Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Оддын амьдрал»Холливуудын од Жорж Клуни болон түүний гэр бүлийнхэн Францын иргэд болжээ
Оддын амьдрал

Холливуудын од Жорж Клуни болон түүний гэр бүлийнхэн Францын иргэд болжээ

Урлаг Урлаг30/12/2025Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Холливуудын од Жорж Клуни, түүний гэргий Амал Аламуддин Клуни болон тэдний хоёр хүүхэд Франц улсын иргэд болсныг тус улсын засгийн газрын хэвлэл өчигдөр /2025.12.29/ мэдээлжээ.

Энэ сарын эхээр Клуни иргэдийн хувийн нууцыг хамгаалах Францын хууль эрх зүйн орчныг магтаж ярихдаа энэ санаагаа цухас илэрхийлж байв. “Би Францын соёлд хайртай, хэдийгээр 400 хоногийн сургалтад хамрагдаад төдийлөн сайжирч чадахгүй байгаа ч би танай хэлэнд хайртай” гэж 64 настай жүжигчин тухайн үед RTL радиод ярьжээ. Тэрбээр цааш нь “Энд хүүхдүүдийн зургийг авдаггүй. Сургуулийн үүдэнд ямар ч папарацци нуугддаггүй. Энэ бол бидний хувьд нэгдүгээрт тавигдах асуудал” гэж ярьсан юм.

Одоо Клуни нь АНУ, Францын давхар иргэний харьяалалтай болж байгаа юм байна. 2014 онд тэр франц хэлээр чөлөөтэй ярьдаг Британи-Ливаны давхар иргэн, хүний эрхийн хуульч Амалтай гэрлэж байв.

Үүнээс ч өмнө Клунигийн амьдрал Европтой ойр холбоотой байсан юм. Тухайлбал, тэр 2002 онд Италийн үзэсгэлэнт Комо нуурын сав газарт үл хөдлөх хөрөнгө худалдан авч байсан бол сүүлд гэргийн хамт Английн түүхэн харшийг худалдан авчээ. Тэд Францын өмнөд хэсэгт оршдог Бринолес тосгоны дэргэдэх “Domaine du Canadel” нэртэй хуучин дарсны эдлэн газрыг 2021 онд худалдан авсан юм. Тэд бас АНУ-д хэд хэдэн үл хөдлөх хөрөнгө эзэмшдэг бол сүүлийн арван жилийн хугацаанд Лос-Анжелес болон Мексик дэх хөрөнгүүдээ зарсан гэх мэдээлэл бий.

Клуни, Амал нар найман настай ихэр хүүхдүүдтэй юм. RTL радиод ярихдаа Клуни гэр бүл нь хэдийгээр олон газарт амьдрах орон сууцтай ч Франц дахь гэрээ “бидний хамгийн аз жаргалтай газар” гэж тодорхойлжээ.

Жүжигчин, найруулагч Клуни хоёр удаагийн Оскарын шагналтай бөгөөд нэгийг нь 2006 оны “Syriana” киноны туслах дүрээр, 2012 онд “Argo” киноны продюсерын хувиар хүртэж байв. Киноноос гадна тэр Nespresso зэрэг бараа бүтээгдэхүүний сурталчилгаанаас олон саяын орлого олдог. Бас текила архины томоохон үйлдвэрлэгчид эзэмшдэг хувьцаагаа зарсны үр дүнд их хэмжээний ашиг олж байжээ.

Клунигаас гадна АНУ-ын найруулагч Жим Жармуш өнгөрсөн долоо хоногт хэвлэлд ярихдаа Францын иргэн болохоор төлөвлөж байгаагаа мэдэгдсэн байна. Мөн Францын соёлд татагддагаа илэрхийлсэн найруулагч “Би АНУ-аас зугтах боломж олгох газрыг хайж байна” гэж ярьжээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Оддын амьдрал Урлаг

Дуучин Бейонсе албан ёсоор тэрбумтан болов

30/12/2025
Оддын амьдрал Урлаг

Д.Одзаяа төрсөн өдрөөрөө 200 гаруй эх хүүхдийг баярлуулав

26/12/2025
Оддын амьдрал Урлаг

Жүжигчин Расселл Брэндэд бэлгийн шинжтэй хоёр хэрэг нэмэгджээ

25/12/2025

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

Дуучин Сиа Зул сарын баярын Хатан хаан боллоо

30/12/2025

Холливуудын од Жорж Клуни болон түүний гэр бүлийнхэн Францын иргэд болжээ

30/12/2025

Дуучин Бейонсе албан ёсоор тэрбумтан болов

30/12/2025

“Бээжин биенналь-2025” үзэсгэлэнд монголын таван уран бүтээлч оролцож байна

30/12/2025

Ритербергийн музей Монголын цаг хугацаагаар аялуулсаар

30/12/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.