10/2025

Хиймэл оюунаар бичсэн жүжиг Версалийн дуурийн театрын тайзнаа тавигдана

09/10/2025

Тарбозаврын бүтэн хэлхээ яс Баянхонгор аймгийн музейд бий

09/10/2025

Эрдэмтэн, зохиолч Л.Түдэвийн мэндэлсний 90 жилийн ойг тэмдэглэж байна

09/10/2025

“Улаанбаатар” кино наадмын “Хангарди” шагнал гардуулах ёслолын шилдгүүд тодорлоо

08/10/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.