Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Оддын амьдрал»Гавьяат тамирчин Б.Энх-Оргил “Ховд аймгийн хүндэт иргэн” боллоо
Оддын амьдрал

Гавьяат тамирчин Б.Энх-Оргил “Ховд аймгийн хүндэт иргэн” боллоо

Урлаг Урлаг09/01/2026Шинэчлэгдсэн:20/02/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Холимог тулааны “One” холбооны аварга, Монгол Уосын Гавьяат тамирчин Б.Энх-Оргилд “Ховд аймгийн хүндэт иргэн” өргөмжлөл олгож, 20 сая төгрөгөөр урамшуулсан байна.

Тодруулбал, өнөөдөр /2026.01.09/ аймгийн ИТХ-ын дарга З.Эрхбаяр, аймгийн Засаг даргын орлогч М.Баярт тэргүүтэй аймгийн удирдлагууд холимог тулааны дэлхийн аварга, Гавьяат тамирчин Б.Энх-Оргил, дасгалжуулагч Ж.Нарантунгалаг, чөлөөт бөхийн тамирчин, дифлимпийн 25 дугаар олимпын мөнгөн медальт Д.Чинзориг, дэлхийн шатрын холбооны дэд мастер, Азийн аваргын мөнгөн медалт С.Тэнүүнбуян, шатрын спортын Азийн аваргын алт, мөнгөн медальт Г.Эрдэнэбат нарыг хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүлжээ.

Аймгийн ИТХ-ын 2025 оны 4 дүгээр тогтоолоор тамирчин, дасгалжуулагчдад урамшуулал олгох “АВАРГУУД” хөтөлбөрийг баталсан аж. Тус хөтөлбөрийн хүрээнд дэлхий, тив, улсын аварга шалгаруулах тэмцээнүүдэд амжилт гаргасан дараах тамирчдыг шагнаж урамшуулжээ.

Улмаар дэлхийн аварга, Гавьяат тамирчин Б.Энх-Оргилийг “Ховд аймгийн Хүндэт иргэн” өргөмжлөлөөр шагнаж, 20 сая төгрөгөөр, Б.Энх-Оргилын дасгалжуулагч Ж.Нарантунгалагт 5 сая төгрөг, чөлөөт бөхийн тамирчин, дифлимпийн 25 дугаар олимпын мөнгөн медальт Д.Чинзоригт 15 сая төгрөг, дэлхийн шатрын холбооны дэд мастер, Азийн аваргын мөнгөн медальт С.Тэнүүнбуянд 5 сая төгрөг, шатрын спортын Азийн аваргын алт, мөнгөн медальт Г.Эрдэнэбатад 5 сая төгрөгийн батламжийг гардуулан өгчээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Оддын амьдрал Урлаг

Дуучин Сэм Смит загвар зохион бүтээгч Кристиан Коуэнтай сүй тавьсанаа зарлалаа

31/07/2026
Оддын амьдрал Урлаг

Америкийн домогт кантри дуучин, байгаль хамгаалагч Вилли Нельсон газар нутгийн төлөө тэмцэхийг уриалав

31/07/2026
Оддын амьдрал Урлаг

Эрик Робертс охин Эмма Робертсын хуримд оролцоогүй шалтгаанаа ярив

31/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Бой Жорж  “Jesus Christ Superstar” мюзиклээс гарлаа

01/08/2026

Долли Партон амьдралынхаа түүхийг “Бродвей”-н тайзнаа амилуулна

01/08/2026

Николас Кейжийн тоглосон кино нээлтээ хийхээсээ өмнө алдагджээ

01/08/2026

Наймдугаар сард нээлтээ хийх кинонууд

01/08/2026

Ордуудын наймдугаар сарын зурхай

01/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.