Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Сонин хачин»Дубай шоколаднаас санаа авч бүтээгдсэн амттан Өмнөд Солонгосын зах зээлийг байлдан дагуулж байна
Сонин хачин

Дубай шоколаднаас санаа авч бүтээгдсэн амттан Өмнөд Солонгосын зах зээлийг байлдан дагуулж байна

Урлаг Урлаг15/01/2026Шинэчлэгдсэн:17/02/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Пистачо крем, нэг төрлийн самрын үйрмэг, Ойрх Дорнодын уламжлалт амттан кунафагаар дүүргэсэн Дубай шоколад өнгөрсөн онд дэлхий даяар алдаршиж, өндөр эрэлттэй байсан билээ. Тэгвэл үүнээс санаа авч бүтээгдсэн Дубай жигнэмэг өнөөдөр Өмнөд Солонгосын зах зээлийг байлдан дагуулж байна.

Уг бүтээгдэхүүний эрэлт маш өндөр байгаа тул гурилан бүтээгдэхүүн зардаггүй байсан ресторанууд хүртэл цэсэндээ нэмэх болжээ. Хэдийгээр жигнэмэг нэртэй боловч цагаан будааны бялуутай илүү төстэй энэ бүтээгдэхүүнд бас пистачо крем, кунафа, маршмаллоу зэрэг дүүргэгч ашигласан юм байна.

Өмнөд Солонгосын дэлгүүрүүдэд энэ бүтээгдэхүүн хэдхэн минутын дотор хэдэн зуугаараа зарагддаг болжээ. Одоогийн үнэ нь 5,000-10,000 воны хооронд хэлбэлзэж байгаа ч өндөр эрэлтийн улмаас цаашид өсөх магадлалтай байгаа гэнэ.

Өнгөрсөн оны есдүгээр сард “Ive” охидын хамтлагийн гишүүн Чан Вон Ён анх удаа Инстаграм хуудсандаа уг амттаны зургийг нийтэлснээр олны анхаарлын төвд орж байжээ. Өнөөдөр уг бүтээгдэхүүнийг дэлгүүрүүд, нарийн боовны газруудаас гадна ресторанууд, сүши баарууд, хүйтэн гоймонгийн газрууд хүртэл зардаг болсон байна. CU жижиглэн худалдааны сүлжээ аравдугаар сар Дубай жигнэмэг зарж эхэлсэн бол хэдхэн сарын дотор 1.8 сая ширхгийг борлуулжээ. “Манай үйлдвэрийн хүчин чадал зах зээлийн эрэлтийг хангаж дийлэхгүй байна” гэж тус компанийн төлөөлөгч саяхан Ёнхап агентлагт ярьсан байна.

Энэхүү амттанд дурласан нэг хүн борлуулж байгаа газрууд, тэдгээрийн нөөцийн хэмжээг бодит цаг дээр харуулдаг дижитал газрын зураг хүртэл бүтээжээ. Зарим дэлгүүрүүд нэг хүнд зарах дээд хэмжээг тогтоосон байна. Үүнийг дагаад хуурамч бүтээгдэхүүн үйлдвэрлэж, зарж борлуулах үзэгдэл ч гарч эхэлснийг Өмнөд Солонгосын хэвлэлүүд мэдээлжээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Сонин хачин Урлаг

Мянган тогооч хорхог хийж, Геннисийн амжилтад бүртгүүлэхээр болжээ

25/05/2026
Сонин хачин Урлаг

Их Британийн радио станц Хаан Чарльзыг нас барсан гэж андуурч мэдээлснийхээ төлөө уучлалт гуйжээ

23/05/2026
Сонин хачин Урлаг

Тайландын нутгаас үлэг гүрвэлийн шинэ төрөл зүйл илрүүлжээ

16/05/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Мэттью Перригийн туслах 41 сар хорих ял сонслоо

28/05/2026

Ким Су Хён “Надад итгэж, хүлээж байсан бүх хүнд баярлалаа” гэв

28/05/2026

PSY “Summer Swag 2026” тоглолтоо зарлалаа

28/05/2026

Реппер Bad Bunny “Toy Story 5” кинонд дуу оруулна

28/05/2026

“Чингис хаан” дурсгалын зоос худалдаанд гарлаа

28/05/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.