Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»Мэрайя Кэри “Billboard Hot 100” жагсаалтыг тэргүүлж, түүхэн дээд амжилт тогтоолоо
Дуу хөгжим

Мэрайя Кэри “Billboard Hot 100” жагсаалтыг тэргүүлж, түүхэн дээд амжилт тогтоолоо

Урлаг Урлаг25/12/2025Шинэчлэгдсэн:25/12/2025Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Дуучин Мэрайя Кэри “Billboard Hot 100” жагсаалтыг нийт 100 долоо хоногийн турш тэргүүлж, түүхэн дээд амжилт тогтоолоо.

Энэ амжилтын дийлэнх хувийг түүний алдарт “All I Want for Christmas Is You” дуу бүрдүүлсэн бөгөөд уг дуу нь жагсаалтыг 21 долоо хоног дараалан тэргүүлжээ.

Түүнчлэн, Мэрайя Кэригийн бусад хит дуунууд тус чартад удаан хугацаанд ноёрхож байжээ. Тухайлбал, Boyz II Men хамтлагтай хамтран дуулсан “One Sweet Day” дуу нь 16 долоо хоног, харин “We Belong Together” дуу 14 долоо хоног “Billboard Hot 100”-гийн нэгдүгээрт бичигдэж байжээ.

Харин “All I Want for Christmas Is You” дуу ганцаараа “Billboard Hot 100” жагсаалтыг 78 долоо хоног тэргүүлсэн нь эмэгтэй уран бүтээлчдийн дунд дээд амжилт аж.

“Billboard Hot 100” чарт нь АНУ-д сонсогдож буй бүх төрлийн дуу хөгжмийг радио нэвтрүүлгийн давтамж, борлуулалт болон стримингийн нэгдсэн мэдээлэлд үндэслэн эрэмбэлдэг байна.

Ийнхүү өдгөө 56 настай Мэрайя Кэригийн дараа уг жагсаалтад Рианна (60 долоо хоног), The Beatles (59 долоо хоног), Дрейк (56 долоо хоног) нар бичигдэж байна.

Энэхүү амжилт нь Мэрайя Кэриг орчин үеийн поп хөгжмийн хамгийн нөлөө бүхий уран бүтээлчдийн нэг болохыг дахин баталж буй.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

BTS-ын тоглолтыг “Netflix”-ээр шууд дамжуулна

04/02/2026
Дуу хөгжим Урлаг

Дуучин Шер “Lifetime Achievement Award” буюу хүндэтгэлийн шагнал гардлаа

02/02/2026
Дуу хөгжим Урлаг

ФОТО: “Грэмми”-ийн шагнал гардуулах ёслолын улаан хивсний ёслолоос

02/02/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Том хэмжээтэй тосон будгийн зургууд үзэгчийг үгээр тайлбарлахад бэрх ертөнц рүү хөтөлнө”

04/02/2026

BTS-ын тоглолтыг “Netflix”-ээр шууд дамжуулна

04/02/2026

Юрийн галавын үеийн чулуужсан мөр Бээжинд олджээ

04/02/2026

“Монгол бий биелгээ” ном олны хүртээл боллоо

04/02/2026

Хутагтуудын танхимын гол үзмэрүүд нь Дилов хутагт Б.Жамсранжавынх

04/02/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.