Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Оддын амьдрал»Дуучин Бейонсе албан ёсоор тэрбумтан болов
Оддын амьдрал

Дуучин Бейонсе албан ёсоор тэрбумтан болов

Урлаг Урлаг30/12/2025Шинэчлэгдсэн:20/02/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Дуучин Бейонсе албан ёсоор тэрбумтан болж, орчин үеийн хөгжмийн ертөнцийн хамгийн нөлөө бүхий хүмүүсийн нэг гэдгээ баталж, маш цөөн тооны чинээлэг уран бүтээлчдийн эгнээнд нэгдлээ.

Forbes сэтгүүлд бичсэнээр, өдгөө 44 настай супер од тэрбээр 2.5-2.6 тэрбум ам.долларын хөрөнгөтэй нөхөр Jay-Z, Тейлор Свифт, Брюс Спрингстин, Рианна нарын хамт тэрбумтан болсон таван уран бүтээлчийн нэг болжээ.

2023 онд хийсэн түүний “Renaissance” аялан тоглолт нь уран бүтээлийнх нь замналын оргил амжилт бөгөөд уг аялан тоглолтоос 600 сая орчим ам.долларын орлого олсон нь хөгжмийн түүхэн дэх хамгийн их орлоготой аялан тоглолтуудын нэг байв.
2024 онд Бейонсе анхны кантри цомгоо “Cowboy Carter” нэртэйгээр гаргасан нь түүнд Үндэсний хөл бөмбөгийн лигийн Зул сарын баярын тоглолтын завсарлагаар тоглох, мөн 2025 оны хамгийн ашиг орлоготой аялан тоглолтод оролцох зэрэг бизнесийн шинэ боломжуудыг нээжээ.
Гэхдээ Бейонсегийн хөрөнгийн ихэнх нь 10 гаруй жилийн өмнө гаргасан бизнесийн чухал шийдвэртэй нь холбоотой. 2010 онд тэрбээр “Parkwood Entertainment” компанийг байгуулж, уран бүтээлтэй нь холбогдсон бүх гол үйл ажиллагааг өөрийн хяналтад авсан юм.

“Өөрөө менежментээ хийнэ гэж шийдэхдээ би ямар нэгэн том компанид хандах шаардлагагүй гэж бодсон. Мадоннагийн замаар явж, өөрийн гэсэн нөлөө бүхий эзэнт гүрэнтэй болохыг хүссэн юм. Замналынхаа оргил түвшинд хүрсэн бол өөр хэн нэгэнтэй гэрээ байгуулж, мөнгө, амжилтаа хуваалцах шаардлагагүй гэдгийг бусад эмэгтэйчүүдэд харуулахыг хүссэн” гэж Бейонсе 2013 онд ярилцлага өгөхдөө хэлж байв.

Тэрбээр хэд хэдэн төсөл хэрэгжүүлсэн ба хөрөнгийнх нь ихэнх нь хөгжмийн салбартай холбоотой хэвээр байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Оддын амьдрал Урлаг

Телевизийн хөтлөгч Эшли Кейн эмэгтэйчүүдийг доромжиллоо

19/06/2026
Оддын амьдрал Урлаг

“Physical Asia” шоуны Жастин Ковэни, Дом Томато, Марк Мүгэн нар Монголд иржээ

19/06/2026
Оддын амьдрал Урлаг

Пи Дидди буюу Шон Комбсын шоронгоос суллагдах хугацааг наашлуулжээ

17/06/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Телевизийн хөтлөгч Эшли Кейн эмэгтэйчүүдийг доромжиллоо

19/06/2026

Тейлор Свифт “Тоглоомын түүх 5” киноны нээлтээр үзэгчдэд гэнэтийн бэлэг барив

19/06/2026

“Illit” хамтлагийн Moka уран бүтээлээсээ завсарлага авлаа

19/06/2026

Жүжигчин Дэйви Чейз 35 насандаа таалал төгсжээ

19/06/2026

“Bigbang”-ын аялан тоглолт наймдугаар сарын 21, 22, 23-нд “Goyang” цэнгэлдэх хүрээлэнд тоглосноор эхэлнэ

19/06/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.