Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Археологи»Хос мөнгөн луу нь Хүннүгийн язгууртны булшны олдвор
Археологи

Хос мөнгөн луу нь Хүннүгийн язгууртны булшны олдвор

Урлаг Урлаг16/01/2026Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Архангай аймгийн Өндөр-Улаан сумын нутаг дахь “Гол мод II” дурсгалт газрын Хүннүгийн язгууртны 189 дүгээр булшнаас цул мөнгөн цутгамал хос луу олдсон байдаг.

Алтан шармал хос эвэр, далавч, зогдор бүхий энэхүү хос мөнгөн лууг АНУ-ын Археологийн институтээс эрхлэн гаргадаг Archаeology сэтгүүлээс “2019 оны дэлхийн шилдэг 10 археологийн нээлт”-ийн нэгээр зарласан юм.

2023 онд Архангай аймгийн Жаргалантын амны буган хөшөөдийг дэлхийн өвд бүртгэж авсан. Харин 2024 оноос Гол модны дурсгалыг дэлхийн өвд бүртгүүлэхээр судалгааны баг ажиллаж байна.

Гол мод-II

Архангай аймгийн түүх, соёлын есөн гайхамшгийн нэг нь “Балгасан тал дахь Хүннүгийн цогцолбор” буюу Өндөр-Улаан сумын нутаг Хануй багийн Балгасан тал гэдэг газарт “Гол мод” хэмээх дурсгалт газар бий.

Энэ дурсгалт газрыг 2000 онд Улаанбаатар их сургуулийн тэнхимийн эрхлэгч, археологич Д.Эрдэнэбаатар нээн илрүүлжээ. Түүнээс хойш 2002-2006 онд Монгол-Америкийн хамтарсан шинжилгээний анги том буюу нэгдүгээр булшны 29 дагуул булшийг малтан судалж дуусгасан байна. Харин 2011 онд нэгдүгээр булшийг 30-р дагуул булштай нь болон давхар тавдугаар булшийг малтан судалж дуусгажээ.

Улмаар 2017 оноос эхэлж 189-р булшийг шинээр малтаж, судлах ажлыг эхлүүлсэн байна. 189-р булш бол Хүннүгийн язгууртны булш. Урт нь 50 метр, өргөн нь 30 метр, газрын хөрсөн дээр зарим талаараа хоёр метрийн өндөр том чулуун байгууламж юм.

Уг булш нь 12 дагуул булштай. Тухайн язгууртныг нас барахад дараагийн амьдралд нь зарц бараа бологчийн үүрэг гүйцэтгүүлэхээр дагалдуулж оршуулсан гэсэн үг. Эхний жил археологийн 12 булшийг малтаж дуусгаад 2018 онд үндсэн булшны үүдэвч буюу булшинд хүрэх замыг малтан судалжээ. Үндсэн булшны малтлагыг зургаан метрийн гүнд хүргээд тухайн жилийн малтлагаа дуусгасан. Өмнө нь 2002-2007 оны хооронд Монгол-АНУ-ын хамтарсан шинжилгээний анги уг дурсгалт газрын дэвсгэр зураг үйлдэж, нийт булшийг бүртгэн баримтжуулсан байна. Уг баримтад язгууртны 188 булш, түүнийг дагалдах дагуул булштайгаа нийт 300 гаруй булш бүртгэсэн. 2011 онд хадгалалт сайтай тоногдоогүй байх магадлалтай дараагийн булшийг сонгон авсан нь 189-р булш байв. Энэ булш бүртгэлд байхгүй байсан учир археологичид язгууртны 189-р булш гэж дугаарлаад, малтаж эхэлжээ. Тэд одоогийн байдлаар “Гол Мод 2”-ны дурсгалт газар язгууртны булш дөрвийг, дагуул булш 40 гаруйг малтан судлаад байна.

Монголд 1924 оноос хойш Хүннү язгууртны булшны судалгаа эхэлжээ. Саяхныг болтол тоногдоогүй язгууртны булш байгаагүй аж. 2019 онд Улаанбаатар их сургуулийн археологчид 15 метрийн урт, 9 метрийн өргөнтэй язууртны жижиг булш малтсан. Үүнийг тэд аравдугаар булш гэж нэрлэжээ. Энэ булш нь харьцангуй хадгалалт сайтай, тоногдоогүй ба булшийг малтахад 4.80 см-ээс гүний оршуулга нь илэрчээ. Тухайн язгууртан хүнд дагалдуулсан эд өлгийн зүйлс бүгд байсан байна. Оршуулгын зан үйлд тэрэг эвдэж хийжээ. Тэрэгний дугуй, үүлэн хээтэй тэвшний чимэглэл, тахилын 15 адуу, аман болон хатан хүзүү, туурайны зарим хэсгийн хамт бүгдийг нь хоёр эгнээ болгоод хойд зүг хандуулан тавьсан байв. Эдгээр олдвор хэрэглэгдэхүүн бол Хүннү язгууртны булшинд элбэг тохиолддог аж. Булшны оршуулгын хэсгээс дунд эргэм насны эрэгтэй хүнийг оршуулсан байх ба морин тэрэгний хударга, хөмөлдөргөний чимэглэл, духавч зэргийг дагалдуулан тавьжээ.

Үүнээс гадна оршуулсан хүний толгойн оройн хэсэгт бэлгэдлийн жижиг титэм байсан байна. Хэмжээний хувьд их жижиг, дөрвөн талтай, чулуун шигтгээтэй алтан титэм. Гавлын хажуу талд мөнгөн суурин дээр мөнгөн бөгж тавьсан байжээ. Эдгээр олдворууд бол тухайн оршуулсан хүний зэрэг дэв, зиндаатай холбоотой юм. Хүннү гүрэн 300-гаад жилийн түүхтэй.

Монгол болон ОХУ-ын нутаг дэвсгэр дээр археологийн судалгаа явуулахад нийт арав гаруй мянган булш оршуулга бүртгэгдсэн байна. Археологчид Хүннү гүрэнд хүн болгоныг оршуулдаггүй, зөвхөн зэрэг дэв, зиндаа, эрх мэдэлтэй хүмүүсийг оршуулдаг байх магадлалтай гэж үздэг байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Археологи Урлаг

14 400 жилийн өмнө Сибирьт амьдарч байсан чонын ходоодноос эртний хирсийн мах олджээ

15/01/2026
Археологи Урлаг

Хомо сапиенс ба неандертальчуудын өвөг байж магадгүй хүний үлдэгдэл олджээ

09/01/2026
Археологи Урлаг

МЭӨ 3000 жилийн үеийн хүрлийн үеийн дуут чулуу Завхан аймагт бий

08/01/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

Хос мөнгөн луу нь Хүннүгийн язгууртны булшны олдвор

16/01/2026

Дубай шоколаднаас санаа авч бүтээгдсэн амттан Өмнөд Солонгосын зах зээлийг байлдан дагуулж байна

15/01/2026

Дэлхийн хамгийн хөөрхөн муурыг шалгаруулжээ

15/01/2026

Моцартын суут бүтээлүүдийг Австри улсын тэргүүн зэргийн удирдаач Монголын тайзнаа амилуулна

15/01/2026

М.Нарангэрэл: Бусад улсууд ч гэсэн үндэстнээрээ, улсаараа “Go Mongolia” шиг нэг л уриа үг хэрэгжүүлж авч явдаг

15/01/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.