Ордуудын энэ долоо хоногийн зурхайг хүргэж байна.
ХОНЬ
Энэ долоо хоногт ирээдүйд сайн үр дүн авчрах чухал ажлаа та олж чадна. Дуртай зүйлээ чин сэтгэлээсээ хийвэл ямар нэг хүндрэл гарахгүй. Харин одоогийн ажилдаа тийм ч дуртай биш бол сэтгэлийн баяр баясал авчрах шинэ ажил хайх цаг болсон байна. Хамт олныхоо дунд байж, олон үйл ажиллагаанд оролцож, идэвхтэй бай. Найрсаг итгэлтэй бизнесийн түнштэй болбол ирээдүйн ажилд дэвшил гарна. Таны гадаад төрхөд бусдын анхаарал татагдана. Өөрийн итгэдэг хүмүүстэйгээ ойр дотно байснаар амжилтад хүрнэ. Үүний үр дүнд эерэг энерги үүсэж, та аз жаргалтай болно. Удаан уулзаагүй найзуудтайгаа ярьж хөөрөлдөх сайхан боломжийг ашигла. Таны шинэ санаачилга амжилттай болж, бизнесийн ахиц гаргахад нөлөөлөх болно. Тооцоотой байж зөн билэг болон бүтээлч чадвараа ашигла. Материаллаг байдалд тань өөрчлөлт гарч магадгүй. Орлого нэмэгдэж болно. Эсвэл хэн нэгнээс бэлэг авах магадлалтай. Долоо хоногийн сүүл рүү эр зориг, эрч хүчээрээ олныг манлайлж чадна. Удирдан зохион байгуулах авьяастай гэдгийг харуулна. Гэхдээ ямар ч тусгай ур чадвар ашиглалгүйгээр энгийн байдлаар шийдвэл илүү амархан ч байж болох юм. Олон хүнтэй газар очих хэрэггүй. Зарим өдрүүдэд өөрийгөө амрааж байх хэрэгтэй байдаг бөгөөд энэ үед үүнийг хэрэгжүүл. Хэрвээ танд өр шир байгаа бол аль болох хурдан салахыг бод. Тооцоогүй зардал гарч мэднэ. Хосуудын дундах хуучирсан харилцаанд асуудал гарна. Аль болох хөгжилтэй байж, хайртай хүндээ гэнэтийн бэлэг бариарай. Ганц бие хүмүүст тохиох гэнэтийн үйл явдал хайрын холбоог эхлүүлэх бололтой. Шинэ хайр дурлалтай учрахад хуучин муу зуршлууд саад болж магадгүй. Хувиа хичээсэн зангаа аль болох засах үе.
ҮХЭР

Энэ долоо хоногт эр зориг, эрч хүчээр олныг манлайлж, өөрийгөө удирдах авьяастай гэдгийг харуул. Санхүүгийн асуудлаа хойшлуулалгүй нэн тэргүүнд анхаар. Санхүүгийн асуудалд таны зөн совин хүчтэй нөлөө үзүүлэх бололтой. Та өөрийн зөн совингоо дагах нь хамгийн сайн үр дүнг авчрах болно. Олныг хамарсан хөл үймээнд автахгүйг хичээ. Бүх зүйл удахгүй ердийн хэм хэмнэлдээ орох болно. Элэгсэг, найрсаг байдлаар ямар ч саад бэрхшээлийг даван гарна. Бусадтай санал солилцохдоо анхааралтай бай. Зарим хүмүүс амьдралын бүх нууцыг тайлсан, эртний гүн ухаантан мэт цэцэрхэж мэднэ. Энгийн даруу байхыг эрхэмлэ. Зугаатай амьдарч, цагийг сайхан өнгөрүүлэх зүйлээр оролд. Бусдын эрх ашгийн хөндсөн шийдвэр гаргахаас зайлсхий. Сэтгэл санаа таагүй үедээ ямар ч шийдвэр бүү гарга. Зарим асуудалд их сэтгэл зовсноор ажилдаа анхаарлаа төвлөрүүлэхэд хэцүү санагдана. Удахгүй бүх зүйл хэвэндээ орох учир дэмий санаагаа зовоох хэрэггүй. Долоо хоногийн сүүл рүү өөрийн давуу талаа ашиглан шийдвэрээ гарга. Хэн нэгний ятгалгаар шийдвэр гаргахаас зайлсхий. Хэрвээ та ямар нэгэн хүмүүнлэгийн сайн дурын үйлсэд оролцвол өөрийн цаг зав, ашиг орлогодоо харшлахгүйгээр хийх аргийг ол. Спорт, фитнесээр хичээллэвэл өдөр бүрийг эрч хүчтэй эхлэх болно. Хэрэгцээгүй хоолноос татгалзаж, хоолны дэглэм барих нь тустай. Таны дотор эрхтэн эрүүл байвал гадаад үзэмжээрээ ч сайхан байна. Өөртөө урмын инээмсэглэл хайрла. Хүссэн зүйл биелж, урт хугацаанд хэрэгжүүлэх төлөвлөгөө тань эхэлнэ. Сайн сонголт хийж, боломжийн үнээр сэтгэлдээ таарсан эд зүйлс худалдан авч чадахаар байна. Одоо олж байгаа орлогоо нэмэгдүүлэхийн тулд ямар ч зүйлд хэзээд суралцахад бэлэн бай.
ИХЭР

Энэ долоо хоногт бусдыг сонсож, өөрт хэрэгтэй зүйлийг ойлгож авах тул илүү нээлттэй байх нь чухал. Олон нийтийн ажилд идэвхтэй оролцож, амьдралын боломж бололцоо муу байгаа хүмүүст туслах сайн үйлсэд нэгдэх хүсэл байна. Өөрийн өмнө тулгарсан аливаа саад бэрхшээлийг шийдвэрлэх нь хэцүү санагдах боловч тэр бүхнээс шинийг сурч мэдэж, өөрийн авьяас чадвараа нээж чадна. Ямар нэг гэмт буруутай үйлдэлд холбогдохоос сэрэмжил. Хууль бус үйл ажиллагаанаас хол бай. Түргэдсэн, бодлогогүй үйлдлээс урьдчилан сэргийлж болох бөгөөд бүх зүйлд сайтар бэлтгэлтэй байх хэрэгтэй. Хэт их ачаалал болон эх захгүй мэдээллээс болгоомжил. Таны толгойд олон төлөвлөгөө эргэлдэж байгаа ч үр бүтээлтэй зүйл хийхийн тулд сайн эрэмбэлэх нь алдаа гаргахаас сэргийлнэ. Ажлаа үр ашигтай хийхийн тулд өрсөлдөгчөөс тань үзүүлж байгаа дарамт шахалтад зоригтой бөгөөд тэвчээртэй хандаж бай. Ямар нөхцөлд чухал нууцаа бусдад дэлгэж болохгүй. Хүмүүс таныг итгэж болохгүй хүн хэмээн дүгнэх магадлалтай байна. Мэдлэг мэргэжлээ дээшлүүлэхийг хүсэж байгаа бол гадаадад сурах талаар сонирхоод үзээрэй. Долоо хоногийн сүүл рүү од эрхсийн байрлал хайр дурлал, аз жаргал, хүсэл мөрөөдөл зэрэг сэтгэл хөдөлгөсөн зүйлсийг тань руу илгээж байна. Сайхан харилцааны төлөө хайртай хүнтэйгээ илүү ойртож, өөрийгөө зөв ойлгуул. Хэлсэн амласан үгээ нотолж, романтик орчноор хүрээлүүлэхийг хичээ. Ганц бие хүмүүс шинэ харилцаа эхлэх магадлалтай. Харин хувиа бодсон зангаа хойш тавьж чадахгүй бол сайн сайхан байдал үүнээс болж унах болно. Хайр дурлалын асуудлаа сайхан байлгахыг хичээж байгаа бол тогтвортой харьцаа холбоо тогтоохыг эрмэлз. Зуурдын учрал, хөнгөмсөг амрагийн харьцаанд орох нь хожим хор хохирлыг авчрах болно.
МЭЛХИЙ

Энэ долоо хоногт зарим харилцаа мухардалд орсныг хүлээн зөвшөөрөх цаг болжээ. Харин шинэ ажилд дөнгөж орж байгаа хүмүүс өөр арга барилаар гайхалтай амжилтад хүрэх боломж байгааг мэдэрнэ. Хэрвээ та өнгөрсөн таагүй дурсамжийг түр ч болов мартах боломж гарвал бүү хойшлуул. Төлөвлөсөн ажил хэргийг байдалд тийм ч тааламжтай байхгүй бололтой. Өөрийн байр сууриа бэхжүүлэх арга замыг хай. Санаачилгатай шаргуу байвал хүнд байдлаас гаргах боломжууд зөндөө байна. Зөв арга барилаа олж авбал энергийн түвшин хадгалагдана. Өөртөө илүү анхаарал тавьж, сэтгэлийн дарамтаас зайлсхий. Та хэн нэгэнд үнэхээр туслахыг хүсэх боловч боломжгүй байна. Урт удаан хугацаанд уулзаагүй танилтайгаа уулзана. Ямар нэгэн шинэ мэдээ сонсох ба ямарваа нэгэн аргаар үүнийг ашиглах хэрэгтэй болно. Тийм ч эелдэг зантай биш хүмүүстэй ажиллахаас өөр аргагүй болбол аль болох тайван байх хэрэгтэй. Зарим хүмүүс таны эсрэг санаанд оромгүй үйлдэл хийсэн ч тэвчээртэй байхыг хичээ. Алдаа гаргаж магадгүй тул болгоомжтой, дүрэм журмыг нэг бүрчлэн дагах хэрэгтэй. Долоо хоногийн сүүл рүү мөнгөний асуудлаар хэн нэгэнтэй хэлэлцээр хийх бол өмнө нь сайн бодож үзэх хэрэгтэй. Одоогоор өөрийн гол хүсэл мөрөөдлийнхөө төлөө явах эрч хүч дутаж байж болох юм. Урсгал сөрөх тийм ч амар зүйл биш байна. Яаран хариу үйлдэл хийлгүй, сайн бодож үзээрэй. Хүмүүсийн зөвлөгөөг нөхцөл байдалтай уялдуулах гээд үзээрэй. Зарим хүмүүс өөр газар луу нүүх эсвэл найзалж нөхөрлөх хэн нэгнийг хайж байж болох юм. Ашиг сонирхол нэгтэй бүлэгт нэгдэх эсвэл сайхан дурсамжтай холбоотой газруудад очвол урам зоригийг чинь сэргээх боломжтой.
АРСЛАН

Энэ долоо хоногт дотоод сэтгэлээ бүтээлч байдлаар илэрхийлэхийг хичээгээрэй. Харин цахим сүлжээгээр дамжуулан хэн нэгэнтэй дотно харилцаа үүсгэх нь таныг төөрөгдөл, хууран мэхлэх байдалд оруулж болзошгүйг анхаар. Дуусгаагүй ажлаа л тайван хий. Холоос сайхан мэдээ хүлээн авч, хүсэл мөрөөдөл биелэх итгэл найдвар төрнө. Найз нөхөд эсвэл хамтрагчидтайгаа зөрчилдөх асуудал гарч болох ч энэ нь үнэтэй сургамж болно. Тогтвортой байдалдаа их анхаардаг ч заримдаа нэмэр болохгүй үе бий. Аль болох даруу, ухаалаг зангаа гаргах хэрэгтэй болно. Та дүрэм журмыг үл тоон эрсдэл гаргахыг хүсэх боловч ч айдас, догдлол байсаар байх болно. Энэ үед чухал ажлаа гараасаа гаргах хүртлээ элдэв наргиан цэнгээнээс хол бай. Залуу хүмүүс хөнгөн зугаанаас болж алдах магадлалтай тул хүлээсэн үүрэг хариуцлагаа байнга анхаар. Од эрхсийн зүгээс өөрчлөлт хийх болон зөв амьдралын дэглэм сахихыг сануулж байна. Явах ёстой зүг чигээ сонгоно гэдэг төсөөлсөн шиг тань амархан зүйл биш байна. Бүх сонголтуудыг сайн судалж, таны хүсэл зорилгод нийцэж байгааг эрж ол. Долоо хоногийн сүүл рүү ажил хэргийн хувьд танд урамшуулал төсөөлөөгүй байхад ирэх болно. Та хэн нэгнээс ажилдаа ашиглах зөв ойлголтуудыг авч чадна. Танд ирсэн мэдээллийг түргэн шуурхай дамжуулж өөрийн найз нөхөд хамтран ажиллагсдадаа хүргэх хэрэгтэй. Хэрэв та өөрийн баримталдаг үзэл бодлын эсрэг ямар нэгэн зүйлийг албадаж хийвэл энэхүү сайхан мэдрэмжийг үгүй болгоно гэдгийг анхаар. Хайртай хүмүүсийн харилцаа удаан үргэлжилсэн эсвэл шинээр эхэлсэн хамаарахгүйгээр хамт байх дур хүсэл өсөх болно. Хэн нэгэнд ихээр татагдах ч хүний дотоод мөн чанарыг танихад цаг зав гаргаарай. Мөнгө хөрөнгө хайр сэтгэлийн харилцааны гол дүрд тоглохгүй байх ёстой тул тайван байж будилаан гарахгүй байхад анхаар. Дотнын найзууд таны амьдралд эерэг нөлөө үзүүлэх зарим нэгэн гайхалтай санаа гаргана.
ОХИН

Энэ долоо хоногт хамт олны дунд атаа жөтөө ихтэй байгаа мэт санагдана. Үүнээс болж ажлаа солих талаар бодож эхэлж болох юм. Гэхдээ энэ нь хэт ачааллаас үүдсэн уур бухимдлыг та буруугаар ойлгож байж ч болох юм. Тайван байж, ухаалаг шийд гаргахыг хичээ. Од эрхэс уйтгартай, тайван бус уур амьсгал илгээж байна. Төлөвлөгөөгөө эргэн харж хөрөнгө оруулалт үр дүнгүй байвал өөрчил. Зарим ажлаас хангалттай сэтгэл ханамжийг олж авч чадахгүй байгаа бол орхих талаар бодож мэдэх юм. Өөрчлөлт шинэчлэл танд эрх чөлөөг олгож сэтгэлийн хаттай болгоно. Гэхдээ хэт дураараа загнаж дэмий зүйлд мөнгө үрэхийг хэлээгүй гэдгийг сана. Санхүүгийн байдлаа хэвийн авч үлдэхийг хүсэж байгаа бол үрэлгэн байдлаа зогсоо. Холилдмол чиг хандлага нь шийдвэр гаргалтыг төвөгтэй болгоно. Хэн нэгэнд хэлэлгүй төлөвлөгөө өөрчлөх бол санаа зоволтгүй өөрийнхөө чиг шугамыг барь. Цаг нь болохоор тайлбарлаж ойлголцож болно. Хувь заяаныхаа төлөө тэмцэн, ажил хэргээ эмх цэгцтэй байлгахад анхаар. Хүлээн зөвшөөрөгдсөн бизнес эрхлэгч эсвэл нийгмийн нөлөө бүхий хүмүүстэй хийх уулзалт үр дүнтэй болно. Долоо хоногийн сүүлээр хамт олны дунд итгэлцэл чухал. Хардах, сэжиглэх зан гаргахаас болгоомжилж, дотоод бодлоо тэр бүр ил илэрхийлэх хэрэггүй. Бусдыг шалгахаасаа өмнө нотолгоо байгаа эсэхдээ итгэлтэй бай. Санхүүгийн хяналт зарцуулалтаа ил тод болго. Ажлын талбар өрсөлдөөнтэй байх бөгөөд холилдсон мэдээллээс болж томоохон хэмжээний буруу ойлголцол гарахад амархан байна. Хөрөнгө оруулалт шууд үр дүн өгөхгүй хэдий ч удахгүй зөв юм хийснээ мэдээд, баярлах мэдрэмжийг авна. Хэзээ ч суралцахаа бүү зогсоо. Зарим үед гадна үзэмж болон биеийн байдал сайн байх нь өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлж, ажлын гүйцэтгэлийг сайжруулна. Өөрийн сайн сайхны төлөө анхаарахаас чухал зүйл гэж байхгүй л болов уу.
ЖИНЛҮҮР

Энэ долоо хоног хувийн амьдралынхаа асуудлыг шийдэх болон оюун ухаан хөгжүүлэх тохиромжтой үе гэж од эрхэс зөвлөж байна. Эрч хүч их хэмжээгээр өснө. Гэхдээ танд бага зэрэг мэдрэмж хэрэгтэй бөгөөд ойворгон зан гаргахаас болгоомжил. Гэр бүлдээ илүү цаг гарга. Хүүхдийн хүмүүжил сайн байх нь танд баяр баясгалан авч ирнэ. Ур чадвараа үнэлүүлж, манлайлж чадах салбартаа анхаарлаа хандуулсан хэвээр байх хэрэгтэй. Нэр алдараа өсгөхийг хичээж байгаа хүмүүсийн хувьд боломж нээгдэх ба гол шаардагдах зүйл гэвэл зоригтой байх. Үүрэг хариуцлага нэмэгдсэн нь мэдрэгдэх боловч аливаа асуудлыг шийдвэрлэхэд төвөггүй байх болно. Олон хувилбаруудаас сонголт хийхэд бэлэн бай. Харин хуучин төлөвлөгөө өөрчлөгдөх юм уу цуцлагдаж магадгүй. Ажлын нөлөөнөөс хувийн амьдралаа тусгаарлах хэрэгцээ гарна. Ажил дээрээ алдаа гаргах, даргаасаа зэмлэл хүртэх зэрэг нь хувийн амьдралд асуудал үүсгэх ёсгүй. Мөн ойрын түнштэйгээ харилцаагаа таслахуйц байдалд хүрэх үйлдлээс болгоомжил. Найз нөхөдтэйгөө зөвлөлдөж бай. Таны дотоод зөн совин танд ямар нэгэн юм хэлэхийг хүсч байж болно. Өөрийгөө маш тайван байлгаж, дотоод сэтгэлээ сонс. Долоо хоногийн сүүл рүү өөрийнхөө бүтээлч байдлыг харуулах хүсэл эрмэлзэл маш өндөр байх болно. Гэхдээ бусдад амлалт өгөхдөө болгоомжил. Зөн совиноо дагаж чадсанаар та асуудлаа зөв шийдэж чадна. Та чухал шийдвэр гаргахдаа сайтар бодох шаардлагатай. Гэрээнд зөвшөөрч гарын үсэг зурахаасаа өмнө шалга. Дутуу дулимаг алхам хийвэл та хийсэн ажлаа дахин хийнэ. Ажлын хэнээтэй хүмүүс ч хөлс хүчээ шавхан ажиллаж байгаатайгаа тэнцэх хэмжээний амар. Та өөрийнхөө эргэн тойрныг илүү ая тухтай болгон сайжруулах арга замыг хай. Өөрийн эрч хүч, шинэ санааг ашиглан гэр орноо үзэмжтэй болгохыг оролд. Мөн хааяа нэг хийхийг хүсдэг байсан зүйлээ хийхэд тохиромжтой байна.
ХИЛЭНЦ

Энэ долоо хоног тэвчээртэй байх цаг үе. Толгойгоо зөв ажиллуулж, хэрэггүй зүйлсээ урьдах замаасаа авч хая. Заримдаа муу зуршлаасаа салахгүй байснаар алдаанд хүлэгдэх болно. Хайр сэтгэлийн хувьд чин сэтгэлийн харьцаа бус хөнгөмсөг явдалд илүү татагдах бололтой. Тиймээс сэтгэл зүйн тогтворгүй хөнгөн байдлаа хянах нь зүйтэй. Хэрвээ та түргэдвэл хамгийн итгэлтэй, хайртай хүнтэйгээ ч үл ойлголцолд хүрэх бололтой. Тиймээс та аливаа мэдээ мэдээллийг сонссон ч сайн шалгаж нягтлах хүртэл тайван дүр үзүүл. Ажилдаа түүртсэн хүмүүс бүх шийдвэрээ өөрөө гаргахаас илүүтэйгээр бусдын аяыг харах тул нэр хүндээ анхаар. Биеэ яаж авч явах талаар илүү сайн аргыг сур. Ажилсаг, хичээнгүй хүмүүсийн хувьд албан тушаал ахих том хөзөр гарт тань орж ирнэ. Сайн арга барил танд амжилтаа ахиулах болон албан тушаалаа дээшлүүлэхэд тусална. Хэрвээ олон нийтийн арга хэмжээ төлөвлөсөн бол гайхалтай хөгжилтэй байх болно. Найз нөхдийн харилцааг сайжруулах алхам танд урам зориг өгнө. Долоо хоногийн сүүл рүү Бизнес эрхлэгч нарын хуулийн байгууллагатай холбоотой ажил хэрэг амжилттай байна. Од эрхэс таны эрч хүчийг онцолж байна. Сурагч оюутан хүмүүс шинэ мэргэжил эзэмших боломжоо өсгөх таатай үе. Энэ үед аливаа харилцааг идэвхжүүлэх мөн хайртай хосууд холбоогоо сэргээх зэрэгт сайн. Хайрын харилцаа халуухан байна. Гэхдээ танд айдас төрүүлэх далд нууцлаг зүйл мэдрэгдэж байж ч магадгүй. Од эрхсийн нөлөө таны сайн зан чанарыг хэрэгтэй үед нь алга болгох магадлалтайг сайн анхаар. Хоорондын хэрүүл маргаан нэг талаар хоёр биеэ ойлгох хөшүүрэг ч болох тал бий. Хүлээцтэй бай. Сэтгэл санаа тайван байвал харилцаа ямар нэгэн уналтад орохгүй байх болно. Эрүүл мэндийн асуудлаар мэргэжлийн эмчид хандах нь зөв байна.
НУМ

Энэ долоо хоногт хувийн ур чадвараа сориход тохиромжтой. Хууль шүүхтэй холбоотой асуудлууд танд нааштайгаар шийдэгдэнэ. Өөрийнхөө хэн гэдгийг харуул. Олон түмэнд алдартай хүмүүс дэмжлэгийн хүрээллээ улам өргөжүүлж, нэр хүндээ өсгөж чадна. Таны бусдын хайрыг татах байдал гэрэлтэх болно. Аз хийморь таны зам дээр тосон хүлээж байна. Олны нүдэнд үргэлж ил явдаг хүмүүс байнга өөлж өөнтөглүүлэх болно. Үүнийг үл тоох сэтгэлийн хат танд бий. Ийм хүмүүс л алдрын тайзан дээр хүлээн зөвшөөрөгдөнө гэдгийг сана. Ихэнх хүмүүсийн хувьд бүх анхаарлаа өөрийн хийх зүйлдээ төвлөрүүлэх хэрэгтэй болно. Үүнээс болж бусдад таалагдахгүй байгаа мэт санагдана. Гэхдээ өөрийн чадах зүйлийг л бусдад амла. Харин боломжтой бол сайн үйлсэд чадах чинээгээрээ туслаарай. Энэ нь таныг олон танилтай болгож, сэтгэлийг тань сэргээх болно. Бусдад үзүүлэх бодит тус дэм нь сайн туршлага болон сайхан сэтгэгдэл болж үлдэнэ. Хүлээж байсан уулзалт, болзоо санаанд тань хүрэхгүй байх бололтой. Гэхдээ шинэхэн танилуудын хувьд бол энэ нь хангалттай гэдэгт итгэ. Заримдаа эрх чөлөөтэй байх эрмэлзэл буцлах авч нөхцөл байдалд түргэн зангаар хандахаас зайлсхий. Тун удахгүй энэ байдал өөрчлөгдөх ба та өөрийн зорилт, хүсэл эрмэлзэлдээ зарим нэгэн залруулга хийх хэрэгтэй байж болзошгүй. Нөхцөл байдал ердийнхөөсөө илүү өрсөлдөөнтэй, тэр ч бүү хэл түрэмгий байдал ихсэж болох тул нэлээд хэмжээний дипломатч зан гаргаж тайван намдуу байхыг хичээх хэрэгтэй. Сайн сайхан бодол аливаа хандлагыг тань гэрэл гэгээтэй болгоно. Долоо хоногийн сүүл рүү хөнгөн бодлоор хэн нэгний зүрх сэтгэлээр тоглож болохгүй. Сайхан хайр дурлалын харилцаа холбоо нь бусдын атаархлыг төрүүлэх магадлалтай. Хуурмаг мэдээлэлд автахаас болгоомжил. Спортын болон биеийн хүчний тэмцээн уралдаанд оролцох нэмэлт эрч хүчээ дүрэлзүүлэх сайн талтайгаас гадна таныг асуудлаас жаахан ч гэсэн холдуулна. Зөвхөн өөртөө зориулж цаг гаргаад үз. Нүүрэндээ инээмсэглэл тодруул. Алжаалаа тайл. Гэхдээ гэр бүлийн хэн нэгэн гишүүнээс болж харилцаа хүндэрнэ. Цаг заваа хайртай хүмүүстэйгээ хуваалцсанаар та нарын харилцаанд гүн холбоо үүснэ.
МАТАР

Энэ долоо хоногт таны хүмүүстэй харилцах, үзэл бодлоо солилцох ур чадвар өндөр байна. Энэ үед таны санаа бодол бусдад нөлөө үзүүлэх боломж өндөр байна. Олон нийтийн уулзалт таны санаа бодолд нөлөөлж, идэвхтэй байх урам өгөх болно. Хэрвээ та ямар нэгэн сайн үйлс хийх бол чин сэтгэлээсээ ханд. Өвөрмөц соёлын арга хэмжээ ихээхэн сонирхлыг төрүүлнэ. Олон сонирхолтой танилтай боломж гарна. Од эрхсийн нөлөө аливаа юмны хэм хэмжээг хэтрүүлэхээс сэрэмжлүүлж байна. Эргэн тойронд байгаа бүгдэд итгэхэд хэцүү цаг үе. Амжилт олох тусам ёс зүйн сорилттой тулгарна. Буруу зуршилд автуулах зүйл хэрэглэхээс зайлсхий. Үзэл бодолдоо үнэнч байж, найз нөхдийгөө муугаар харах хэрэггүй. Аль болох ил тод байдал, эмх цэгцийг эрхэмлэдэг бол санаа зовох асуудалтай тулгарна. Хамтын үйл ажиллагааны гэрээ хэлэлцээр байгуулах бол анхааралтай бай. Ажлын ачааллаас болж уурлаж бухимдах хэрэггүй. Эрүүл мэндээ анхаарахгүй бол хожим нь харамсах байдал үүснэ. Долоо хоногийн сүүл үед юу хийвэл таныг аз жаргалтай болгох вэ, түүнийгээ л хий. Тийм ч их таалагдахгүй байгаа ажлаа зүгээр л өөр хүмүүст даатгаж орхи. Нэмэлт орлого олох боломж гарснаар таны мөнгө санхүүгийн байдал сайжрах тул амьдралын хэв маягт өөрчлөлт орно. Өөрийн бизнесээ эхлүүлэх боломж гарахаас гадна, дургүй ажилдаа хэт зүтгэх шаардлагагүй болно. Татгалзаж болшгүй уулзалт, олон нийтийн үйл ажиллагаа таныг хүлээж байна. Харин таны бодол санаа тань сайн төвлөрөхгүй бололтой. Бясалгал хийх цаг зав гаргаарай. Энэ нь танд юу ч тохиолдсон гэсэн сэтгэл санаа өөдрөг байхад туслах болно. Завтай бол кино үзэх, ном унших зэрэг өөрийгөө баясгах зүйл хийхэд буруудахгүй.
ХУМХ

Энэ долоо хоногт ихэнх ажил амар бүтэхгүй боловч ч аль болох тайван байхыг хичээ. Ачаалал ихтэй байх тул биеэ хэд хэд хуваах хэрэгтэй мэт санагдана. Сандарсан үедээ зарим чухал зүйлийг мартах магадлалтай. Гаднын нөлөө таны санхүүгийн нөөц болон оюун ухаан, биеийн эрч хүчийг тань шалгах болно. Ямар нэгэн асуудлыг нухацтай болохоос өмнө тэр дор нь арга хэмжээ аваарай. Нэг их хамаатай биш бол бусдын үүрэг хариуцлагад хөндлөнгөөс оролцох гэсний хэрэггүй. Аливаад төвийг сахисан байр сууринаас хандах хэрэгтэй. Мэргэжлийн бус хандлага хөгжиж дэвшихэд саад болдог гэдгийг сана. Шинэ түншийн зүгээс таагүй үйлдэл гаргах үед бизнес явуулахад тийм ч таатай биш байж мэднэ. Итгэмтгий хүмүүс залилагдах магадлал их байна. Тиймээс болгоомжтой бай. Төлбөр төлөх бол боломжоо сайн тооцож, орлого зарлагаа нягтлан бод. Амьдрал дээр хийж буй зүйлийнхээ эерэг талыг олж харна. Өөрийн давуу талтай холбоотой маш сайхан мэдээллийг хүлээн авна. Нөхцөл байдалд тохируулан өөрийн ёс суртахууны чиг баримжаагаа хайхрахгүй эсвэл өөрчлөх гэсний хэрэггүй. Хэрвээ та гэнэтийн тохиолдолд бэлэн байвал сайн сонголт хийх болно. Долоо хоногийн сүүл рүү ажил хэрэгтээ бүтээлч санаачилга гаргаж чадна. Таны авьяас чадвар бусдын бишрэл хүндэтгэлийг хүлээх магадлалтай. Олон нийтийн арга хэмжээнд оролцохоос илүүтэйгээр санаа нийлдэг хэдэн хүмүүстэйгээ хамт цагийг өнгөрөөхийг та илүүд үзнэ. Аливаа асуудлыг ажиглах эсвэл оролцох эсэхээ мэдэхийн тулд мэдрэмжтэй ханд. Харилцаатай холбоотой асуудал босож ирнэ. Гэвч таны ур ухаан бүгдийг нэг дор шийдэхэд тусална.Хэн нэгний буруутай үйлдлийг өөчлөх шалтгаан болгох гэх хэрэггүй. Хүнд туслах оновчтой үеийг олж харж тусламжийн гараа сунга. Завтай байвал үр хүүхдүүддээ хэрэгтэй зүйлсийг хийхэд зааж сурга. Өсвөр насны хүүхдүүд нэлээд асуудал гаргах хэдий ч уурлаж бухимдахын өмнө өөрийгөө тэдний насан дээр ямар байснаа эргэцүүлэн бод. Гадаа тогтвортой дулаараагүй байгаа тул хувцсаа тохируулж өмсөөрэй. Эрүүл мэндээ хамгаал.
ЗАГАС

Энэ долоо хоногт дарга, эрх мэдэлтнүүдтэй анхааралтай харилцах хэрэгтэй. Гэхдээ дарамттай ажлаар зугаа цэнгэл болон сэтгэлийн баяр хөөрөө хүчингүй болгох хэрэггүй. Ажлын төлөвлөгөө шахуу байсан ч түр хойшлуулж цагийг сайхан өнгөрүүл. Магадгүй энэ бүхэн урт хугацаанд үргэлжлэх албагүй ч таныг сайхан сэргээж өгнө. Бусдыг ойлгож хүндэлдэг хүмүүс олны дунд эзлэх нэр хүндтэй байр сууриндаа итгэлтэй байж болно. Та дотоод сэтгэлийнхээ амар тайван байдлаа бусад хүмүүстэй хуваалцаж чадна. Удахгүй гайхалтай шинэ адал явдлын эхлэл болно. Сайн үйлсийн аянд оролцох бол гайхалтай үр дүнг мэдрэх болно. Залуу хүмүүсийн гол зорилго нийгмийн болон мэргэжлийн талаараа нэр нөлөөтэй хүмүүстэй уулзаж танилцах байна. Дуусгаагүй орхисон ажлаа хийж дуусгахад тохиромжтой. Хийх ажлаа дараалалтай хийхийг хичээгээрэй. Ингэвэл та төвөгтэй асуудлыг сандралгүйгээр шийдэж чадна. Бусад хүмүүсийн хэлж, ярьж байгаа зүйлийг сайн хяна. Бусдад хүлээн зөвшөөрөгдөөгүй хүний зөвлөгөөг хэт дагах хэрэггүй. Гэхдээ өөрийн үзэл бодлоо хатуу илэрхийлж магадгүй бөгөөд энэ нь бусдад тулгах хандлага төрүүлж мэднэ. Үг үйлдлээ эерэг шинж чанартай байлгахыг хичээ. Таны санхүүгийн байдал тогтворгүй байна. Төлөвлөөгүй зарлагаас татгалз. Долоо хоногийн сүүл рүү хэрэв харилцан зөвшилцөх боломжгүй бол өөрийнхөө үзэл бодлыг хамгаалан, бусдын хүчилсэн зүйлийг хийхээс татгалзаарай. Гэхдээ шаардлагагүй үед хэт бардам зан гаргавал бусад хүмүүсийн дургүйг хүргэнэ. Зарим хүмүүс гэрээ хэлэлцээрийг амжилттай хийж чадвал албан тушаал дэвшинэ. Ар гэрт тань ажил овоорсон байсан ч түүртэх хэрэггүй. Чөлөөт цагаа зөв өнгөрүүлэх боломж өгөх урлагийн бүтээл болон түүхийн талаар судал. Энэ үед хүсэл мөрөөдөл тань нарийн мэдрэмжтэй байвал тогтвортой, найдвартай байдлаа хадгалах болно. Ганц бие хүмүүс хайр дурлалаа чин сэтгэлээсээ хайна. Дур сонирхол өндөр байх ч одоогийн үүсэх харилцаанд сэтгэлзүйн төвөгтэй байдлууд илэрч мэднэ. Хайр дурлалын амьдралдаа биелшгүй зүйлд бүү санаарх.

