Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Бүжгийн урлаг»“Moon dance” хамтлаг ДАШТ-ээс дахин нэг хүрэл медаль хүртлээ
Бүжгийн урлаг

“Moon dance” хамтлаг ДАШТ-ээс дахин нэг хүрэл медаль хүртлээ

Урлаг Урлаг15/12/2025Шинэчлэгдсэн:17/02/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Австрийн Вена хотод Дэлхийн бүжгийн спортын холбооны латин формейшн төрлийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж, Монголын “Moon dance” хамтлаг хүрэл медаль хүртлээ.

Найман орны 13 баг өрсөлдсөн энэхүү нэр хүндтэй тэмцээнд манай улсаас “Moon dance”, “Star” хамтлаг эх орноо төлөөлөн оролцсон бөгөөд хоёулаа хагас шигшээ буюу шилдэг зургаад шалгарсан байна. Хагас шигшээг Монгол болон Германаас тус бүр хоёр, Австри, Украйнаас тус бүр нэг баг шалгарч үлджээ. Улмаар О.Саранхүү, О.Оюунбат нарын удирдлагад ДАШТ-д оролцсон “Moon dance” хамтлагийнхан “Чингис хаан” бүтээлээрээ хүрэл медалиар энгэрээ мялаав. Энэхүү үзүүлбэрийн хөгжмийн найруулга болон бүжиг дэглэлтийг Тон Гретен хийсэн байна.

“Чингис хаан” бүжиг нь Европын багуудаас өнгө аяс, илэрхийлэл, агуулгаараа ондоо байж чадсаныг шүүгчид онцолсон бол “Moon dance” хамтлагийнхан “Бид нэг хэвийн агуулга, дэглэлтэд баригдах бус үндэсний сэтгэлгээ, түүх, дотоод хүчээр formation бүжгийг шинэ түвшинд хүргэхийг зорьсон. Учир нь дэлхий хувьсан өөрчлөгдөж байдаг, бүжиг ч мөн адил. Монгол гэдэг өөрөө агуу ялгарал. Өөрийн гэсэн түүх, соёл, хэл, хувцас, авиа, амьсгал, харц хүртэл ялгаатай байх, энэ бол асар их үнэ цэн, асар их хүч. Бид тайзан дээр үүнийг харуулахыг хүссэн. Энэ бол дэлхийн тайзан дээр зоригтойгоор хэлж буй “Бид Монгол” гэсэн тунхаглал юм. Монголын өв соёл орчин үеийн хэлээр дахин амилж, түүх нь хөдөлгөөн болж, дэлхийтэй эн тэнцүү ярьж чадна гэдгийг бид харуулахыг хичээсэн” гэв.

Тус хамтлагийнхан долоо хоногийн өмнө Германд болсон стандарт формейшн бүжгийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртээд байсан юм. Тэгвэл долоо хоногийн зайтай болсон хоёр тэмцээнээс хос хүрэл медальтай эх орондоо ирэхээр болж байна.

Тэмцээний фото агшнаас хүргэе.

Үүнээс гадна энэхүү тэмцээнд эх орноо төлөөлөн оролцсон Монголын хоёр дахь хамтлаг болох “Star”-ынхан шагналт IV байрт шалгарчээ. Тэд энэ удаагийн ДАШТ-д “Agape-When Love Dances Shine” нэртэй уран бүтээлээр оролцож, монгол хүний оюун ухаан, бүтээлч сэтгэлгээг харуулсан бөгөөд тамирчдынхаа ур чадвар, чансааг дэлхийн тавцанд амжилттай танилцууллаа.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Монголын баг олон улсын А зэрэглэлийн циркчдийн наадмаас “Хүрэл алиалагч” цом хүртлээ

21/04/2026
Бүжгийн урлаг Урлаг

Хилчин уран бүтээлчид олон улсын уралдаанд амжилттай оролцлоо

09/04/2026
Бүжгийн урлаг Урлаг

“Торгоны зам-2026” наадамд сурагчид амжилттай оролцож хоёрдугаар байр эзэлжээ

08/04/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Уг Такёны хуримын урилгын үг фэнүүдийн дунд шууд шуугиан тарив

21/04/2026

Б.Сарантуяа Төв цэнгэлдэхэд тоглож, Монголын урлагийн түүхэнд бичигдэх үдшийг бүтээнэ

21/04/2026

Жисүгийн хууль ёсны төлөөлөгч мэдэгдэл гаргалаа

21/04/2026

Монголын баг олон улсын А зэрэглэлийн циркчдийн наадмаас “Хүрэл алиалагч” цом хүртлээ

21/04/2026

Сурагч Б.Отгонбаатар “Урлахуй” үзэсгэлэнгээ дэлгэлээ

21/04/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.