Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Оддын амьдрал»“Blackpink” хамтлагийн гишүүн Женни өнөөдөр 30 нас хүрлээ
Оддын амьдрал

“Blackpink” хамтлагийн гишүүн Женни өнөөдөр 30 нас хүрлээ

Урлаг Урлаг16/01/2026Шинэчлэгдсэн:16/01/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

БНСУ-ын охидын “Blackpink” хамтлагийн гишүүн Женни өнөөдөр 30 нас хүрч байна. Тэрбээр “V Magazine” сэтгүүлд ярилцлага өгч, өөрийн замнал, 30 нас хүрээд хийх ажлынхаа талаар ярьжээ.

Женни ярианы эхэнд хэдийгээр дэлхийн хэмжээний уран бүтээлч болсон ч өөрийгөө одоо ч шинэ дуучин мэт боддог гэж хэлсэн байна.

“Сандарч тэвдэж, догдолдог гэдгээ одоо болтол хэлсээр байгаадаа итгэхгүй байна. Анхны цомгоо гаргахаасаа өмнөх үе шигээ л бяцхан хүүхэд мэт санагддаг хэвээрээ байгаа” Женни

Төрсөн өдрийнхөө талаар “Би 30 нас хүрч, амьдралын шинэ бүлэг нээгдэхийг тэсэн ядан хүлээж байна. 30 нас хүрч байгаа болохоороо биш л дээ. Надад 30 хүрээд хийхээр төлөвлөсөн ажил маш их байгаа болохоор. Хорин хэдэн насаа би маш их эрч хүч, хайр дунд  өнгөрөөсөн. 20-29 насаа ажилдаа бүрэн зориулсан” гэжээ.

“Blackpink” хамтлаг дэлхий дахинд 20 сая цомог борлуулж, Барууны том чартуудад тэргүүн байр эзэлсэн анхны к-поп охидын хамтлаг болсон. Женнигийн гоцлол цомог 19 орны чартыг тэргүүлж, түүнийг дэлхийн шилдэг уран бүтээлчдийн нэг болсныг батлан харуулсан.

Өнгөрсөн жил “Blackpink” хамтлаг дэлхий тойрсон “Deadline” аялан тоглолтоо амжилттай өндөрлүүлсэн. Женни гурван жилийн дараа эргэн ирж байгаа нь энэ байлаа.

“Гурван жилийн дараа дахин нэгдэхдээ бид айгаагүй ч хамтлагаараа цугларахад юу мэдрэгдэх бол гэж гайхан хүлээж байлаа. Харин гэртээ харьсан мэт сайхан мэдрэмж төрсөн. Би өөрийн уран бүтээлийг хараад бахархах сэтгэл төрдөг. “Энэ бол миний бүтээл” гэж чангаар хэлж чадна. Тэр үед “Миний ажил бүтэмжтэй байна. Амьдрал сайхан байна” гэсэн бодол орж ирдэг. Амжилт, алдар нэрээ дааж явж чадах уу гэж надаас асуувал үнэндээ би итгэлгүй байна. Гэхдээ би хийсэн зүйлээрээ бахархдаг. Өнгөрснөө харж, томоор сэтгэн мөрөөдөж, урагш үргэлжлүүлэн давших. Энэ бол миний амьдралын зарчим” Женни

https://urlag.mn/wp-content/uploads/2026/01/AQMXVEgSLhTuALM_eHT-_1NLj7A9tQzqxVV5Cf5UHn_X5Nw6yITEZp_E4QZCcsbGz3NyFbUVB1xDrgYIngO8hMDn-4_bzLFv.mp4

Женни төрсөн өдрөөрөө Сөүлд гэрэл зургийн “J2NNI5” үзэсгэлэн нээсэн. Үзэсгэлэн энэ сарын 29 хүртэл үзэгчдийн хүртээл болно.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Оддын амьдрал Урлаг

Илон Маск: Аз жаргалыг мөнгөөр худалдан авч болдоггүй

06/02/2026
Оддын амьдрал Урлаг

Жүжигчин Ха Жун Ү, Ча Жун Вон нар энэ онд багтаан хуримаа хийнэ

05/02/2026
Оддын амьдрал Урлаг

Дуучин С.Гантогоо солонгос хэл заана

05/02/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Задлаагүй захиа” уран сайхны киног заавал үзэх 10 шалтгаан

07/02/2026

Дуун хөрвүүлэгч Б.Магсаржавыг А.С.Пушкиний медалиар шагнажээ

07/02/2026

Мянган жилийн настай “Заян наваа” дуу

07/02/2026

Илон Маск: Аз жаргалыг мөнгөөр худалдан авч болдоггүй

06/02/2026

“Чимээгүй хотын жолооч” киног Univision, DDish, Look TV-ээс үзэх боломжтой

06/02/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.