Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Театр»Найруулагч Н.Наранбаатар жүжигчнээр эргэн тайзнаа гарна
Театр

Найруулагч Н.Наранбаатар жүжигчнээр эргэн тайзнаа гарна

Урлаг Урлаг04/10/2026Шинэчлэгдсэн:04/10/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

УДЭТ-ын захирал, Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч Н.Наранбаатар жүжигчний хувиар тайзнаа эргэн гарах гэж байна. Тодруулбал, УДЭТ 96 дахь үзвэрийн жилийн нээлтээ Оросын нэрт зохиолч, драматург Михаил Рощины зохиол “Валентин, Валентина хоёр” жүжгээс сэдэвлэсэн саунд драмыг аравдугаар сарын 13-наас хийнэ.

Тэгвэл эл уран бүтээлд Н.Наранбаатар “Танихгүй хүн” гэх дүрээр тайзнаа гарахаар болжээ.

“Валентин, Валентина хоёр” саунд драмд хайр, дурлал, хүний сэтгэлийн нандин мэдрэмжийн тухай өгүүлэх бөгөөд УДЭТ-ын залуу найруулагч Э.Билгүүн шинэ өнгө төрхтэйгөөр үзэгчдэд хүргэх юм.

Н.Наранбаатар нь 1998 онд Соёл урлагийн их сургуулийг жүжигчин, найруулагчийн мэргэжлээр төгссөн бөгөөд 2000 оноос Улсын драмын эрдмийн театрт жүжигчин, найруулагчаар ажиллаж эхэлжээ.

Тэрбээр УДЭТ-ын тайзнаа Т.Вертенбекрийн “Манай сайхан эх орон” жүжгийн Ральф, Д.Равжаагийн “Саран хөхөө” жүжгийн түшмэл Дарма, Ф.Шиллерийн “Хар санаа хайр сэтгэл” жүжгийн Фердинанд, Р.Ганбатын “Эрлэгийн данс” жүжгийн Очир зэрэг дүрүүдийг бүтээснээс гадна 2000 онд Б.Батбаярын “Бооцоо” жүжгийг найруулснаар найруулагчийн гараагаа эхэлжээ. Тэрбээр өнөөдрийг хүртэл “Надаар тоглосон хайр”, “Жаргах гэж дурладаг уу”, “Чи минийх”, “Дурлахыг хориглоно”, “Шөнө амталсан нулимс”, “Нууц амраг чинь болъё”, “Төлөөс”, “Нэргүй од”, “Парисын дарь эхийн сүм”, “Би ч гэсэн жаргамаар байна”, “Гамлет”, “Ромео, Жульетта”, “Анна Каренина”, “Тэнгэрийн хүү” гэхчилэн 40 гаруй жүжгийг тайзнаа найруулан тавьжээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Театр Урлаг

Жүжигчин О.Энхтуул “Улаан байшин”-даа эргэн ирлээ

05/10/2026
Театр Урлаг

Найруулагч Б.Баатарт хилийн хориг тавьсанаас болж “Монгол хаан” жүжгийн гадаад дахь зарим тоглолтууд цуулагджээ

05/10/2026
Кино Урлаг

Өнөөдөр Гавьяат жүжигчин, найруулагч Г.Эрдэнэбилэгийн төрсөн өдөр

03/10/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

Жеймс Ганн дараагийн киноныхоо зохиолыг аль хэдийн бичиж эхэлжээ

05/10/2026

Итан Хоук амьдралыг нь өөрчилсөн киногоор “Tape”-г нэрлэв

05/10/2026

Сильвестер Сталлоне 30 гаруй насандаа өөрийгөө батлах гэж хэт зүтгэсэн нь ууртай болгосон гэв

05/10/2026

Контент бүтээгч Lil Puma буюу Д.Ариунсанаа АНУ-ын Сан Франциско хотод буудуулжээ

05/10/2026

Дуурийн дуучин Х.Мягмарсүрэн олон улсын уралдааны тусгай байрт шалгарчээ

05/10/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.