Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Археологи»Хүннүгийн үеийн язгууртны булшнаас олдсон алтан чимэглэлүүд Завхан аймгийн Орон нутаг судлах музейд хадгалагдаж байна
Археологи

Хүннүгийн үеийн язгууртны булшнаас олдсон алтан чимэглэлүүд Завхан аймгийн Орон нутаг судлах музейд хадгалагдаж байна

Урлаг Урлаг22/01/2026Шинэчлэгдсэн:17/02/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Завхан аймгийн Орон нутаг судлах музейн археологийн танхимын гол үзмэрүүдийн нэг нь 61-р булшнаас олдсон цутгамал хүрэл морьд, саран хэлбэрийн чулуун зүүл, дөрвөн дэлбээт алтан чимэглэлүүд юм.

Цутгамал хүрэл морьд нь нийт 25 ширхэг олдсон. Хүрлээр цутгаж алтаар шарсан эд өлгийн зүйл юм.

Зарим морьдын хөл болон толгойн хэсэг эвдэгдсэн. Уг морьдын тайван хатирч буй байдлаар дөрвөн хөлтэйгөөр дүрсэлсэн. Нийт 10 морьдыг баруун, үлдсэн морьдыг зүүн хажуунаас нь дүрсэлсэн байна.

Саран хэлбэрийн чулуун зүүлт нь хадгалалт маш сайн. Үзүүр хэсгийг нарийсган шовх хэлбэртэй болгосон. Төгсгөлийг дугуйруулан гол хэсэгт нь нүхэлсэн. Нийтдээ цагаан саарал өнгийн хатуу чулуугаар хийж, сайтар өнгөлсөн эд өлгийн зүйл юм. Зүүлт эсвэл бэл байсан байж болзошгүй юм. Урт 13см, өргөн нь төгсгөл хэсэгтээ 3см хүрнэ.

61-р дурсгал булшны оршуулгын модон авсны гадна хэсэгт чимэглэж хийсэн дөрвөн дэлбээт алтан чимэглэлүүд нь бүгд ижил хэмжээ, хэлбэртэй.

Дөрвөн дэлбээ бүхий 2.7-3 см урттай. Уг чимэглэлийг модон авсны төмөр бүслүүрийн гол хэсгүүдэд ижил зайд тэгш хэмтэйгээр төмөр хадаасаар хадаж, тогтоодог байжээ. Одоогоор анхны хэлбэрээ хадгалан үлдсэн цөөн хэдэн чимэглэл археологийн танхимын гол үзмэрүүдийн нэг болж дэлгэгдсэн байна хэмээн Завхан аймгийн музейгээс мэдээлэв.

Ташрамд, тус музейд 2023 онд 100 гаруй үнэт үзмэр, эд өлгийн зүйлстэй археологийн танхим байгуулсан юм. Энэ танхимыг Алдархаан сумын Ямаан-Уснаас олдсон нийтийн тооллын өмнөх гуравдугаар зуунаас нийтийн тооллын нэгдүгээр зууны үеийн олдворууд дээр түшиглэн нээсэн байна.

61-р булшнаас олдсон хүрэл морьд, саран чулуун зүүлт

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Археологи Урлаг

Дэлхийн шилдэг сэтгүүл Монгол, Францын хамтарсан төслийн үр дүнг онцолжээ

13/08/2026
Археологи Урлаг

Нил мөрний орчмоос эртний булшнуудыг илрүүлжээ

10/08/2026
Археологи Урлаг

Номгон сумын нутагт түүх, археологи, палеонтологийн хосгүй өвүүд бий

10/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Энтони Бурдений тухай “Tony” намтарчилсан кино үзэгчдийг талцуулаад байна

15/08/2026

Жүжигчин Николас Холт “Harry Potter” телевизийн цувралд нэгдлээ

15/08/2026

Өнөөдөр реппер Don Dior-ын төрсөн өдөр

15/08/2026

Жүжигчин, кино зохиолч, найруулагч, продюсер Бен Аффлек 54 нас хүрлээ

15/08/2026

Өнөөдөр Холливуудын шинэ үеийн хамгийн тод оддын нэг Женнифер Лоуренсын төрсөн өдөр

15/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.