Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Археологи»Хамгийн эртний хадны зураг Индонезид олджээ
Археологи

Хамгийн эртний хадны зураг Индонезид олджээ

Урлаг Урлаг26/01/2026Шинэчлэгдсэн:17/02/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Индонез улсын Сулавеси арлаас зүүн өмнөд зүгт орших Муна гэдэг жижиг арал дээрх агуйгаас олдсон хүний гарын дүрс нь хамгийн эртний хадны зураг байж магадгүй гэж судлаачид үзэж байна. Энэхүү хадны зургийг наад зах нь 67 800 жилийн өмнө Лианг Метандуно хэмээх шохойн чулуун агуйд зурсан бололтой.

Улаавтар өнгийн гарын хээ бүхий энэхүү зураг цаг хугацааны явцад бүдгэрч, одоо агуйн ханан дээр бараг харагдахгүй болсон байна. Эрдэмтдийн хэлснээр, уг зургийг бусад ижил төстэй зургуудын адилаар гараараа хадан дээр дарж байгаад эргэн тойронд нь будаг цацах замаар бүтээжээ.

Эрдэмтэд зургийн насыг тодорхойлохдоо, пигментийн дээр аажмаар үүссэн эрдэс давхаргууд дахь ураны элементүүдийг шинжлэн 67 800 жил гэж тогтоосон байна. Энэ нь өнөөг хүртэл хамгийн эртнийх гэж тооцогдож байсан Испанид олдсон өөр нэгэн гарын зургаас ойролцоогоор 1 100 жилээр өмнөх зураг ажээ.

Индонезын хадны зургийг бүтээсэн хүмүүс нь Ази тивээс Индонезод шилжин ирсэн хүмүүсийн бүлэгт хамаарагддаг байсан ба хожим нь магадгүй Австрали руу шилжин суурьшсан байж болох юм гэж эрдэмтэд үзэж байна.

Энэхүү олдвор нь homo sapiens-ууд Австрали ба Шинэ Гвинейд хүрсэн хугацаа зарим судлаачдын таамгаас ойролцоогоор 15 мянган жилээр эрт байсан гэх дүгнэлтийг баталж байна.

“Энэхүү гарын хээ нь зөвхөн Сулавеси арлаас л олддог өвөрмөц хэв маягт хамаарах тул онцгой юм. Хурууны үзүүрүүдийг маш нямбайлан шовх хэлбэртэй болгосон байсан” гэж Австралийн Гриффитийн их сургуулийн археологич, судалгааны багийн удирдагчдын нэг Максим Обер ярилаа.

Олдворын талаарх тайлбар, судалгааны дүнг Nature шинжлэх ухааны сэтгүүлд нийтэлжээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Археологи Урлаг

Дундговь аймгийн Сайнцагаан сумаас Хүннүгийн үеийн булш олджээ

31/07/2026
Археологи Урлаг

Эртний нүүдэлчдийн түүх, соёлын ул мөр бүхий Шивээ уулын дурсгал

31/07/2026
Археологи Урлаг

Буган хөшөө судлах тусгай аяллын маршрут бий

29/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Николас Кейжийн тоглосон кино нээлтээ хийхээсээ өмнө алдагджээ

01/08/2026

Наймдугаар сард нээлтээ хийх кинонууд

01/08/2026

Ордуудын наймдугаар сарын зурхай

01/08/2026

Дуучин Сэм Смит загвар зохион бүтээгч Кристиан Коуэнтай сүй тавьсанаа зарлалаа

31/07/2026

Америкийн домогт кантри дуучин, байгаль хамгаалагч Вилли Нельсон газар нутгийн төлөө тэмцэхийг уриалав

31/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.