Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Зурхай, Цаг агаар»Ордуудын энэ долоо хоногийн зурхай
Зурхай, Цаг агаар

Ордуудын энэ долоо хоногийн зурхай

Урлаг Урлаг12/01/2026Шинэчлэгдсэн:12/01/2026Сэтгэгдэл байхгүй15 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Ордуудын энэ долоо хоногийн зурхайг хүргэж байна.

ХОНЬ

Ажлын гүйцэтгэлтэй холбоотой төөрөгдөл бий болох ба аливаа асуудлын шалтган бүрхэг байна. Зарим мэдээлэл буруу байснаас ажил хойшлоход хүрнэ. Зарим зүйл бүтэлгүйтвэл энэ нь таны буруу биш тул өөрийгөө бүү зэмлэ. Ажлын ачааллаа зөв тохируулах тусам үр өгөөж их байна. Өдөр бүр хийдэг зүйлээ хийж байхдаа ч аз жаргалыг мэдэр. Өөрийгөө хэт их ажил руу бүү түлх. Тархи толгойгоо байнга цэнэглэх боломжтой ажил хий. Од эрхэс өргөн цар хүрээг хамарсан нийтийн үйл ажиллагаанд оролцоход тохиромжтой гэж зөвлөж байна. Энэ үед бизнесийн асуудал дээр чухал заалт бүрийг сайн нягталж байж гэрээ хэлэлцээрээ бататга. Хэцүү байдалд орохгүйн тулд найз нөхдийн зөвлөгөө, тусламжийг зайлшгүй ав. Зарим нэг зөвлөгөө хүнд байдлыг даван туулах аргыг олж өгөх болно. Долоо хоногийн сүүл рүү тогтворгүй зан чанар тань одоогийн нөхцөл байдлаас зугтаж буйн илрэл байж болох юм. Өөрийн эрч хүчинд тулгуурлан асуудлыг нэг мөсөн шийдвэрлээрэй. Бусдын үйл ажиллагаанд хөндлөнгөөс бүү оролц. Болчимгүй үгээр хүнийг бүү гомдоо. Мөн үүний эсрэгээр таныг гонсойлгох үйлдэл хийсэн хүнд хариуг нь барилгүй, зүгээр л тоохгүй өнгөрөө. Гэр орныхоо ажил төрлийг хийж байхад сэтгэл санааны тогтворгүй байдал нэмэгдэж болзошгүй. Хэлсэн үгнээсээ буцах нь хайртай хүнээ гомдоох шалтгаан болно. Хэн нэг хүнээс хэт их зүйлийг хүлээгээд хэрэггүй. Гэхдээ ойр дотнын хүмүүстэйгээ ойр байх нь амжилтын түлхүүр байх болно. Үл ялих тааламжгүй явдал эсвэл урдаас тооцоолоогүй зардлууд гарч мэднэ. Үүнд бэлтгэлтэй бай. Эс тэгвээс сэтгэл санаа тавгүйрхсэнээс эрүүл мэнд муудаж болно.

ҮХЭР

Од эрхэс таныг эрүүл мэндээ сайн анхаарахыг сануулж байна. Өвчин тусвал хүндрэх хандлагатай байна. Ялангуяа гадуур удаан явах бол дулаахан хувцасла. Боломжийн үнэтэй аяллын санал ирнэ. Арын ажлаа өөрийн хүслээр зохицуулж болохгүй ч явах эсэх нь таны л шийдвэр байна. Аливаа нийгмийн харилцаа урам зориг хайрлаж, сэтгэлийг тань сэргээнэ. Ямар нэгэн чухал үйл ажиллагаанд оролцвол хожим үлдэх сайхан дурсамжтай болно. Шинэлэг зүйлийг сурч мэдэх нь оюун санаанд түлхэц өгөх тул сонирхдог зүйлүүд рүүгээ улам тэмүүл. Таны байр суурийг бэхжүүлэх ач холбогдолтой үйл ажиллагаа санаанд тань нийцэх болно. Өмч хөрөнгийг хамгийн үр ашигтай ашиглах талаар бусадтай маргалдах болно. Магадгүй чухал харилцаагаа авч үлдэхийн тулд та яаралтай буулт хийх шаардлагатай болно. Тэвчээртэй бай. Долоо хоногийн сүүл рүү од эрхсийн зүгээс таатай мэдрэмж ирж танд тус дэм болно. Од эрхсийн нөлөөг ашиглан бясалгалаар хичээллэвэл анхаарал төвлөрүүлэхэд их тустай. Өөрийн зөн совиндоо итгэ. Бүх зүйл цаг нь ирэхээр байх ёстой байрандаа очих тул өөрийн зүрх сэтгэлийг хуурахгүй явж байгаа бол зөв алхам хийж байна гэсэн үг. Эцэг эх, ах дүүсийн хүмүүстэйгээ харилцах харилцаанд саад учирч, маргаан үүсэж болзошгүй. Биеийн эрч хүч тань шавхагдаж байгаа бол хангалттай сайн унтаж амарч байгаа эсэхдээ анхаараарай.

ИХЭР

Өмч хөрөнгийн тал дээр сайн өөрчлөлт хийх боломж гарч байна. Үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой асуудлуудаа цэгцлэх хэрэгтэй. Чухал зорилгоо мэдэрсэн бол алдсан сургамжаа тунгааж, амьдралд эзлэх байр сууриа олж ав. Ширүүн зан авиртай хүмүүс болон тав тухгүй газраас холхон бай. Сэтгэл санаа тайван бус байдлаас болж хувийн харьцаанд үл ойлголцол бий болж болзошгүй. Хэрэв та хэт хурдан шийдвэр гаргавал алдаа дутагдал гарах магадлалтай. Тиймээс болгоомжтой хөдөлж, илүү анхааралтай бай. Бясалгалаар хичээллэж, тайвшралыг олохыг хичээх нь энэ үед гайхалтай өөрчлөлт өгөх болно. Онцгой холбоо тогтоох нь танд таалагдана. Шинэ өөрчлөлт таны ажил хэрэгт тустай байж, сайхан амьдрах урам өгнө. Хамт олны зүгээс таны тухай таагүй зүйл ярих боловч хов жив хөөцөлдөж, хэн нэгнийг шүүмжлэхээс зайлсхий. Долоо хоногийн сүүлээр тусламж хүссэн тоо томшгүй хүсэлтүүд толгойн өвчин болно. Гэхдээ зарим дуудлага танд хүн чанарын гайхалтай үнэ цэнийг мэдрүүлэх болно. Хамт инээлдэж хөхрөн, ойр дотно байгаа ч бүрэн итгэхэд хэцүү хүн эргэн тойронд бий болно. Өөртөө доош буух боломжийг бүү олго. Үзэл бодолдоо үнэнч байж найз нөхдийнхөө муу талаас илүүтэй авьяас чадварыг олж хар. Гэр бүлдээ ихэнх цагаа зориул. Хэрвээ таны амар тайван байдлыг алдагдуулж буй мэт санагдвал хайр дурлалын харилцаандаа анхаарал хандуул. Хайр дурлалын харилцаа мөрөөдөл мэт үргэлжлэх ч бодит бус өнгө аяс чамгүй байгааг анхаар. Харин удаан хугацаанд үргэлжилж буй хайрын харилцаа итгэлтэй хэвийн байна. Гэр бүлдээ ахуйн хэрэгцээтэй, өндөр үнэтэй бус зүйл худалдаж авах нь таатай байна. Орон байрандаа цэвэрлэгээ хийснээр илүү үр бүтээлтэй зохион байгуулалтад ороход тусална. Дур булаам хүмүүс бусдад сайхан сэтгэгдэл төрүүлэхэд амар байх болохоор гадаад үзэмжээ анхаар.

МЭЛХИЙ

Энэ үед та эрч хүч, урам зоригтой ихтэй байна. Өөрийн төлөвлөсөн зүйлээ босгож чадах чадвар танд байна. Ажил хэргээ улс төрөөс ангид байлгахыг хичээгээрэй. Бусад хүмүүстэй шашин шүтлэг болон улс төрийн үзэл бодлоос болж маргалдаж, мэтгэлцэх хэрэггүй. Аливаа зүйлийг зөв жам ёсоор явуулахыг хүсэж байгаа бол таагүй хүмүүстэй харилцахдаа анхаарал болгоомжтой байх хэрэгтэй. Од эрхсийн нөлөө хэцүү ажлыг бусадтай хамтран шийдэх боломж олгоно. Чухал зүйлд анхаарлаа хандуулбал зарим үйл явц удаан боловч тогтвортой болно. Хэн нэгэнтэй зөрчилдөж маргахынхаа оронд буулт хийж харилцаа холбоогоо хэвээр хадгалах нь зорьсон зорилгодоо хүрэхэд тус болно. Олон нийтийн уулзалт цуглаан танд хөгжилтэй байх боловч хүссэнээрээ стрессээ тайлах гэж оролдох үедээ хэн нэгнийг санаандгүй гомдоохоос зайлсхий. Хайртай хүнтэйгээ хамт байх нь таныг буулт хийхийг шаардах болно. Өөрийнхөө дотоод тэмцлээ хамтрагчдаа бүү гаргаарай. Өөрийнхөөрөө байх тухай бодох бус бусдын хэлэхийг анхааралтай сонс. Элэгсэг, найрсаг байдлаар ямар ч саад бэрхшээлийг даван гарна. Долоо хоногийн сүүл рүү хүмүүс таны уур бухимдлыг төрүүлж башир аргандаа оруулахыг хичээнэ. Хувь хүний зөв боловсон байдалд анхаарвал хэцүү байдал аяндаа ард хоцрох болно. Хийх ёстой зүйлээ л хийж цагийг өнгөрөөх хэрэгтэй. Сайхан сонголт хийж, боломжийн үнээр сэтгэлдээ таарсан зүйлс худалдан авч чадах тул дэлгүүр хэсэхийг зөвлөж байна. Уран бүтээлч хүмүүсийн бүтээн туурвих мэдрэмж нэмэгдэнэ. Уйтгартай амьдралын хэм маягийг өөрчлөх, сэтгэл татам хэн нэгэнтэй уулзах магадлалтай. Гэхдээ яарсан, бодлогогүй зүйл хийх хэрэггүй. Зарим хүмүүст тогтворгүй байдал илрэх боловч ойр дотнын хүндээ найдаж болно. Танд сайн шийдэл зөвлөж чадах дотнын найз нөхөдтэйгөө ярилцаад үзэхэд гэмгүй үе. Харин зарим хүмүүс таны ажлын ачааллыг нэмэгдүүлэх магадлалтай. Сэтгэлд дарамттай байсан ч уян хатан бай. Яг одоо ашиггүй байсан ч нөхөрсөг байдал танд тийм ч их төвөг удахгүй. Бусдын дотоод сэтгэлийн нууцыг олж харах чадвартай байна.

АРСЛАН

Чанга хатуу байхын дээр мөн дипломатч байдлыг ч хэрэгтэй үед нь ашигла. Найз нөхөд болон бизнесийн түншүүдээс хэрэгцээтэй тусламж хүсэхээс бүү эргэлзээрэй. Гаргасан хуваариа сайн шалгахгүй бол ямар нэгэн уулзалт, хэлэлцээрийг мартах эсвэл хоцрох магадлалтай. Өөрийн гэсэн давуу талаа ашиглан хийх ажлаа ширүүн өрсөлдөөн дундаас ч амжилттай дуусах боломжтой. Таныг гонсойлгож мэдэх санхүүгийн асуудал гаргахыг бүү зөвшөөр. Мөнгөндөө анхаарал тавьж төлөвлөгөө боловсруулбал та эд баялгийг өсгөх, хадгалах боломжтой үе. Сонирхож буй зүйлээ бодит амьдрал дээр хэрхэн бууж байгаа тухай баримтад тулгуурлан судал. Од эрхсийн дохиог сайн анзаарч хар. Та илүү бүтээлч байж чадвал авьяас чадвараа илэрхийлэх боломж гарна. Зөв мэдрэмж таныг эрч хүчтэй болгоно. Бүтээлч санаа нь ивээн тэтгэгчдээс нааштай үнэлгээ авах бөгөөд танд алтан боломж гарч ирнэ. Хэн нэгэн зөвлөгөө авахаар ярьж мэдэх тул завгүй байсан ч цаг гаргаарай. Санаандгүй танилаас болоод долоо хоногийн сүүл үеийн төлөвлөгөөг хойш тавихаас өөр аргагүйд хүрнэ. Чухал зорилгынхоо төлөө бусадтай хамтрах ажлаа хэцүү үүрэг хариуцлага бус хөгжилтэй цаг үе гэж хүлээн ав. Удаан хугацаанд их хүч хөдөлмөр зарцуулсан ажилд тань асуудал үүсэж магадгүй. Хэрвээ та үүнийг шийдэж чадахгүй байгаа бол мэргэжлийн хүнд хандаж зөвлөгөө ав. Заримдаа бодсон зүйлээ эсрэгээр нь хийх нь эерэг үр дүн авчрах тохиолдол байдаг. Хүндтэй зочин хүлээж авахаар төлөвлөж байгаа бол бэлтгэлээ хийх цаг болсон байна. Найз нөхөд, гэр бүлтэйгээ цагийг хамт өнгөрүүлэх сайхан байна. Гэр бүлийн гишүүддээ анхаарал тавьж, юу хэрэгтэй байгааг анхаараарай. Ганц бие хүмүүст жинхэнэ хайрын мэдрэмж төрнө. Хайрынхаа төлөө гаргах зүтгэл танд гэнэтийн бэлэг авчирч магадгүй.

ОХИН

Танд эмх цэгц, зарчимч байдлыг удирдлага болгон биелүүлэх шаардлагатай төлөвлөгөө байгаа бол зоригтой урагшил. Хийж амжаагүй ажил байгаа бол яаралтай дуусга. Уйтгартай санагдсан ажил таныг хайнга болгох магадлалтай. Сайн төлөвлөгөө боловсруулахад их хугацаа зарцуулсан бол тавьсан зорилгодоо тууштай байгаарай. Ойрын зуурын зөвлөгөө тус болохоос илүү бэрхшээл руу түлхэх магадлалтай. Зөрчил маргааны үед дийлэх гэж хичээх хэрэггүй. Өөрийн хошин шогийн мэдрэмжээ нээлттэй байлга. Хөрөнгө мөнгөтэй холбоотой шийдвэр цаг үеэ олбол удахгүй ашиг авчирна. Өрсөлдөөн ихтэй салбар танд урам зориг өгнө. Бизнес үйл ажиллагаа идэвхэжсэнээр борлуулалтаа нэмж ашигтай байдлыг бий болгоно. Хэт үнэтэй арилжаа наймаанд оролцолдолгүй, мөнгөө хадгал. Таны авьяас чадвар олны хүндлэл хүлээхэд тусална. Хэн нэгэн танд ирээдүйтэй ажил санал болгох магадлалтай. Бусдад цаг зав гарган өөрийн зорилго, зорилтуудыг хуваалцах нь харилцан ойлголцол, урам зоригийг нэмэгдүүлнэ. Долоо хоногийн сүүл рүү аж амьдралдаа түгшүүр, стрессийг мэдэрнэ. Амьдралын төлөө чадахаасаа чадахгүй хүртэл хичээх таны зүтгэл их байна. Мэргэжлийн туслалцаа үзүүлэх, санхүүгийн зөвлөгөө өгөх хүн олж чадвал санаа зовоосон асуудлаа даван туулж чадна. Ажил эсвэл сургуулиа өөрчлөхөөр шийдэх бололтой. Энэ талаар нөлөө бүхий, амжилттай танилтайгаа ярилцахыг зөвлөж байна. Эртнээс сонирхсон эд зүйлээ худалдаж авах хүсэлтэй болно. Өдөр тутмын үйл ажиллагаанд зарим харилцаа холбоо бүрхэг байх нь таагүй нөлөөлнө. Та хайртай хүнээ баярлуулахыг илүүд үзнэ. Та хоёрын харилцааг бат бөх болгон, цаашдын амьдралыг гэгээлэг болгох зүйлийг бодож ол. Танд атаархдаг хэн нэгэн замд тань хөндөлсөн гарч ирэх магадлалтай. Өөрийн үнэ цэнтэй зүйлийг хамгаалахад хэзээд бэлэн байгаарай.

ЖИНЛҮҮР

Амжилт үзүүлэх шалгууртаа бодит хэмжүүртэй тавьж бай. Хүмүүсийн юу хэлэх гээд байгаад хэт ач холбогдол өгөх хэрэггүй. Таны мэдлэг чадвар, зэрэг дэвийг хэн тогтоох эрэмбэтэйг сайн бод. Таны тэвчээр алдрахад их ойрхон байна. Гэхдээ зарим үйл явдал танд дахин урам зоригийг төрүүлнэ. Хэдий танд тийм ч их хэрэгтэй биш байсан ч дарга, удирдлагын заавар зөвлөгөөг хүлээж ав. Чухал мэдээ ирэх магадлалтай. Энэ нь танд шинэ сонголт хэрэгтэй болсон гэх дохио байх бололтой. Ямар нэг шинэ зүйлийг эхлүүлэх нь танд сайхан ирээдүйг амлаж байна. Мөн зөв сонголт амьдралд тань эерэг өөрчлөлтүүдийг авчрах болно. Яриа хэлэлцээрээ болгоомжтой хянуур бөгөөд нарийн мэдрэмжтэй хийж чадах юм бол бодит үр дүн гарна. Биеийн хүчний ажил хийх бол ачааллаа зөв тааруул. Эрүүл мэндээ анхаар. Та магадгүй хоол ундаа тохируулахгүй байгаа бололтой. Сэтгэл санаа гэнэт өөрчлөгдөх, түгшиж сандрах уурлаж бухимдах хандлага ажиглагдаж болзошгүй. Энэ байдал таны хайрын харилцаанд сэв суулгаж болзошгүй. Илэн далангүй яриа харилцан бие биеэ ойлгож хүндэтгэх байдал зөвшилцлийг авч ирнэ. Долоо хоногийн сүүл рүү үнэ ханшийн хэт хэлбэлзлээс болж их мөнгөөр аз турших хүсэл нэмэгдэх бололтой. Аз сорьсон хөрөнгө оруулалт хийх нь одоо ашигтай байж болох ч төсөөлж байснаас чинь илүү эрсдэлтэй байж болно. Бусад хүмүүстэй ярилцаж байж шийдвэртэй алхам хий. Бодит төлөвлөгөө гарга. Гэртээ хэрэгтэй эд зүйл худалдан авахад таатай. Мөн уран бүтээлч хүмүүсийг од эрхэс ивээж байна. Урлагийн бүтээлийг туурвихдаа чин сэтгэлээ гарга. Энэ нь танд ч бусдад ч сэтгэлийн амар амгалан байдлыг өгнө. Хэт ажиллах, ядрахаас болгоомжил. Итгэл, хайраар бат бөх холбоо үүсгэж чадна. Гэвч юуны түрүүнд өөртөө шударгаар хандах шаардлагатай. Хэрвээ танд эргэн тойронд байгаа бүхэн чинь таалагдахгүй байгаа бол өөрийнхөө хийх дуртай зүйлийг эрж ол. Харилцаанд ээдрээтэй зүйлүүд гарч ирснээр хурц уур амьсгалд шахагдана. Хэрвээ хайрын харилцаагаа нэлээд асуудалд орсон гэж үзэж байвал нухацтай хандан, зөв шийдвэр гарга.

ХИЛЭНЦ

Таны бусадтай бий болгосон найрсаг харилцаа тань бизнес болон олон нийтийн аливаа хэрэгт эерэг үр дүн авчрах болно. Олон нийтийн үйл ажиллагаа маш хөгжилтэй байх болно. Ашигтай харилцаа тогтоох боломж олдохыг од эрхэс амлаж байна. Бүтээлч ажил болон эрүүл мэндийн харилцаа холбоонд сайн тул үр дүнгээ хүртэнэ. Өөрийн хариуцлагыг ухамсарлаж, хэрвээ бүтэлгүйтвэл шинээр эхлэхэд бэлэн бай. Гэнэтийн үйл явдал танд ямар нэгэн зүйлийг авчрах болно. Таны хувьд зарим зүйл амархан харагдаж байна. Зарим хүслээ хязгаарла. Бусдын үгийг алдаа оноотой нь хүлээн ав. Ямар нэг зайлшгүй шийдвэрлэх ёстой асуудлаас болж уурлаж бухимдах сэтгэл санаа тогтворгүй болох магадлал байна. Цаг хугацааны боломж байвал өмнө нь хойшлуулсан ажлаа үргэлжлүүл. Долоо хоногийн сүүл рүү бизнесийн хэлэлцээр хийхдээ өөрийн зөн совиндоо итгэх боловч мухар сүсгээс болж алдаа гаргаж болзошгүй. Танд шударга бус хандаж байгаа хүмүүс байж магадгүй бөгөөд холбогдох мэдээллийг сайтар шалгах нь өөрийгөө эрсдэлээс хамгаалах боломж өгнө. Чухал уулзалтад орохоосоо өмнө хүсэж буй үр дүнгээ сайтар бод. Дэмий шаналалд автахын оронд өөрийн мэдрэмжүүдийг анхаар. Эргэн тойрондоо өөрийгөө ил тод илэрхийлэх сонирхолтой байх нь илүү их эрч хүчийг бий болгоно. Ойр дотнын хүмүүс таны амьдралд чухал үүрэг гүйцэтгэнэ. Гэр бүлийнхэнтэйгээ цагийг хамт өнгөрүүл. Амралтын өдрүүдээр үр хүүхдүүдтэйгээ тоглох цаг гарга. Мөн гэр бүлд байгаа шийдэх ёстой асуудлыг хойшлуулж хэрэггүй. Ойр дотнын хүнээсээ тааламжтай сайхан бэлэг авч магадгүй. Тэмдэглэлт үйл явдал болбол найз нөхдөө гэртээ урьж сайхан хоол ундаагаар дайлж зугаацах, тэдэнд бэлэг өгөх талаар төлөвлө.

НУМ

Өөрийгөө эерэг хүсэл эрмэлзэлээр итгэл дүүрэн байгаагаа харуул. Маш сонирхолтой, бизнесийн үйл ажиллагаанд хэрэгтэй мэдээлэл ирнэ. Аливаа нөхцөл байдалтай зохицож, амжилт олох боломж бүрийг алдахгүйг хичээ. Гэхдээ өөрийн зүрх сэтгэлд таалагдсан зүйлээ хий. Хайр дурлалын харилцаанд өөрчлөлт орно. Дотно харилцаандаа санаа зовж байгаа хэдий ч өөрийнхөө үнэ цэнийг алдан байж буулт хийх хэрэггүй. Буруу зүйл хийгээгүй бол хэрүүл маргаан гаргалгүй эвээр ойлголц. Таны хувийн амьдралыг од эрхэс ивээж байна. Гэхдээ та шинээр бизнес эрхлэх гэж байгаа бол урьдаас сайтар төлөвлөх хэрэгтэй. Сайн төлөвлөгөө болон шаардлагатай тусламж авсан ажил амархан бүтэх болно. Чухал гэрээ хэлэлцээр байгуулж чадвал амжилт олно. Хамгийн дотнын найзуудтайгаа уулзахад таатай үе байна. Мөн нарийн мэдрэмжээ илэрхийлэхэд гайхалтай тохирсон цаг хугацаа байна. Өөрийн ажилдаа тус дэм болохуйц үнэтэй судалгаа хийж чадна. Хэрэв та шинэ зүйл туршиж үзэхэд бэлэн байгаа бол энэ нь шинэ харилцаа тогтоох, амьдралын хэв маягийг дээшлүүлэх зэрэгт туслах болно. Хэрвээ та санхүүгийн асуудалтай тулгарч байгаа бол амьдралын хэв маяг болон ажлын нөхцөл байдалдаа тохиргоо хийх шаардлагатай байна гэсэн үг. Шинэ мэдлэг чадвар эзэмшвэл өөртөө улам итгэлтэй болно. Хий хоосон мөрөөдлөө бүтээлч, үр дүнтэй зүйл рүү чиглүүлж чадна. Долоо хоногийн сүүл рүү төлөвлөгөө тань өөр хүмүүст ашиглагдаж чадахгүй гэдгийг мэдэх хүртлээ хэнд ч битгий ярь. Хөрөнгө мөнгөө хэт их үрэх нь данс улайхад хүргэж болох юм. Гэвч энэ талаар хэтэрхий санаа зовох хэрэггүй. Хэрэгтэй үед нь сэтгэлийн баяр баяслыг авчрах үнэ цэнтэй худалдан авалт хийж болно. Бусад хүмүүс танд урьд өмнө бодож байгаагүй санал тавивал бүү гайхаарай. Зарим хүмүүс таалагдахгүй байсан ч та нээлттэй, илэн далангүй байж, бусдад урам зориг хайрлаарай. Хайр сэтгэл тань романтик орчныг үгүйлж байгаа бол хайртай хүнтэйгээ цагийг сайхан өнгөрөөгөөрэй. Хэрэв олон нийтийн арга хэмжээ нэн шаардлагагүй бол гэр бүлийнхэн болон хамгийн хайртай хүмүүстэйгээ цагийг хамт өнгөрөөх боломж гарга. Цагийг аль болох тайван амарч өнгөрөөхийг хичээ. Үр хүүхдийнхээ төлөө илүү ачаа үүрч, тэдний сурлага хүмүүжилд сайн анхаар.

МАТАР

Шинэ үйл хэрэг, шинэчлэл зэрэгт амжилттай байхыг од эрхэс зааж байна. Од эрхэс шинжилгээ судалгаа хийх болон эрдэм мэдлэгт шамдах хүслийг тань жолоодон тэтгэх болно. Амжилтын тань гол хэсэг болсон хамт ажиллагсдынхаа үйл ажиллагаанд итгэх нь ухаалаг үйлдэл болно. Холоос мэдээ хүлээн авах магадлалтай тул үүнд бэлэн бай. Чухал шийдвэр гаргахад тийм ч таатай биш. Татгалзахын аргагүй сайхан саналд ч болгоомжтой ханд. Хэрвээ зөвхөн мөнгө сайн олох л чиглэлийг сонговол энэ нь тийм ч сайн сонголт биш гэдгийг анхаар. Ихэнх хүмүүсийн сэтгэл санаа тавгүй байх бололтой. Хэрэв та өөрийгөө уран бүтээлд зориулсан бол үргэлж амар амгалан байхыг бодоорой. Ганцаардаж суухаар бусадтай ярилцаад үз. Эрүүл мэнддээ анхаарч эхлэхгүй бол ажилдаа хэт улайрсан байна. Хувь хүний хөгжлийн асуудал чухал үе. Хоолны дэглэмээ шинээр өөрчлөн, дасгал хийж эхлэхэд таатай. Долоо хоногийн сүүл рүү эрч хүчийг мэдэрнэ. Сэтгэл санаа сайхан байна. Аялал зугаалгаар явж, танилын хүрээгээ тэлэн, их зүйлсийг сурч мэдэх боломжтой. Орчин үеийн техник технологитой харьцах мэдлэг чадвараа нэмэгдүүлэх хэрэгтэй. Өөрийгөө ялан дийлж, сэтгэлээр унахгүй байвал амьдралдаа маш том алхам хийх боломжтой гэдгийг санаарай. Хувийн эрх ашгаа хамгаалахыг хүсэх нь бусдыг бухимдуулах шалтгаан болно. Бүх зүйл дээр өөрийгөө голох гээд хэрэггүй. Мөн бүх хүн төгс биш гэдгийг ухаарах хэрэгтэй. Байгаа зүйлийнхээ сайн талыг л олж хар. Гэр бүлийн өмнө хүлээх хариуцлага дарамт мэт санагдана. Гэхдээ хайртай хүнээсээ уучлал гуйхаас бүү нэрэлх. Өөрийгөө өөрчлөн шинэчлэх, алдаа дутагдлаа засах зэрэгт таатай байна. Таны найз нөхдөдөө хүргэх тус өчүүхэн мэт санагдсан ч авч байгаа хүндээ асар том зүйл гэдгийг ойлгоод баяртай байх болно.

ХУМХ

Од эрхсийн нөлөө таны итгэл үнэмшлийг өөрчилж, оюун санааг гэгээрүүлнэ. Ажил хэргээ хэвийн явуулахын тулд өөр өөр үзэл бодол болон нөхцөл байдалд тохируулан, ойлголцох нь чухал байна. Ямар нэг гэнэтийн шийдвэр зарим хүмүүсийг өөрөөсөө нүүрээ буруулахад хүргэж болзошгүй. Ихэнх асуудлыг шийдэж чадах ч зарим үед нөхцөл байдал харилцан адилгүй байх болно. Зарим төлөвлөгөө таны төсөөлөл төдий байгаа гэдгийг ойлго. Бодит байдалтай зөрчилдөх үедээ бусдаас асуухаас бүү нэрэлх. Аливаа харилцаа холбоонд анхаарал тавьж, хянаж сайжруулах үүрэг гүйцэтгэх нь танд зохимжтой байх болно. Гэр бүл, ахан дүүсийн харилцаа улам гүнзгийрнэ. Зорилгодоо хүрэхийн тулд мэдрэмжтэй байх хэрэгтэй үе. Өөрийнхөө дур зоргоор байвал жижиг зүйлс ч таныг самууруулж мэдэх тул өөрийгөө сайн удирдаж, чухал ажлуудаа дуусга. Өөрийнхөө ур чадваруудын аль нь бүтэмжтэй сайн байна, мөн аль нь ажилд тань таарахгүй байна гэдгийг мэдэж аваарай. Долоо хоногийн сүүл рүү сайн үйл бүтээх ажил төлөвлөх, дотно хүмүүстээ гэнэтийн бэлэг барих зэрэгт сайн. Зардал төсвөө төлөвлөх тухай бодож үз. Санхүүгийн асуудлуудаа шийдвэрлэж цэгцэл. Зорилгуудаа эмх цэгцтэй болгосноор хүссэн газартаа хүргэх бодит нөхцөлийг бий болгож чадна. Нөхцөл байдлыг удирдах бус нөхцөл байдалд тохируулж өөрийгөө өөрчил. Мэргэжлийн чиглэлээр өөрийн хүч хөдөлмөрөө үнэлүүлэхийг хүсэх бололтой. Харин танд атаархагч нар хаа сайгүй байгааг бүү март. Ажлын ачаалал дунд та бие сэтгэлээр ядрах тул эрүүл мэнддээ анхаарахыг зөвлөе. Дасгал хөдөлгөөн болон бодох бясалгах зэрэг нь сэтгэлийн тайвшралыг бий болгоно. Аливаад хэт сэтгэл хөдлөлөөр хандахаас сэрэмжил. Хүнд хэцүү асуудлуудад тэвчээртэй хандаж чадвал аяндаа шийдэгдэх болно. Өмнө нь очиж байгаагүй газар очиж сэтгэлээ сэргээ. Өөрийнхөө амьдралд талархан, дэлгүүр хэсэж дуртай зүйлээ худалдан ав. Мөн сайхан амттай хоол идэж өөртөө урам зориг өгөхийг хичээ.

ЗАГАС

Бизнес эрхлэгч хүмүүс энэ үед мөнгө олох боломжийг сайн ашигла. Олж байгаа мөнгөө мэдлэг боловсролоо сайжруулахад зориул. Мөн ашигтай байрлалтай үл хөдлөх хөрөнгө худалдаж авахад анхаар. Мөнгөний хомсдолд орох хэдий ч энэ нь түр зуурын асуудал байх болно. Тохирох арга хэмжээ авснаар та удахгүй тайвшрах болно. Ямар нэг хэмжээгээр саатсан ажил байгаа бол түүнийгээ үргэлжлүүлэн хий. Боломжтой бол хүмүүсийн тусламжийг ав. Одоогийн ажлын зохион байгуулалт тань асуудалтай санагдвал хэрэгтэй өөрчлөлтийг яаралтай эхлүүлэхийг зөвлөе. Бодож бясалгах, уран бүтээл туурвих зэрэгт таатай үе. Таны сонирхол хобби өвөрмөц хүмүүстэй уулзуулна. Бухимдлаа нууж чадахгүй, тэвчээргүй зан гаргаж магадгүй. Энэ зан эргэн тойрныхондоо таагүй зүйлс авч ирж болзошгүй. Дотоод сэтгэлийн хөдлөлөө дарж чадвал та буруу зүйл хийхгүй. Долоо хоногийн сүүл рүү нийгмийн харилцаанд орох итгэл нэмэгдэж, шинэ хүмүүстэй танилцах боломжтой болно. Гэхдээ яаран хөдлөлгүй, оновчтой алхмуудыг хий. Хэлэх үгээ сайн бэлдэх хэрэгтэй. Мөн хожим таагүй үр дагавар дагуулах үйлдэл хийж болзошгүй тул илүү хянамгай байгаарай. Сэтгэл санаа амрах хандлагатай байна. Гэхдээ ирээдүйн сайхан амьдралаа та өөрөө л бүтээх тул сэрэмж болгоомжтой байж, аливааг гэгээлэг талаас нь хэт бодохоо хязгаарла. Бүх зүйлд энхийг сахиулагчийн дүрд хувирах хэрэггүй. Гэр орны хойшлуулж болшгүй ажилд анхаарлаа хандуулаарай. Нөхцөл байдлыг зөвөөр ойлгохыг хичээвэл та ойр дотнын хүмүүсээ өөрийн талд оруулж чадах болно. Хувийн уулзалт зохион байгуулахад тохиромжтой бөгөөд гэр оронд тань эмх цэгц, амар амгаланг өгч чадна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Зурхай, Цаг агаар Урлаг

Ордуудын энэ долоо хоногийн зурхай

05/01/2026
Зурхай, Цаг агаар Урлаг

Ордуудын нэгдүгээр сарын зурхай

02/01/2026
Зурхай, Цаг агаар Урлаг

Ордуудын 2026 оны зурхай

01/01/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

“Алтан бөмбөрцөг” наадмын шилдгүүд тодорлоо

12/01/2026

ФОТО: “Алтан бөмбөрцөг” кино наадмын улаан хивсний ёслолоос

12/01/2026

“Гарьд магнай”-н Удвалыг одоо цагт авчирсан “Задлаагүй захиа”-гийн Мядаг

12/01/2026

“Unity” үэзсгэлэн нэгдүгээр сарын 15-ныг дуустал үргэлжилнэ

12/01/2026

Ордуудын энэ долоо хоногийн зурхай

12/01/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.