Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Археологи»МЭӨ 3000 жилийн үеийн хүрлийн үеийн дуут чулуу Завхан аймагт бий
Археологи

МЭӨ 3000 жилийн үеийн хүрлийн үеийн дуут чулуу Завхан аймагт бий

Урлаг Урлаг08/01/2026Шинэчлэгдсэн:17/02/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Завхан аймагт орон нутгийн хамгаалалтад авсан түүх соёлын 520 цэгийн 6700 гаруй үл хөдлөх дурсгал бий.

Орон нутгийн хамгаалалтад байх эдгээр үл хөдлөх дурсгалууд нь олон мэдээллийг хадгалж үлдсэн байдаг. Тиймээс сум бүрийн онцлог, түүх, соёл, зан заншлаа өвлүүлэн үлдээх нь ямар ач холбогдолтой болохыг хүүхэд залуучуудад таниулах нь чухал юм.

Түүх, соёлын үл хөдлөх дурсгал гэдэг нь унаган газартаа хүрээлэн байгаа орчны хамт үнэ цэнэ, ач холбогдол нь илэрхийлэгдэх дангаар болон цогцолбор байдлаар орших дурсгалуудыг хэлдэг.

Тухайлбал, эртний ургамал, амьтны олдворт газар, эртний хүний оршин сууж байсан ул мөрийг хадгалсан соёлт давхарга, чулуун зэвсгийн олдворт газар, хадны зураг, бичээс зэргийг үл хөдлөх дурсгалд оруулдаг.

Мөн булш, хиргисүүр, оршуулга, тахил, тайлгын байгууламж, эртний хот суурин, сүм хийдийн үлдэгдэл, түүхэн дурсгалт барилга, архитектурын дурсгал, хөшөө дурсгал, эрт цагт ашигт малтмал олборлож, боловсруулж үйлдвэрлэл, газар тариалан эрхэлж байсан газар, түүнд холбогдох чулуун дурсгалуудыг мөн оруулдаг. Түүнчлэн тахилгат газар, түүхэн үйл явдал болсон дурсгалт газар, бусад түүх, соёлын үл хөдлөх дурсгалуудыг түүх, соёлын үл хөдлөх дурсгалд хамааруулдаг юм. Эдгээр соёлын биет өвийг өмчийн хэлбэр харгалзахгүйгээр түүх, соёлын үл хөдлөх дурсгалд хамааруулна хэмээн Завхан Соёл урлаг, аялал жуулчлал, залуучуудын газрын соёлын өвийн асуудал хариуцсан мэргэжилтэн Д.Цэрэндулам мэдээлэв.

Завхан аймгийн нутаг дэвсгэрт байгалийн болон түүх, соёлын дурсгалт газар элбэг. Үүний нэг нь Тэс сумын нутагт орших “Дуут чулуу” юм.

Дуут чулуу нь, Завхан аймгийн Тэс суманд оршдог. Сумын төвөөс зүүн хойно 23 км-т байдаг. Уг дурсгал нь одоо байгаа төрхөөрөө дуут буюу дэрэн чулуу гэж нутгийнхан нэрлэдэг. Учир нь гурван ширхэг жижиг чулуун дээр хар хөх чулууг хэвтээгээр нь байрлуулсан. Чулууны хэмжээний урт нь 85 см, өргөн нь 55 см, зузаан нь 32 см ба чулууны дээд хэсэгт 23 хонхор цэгэн тойргон бүслүүртэй. Хоёр хажуу талд яг ижил хэмжээтэй дугуй хэлбэрийн хонхойлгож дүрсэлсэн нь МЭӨ 3000 жилийн үеийн хүрлийн үеийн буган чулуу юм.

Уг чулууны нэг онцлог нь мод чулуугаар цохиход яг хөндий төмөр шиг дуугардаг байна. Мөн энд аялагч, амрагч нар, нутгийнхан ирэхдээ зориудаар ая дан тоглож сонирхдог байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Археологи Урлаг

Бүдүүн харгайт цахирын өвөлжөөний хүн чулуун хөшөө

21/02/2026
Археологи Урлаг

Төв аймгийн Баян сумын Хангайн булаг хэмээх газарт НТ VI-VIII дугаар зууны үед хамаарах Хангайн булгийн хүн чулуу бий

20/02/2026
Археологи Урлаг

Шуртын хүн чулуун хөшөө

19/02/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Кайли Женнер Тимоти Шаламегийн төрсөн өдрөөр IMAX түрээслэн “Interstellar”-ийг үзүүлжээ

21/02/2026

“Shortparis“ хамтлагийн дуучин Николай Комягин таалал төгсжээ

21/02/2026

“Үгүйлэгдсэн хайр” уянгын драмын жүжиг дахин тайзнаа амилна

21/02/2026

Бүдүүн харгайт цахирын өвөлжөөний хүн чулуун хөшөө

21/02/2026

Амттаны галзуурал хөлдөөсөн чихрээр үргэлжилж байна

20/02/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.