Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Музей»Урт наст эх хэмээх ясан дун Завхан аймгийн музейд хадгалагдаж байна
Музей

Урт наст эх хэмээх ясан дун Завхан аймгийн музейд хадгалагдаж байна

Урлаг Урлаг11/02/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Завхан аймгийн музейд XIX зууны шашны зан үйлд хэрэглэж байсан хөгжмийн зэмсгүүдээс салаа ясан дун хадгалагдаж байна.

Монголчууд бурхан шашны зан үйлд хэрэглэдэг дун, лавайг “Цэрмаа дун” гэж нэрлэдэг бөгөөд энэ нь “урт наст эх” гэсэн утгатай.

Аймгийн музейд үзмэр болгон ирсэн энэхүү бүтээл нь XIX-XX зууны үеийнх юм. Буддын шашны зан үйлд цохивор, утсан, үлээвэр зэрэг олон төрлийн хөгжмийн зэмсэг хэрэглэгддэг бөгөөд эдгээр нь зөвхөн хөгжмийн эгшиг гаргахад бус, буддын шашны гүн утга, бэлгэдлийг агуулдаг. Энэ удаад үлээвэр хөгжмийн зэмсэгт багтдаг цагаан лавай буюу дун бүрээний бэлгэдлийн талаар товч танилцуулъя.

Лавай нь доод лусын орон болох их далайгаас гарсан хэмээн алдаршсан бөгөөд Ловон Дашжамцын “Тарнийг баригч чимгийн цэцэг” хэмээх шастирт, лавайн байдлыг эцэг нь оюу хөх луу, эх нь оюу сэлүүрт алтан загас, хүү нь дүнбо хэмээн алдаршсан нуурын хатадын ах мөн. Могой лусын дүү мөн, хортон матрын дайсан мөн хэмээснээр цагаан лавай нь луу, загас хоёр нийлсний дундаас гарсан далайн нэгэн зүйл амьтан бөлгөө хэмээн тэмдэглэсэн байдаг гэж Завхан аймгийн музейн тайлбарлагч О.Оюунцэцэг ярилаа.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Музей Урлаг

“Чингис хаан” үзэсгэлэнг 2026 онд БНСУ-ын Үндэсний ордонд гаргана

30/07/2026
Музей Урлаг

”Хаадын зам” дөрөв дэх жилдээ түүхийн жимээр аялуулна

29/07/2026
Музей Урлаг

Их Британийн Хааны зэвсгийн музей “Монголын зун” хөтөлбөрийг зохион байгуулж байна

27/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Дуучин Сэм Смит загвар зохион бүтээгч Кристиан Коуэнтай сүй тавьсанаа зарлалаа

31/07/2026

Америкийн домогт кантри дуучин, байгаль хамгаалагч Вилли Нельсон газар нутгийн төлөө тэмцэхийг уриалав

31/07/2026

Эрик Робертс охин Эмма Робертсын хуримд оролцоогүй шалтгаанаа ярив

31/07/2026

Rosé-гийн шинэ “Puma” балет пүүз худалдаанд гарлаа

31/07/2026

Жүжигчин Ким Сү Хёныг буруугүй гэдгийг албан ёсоор зарлалаа

31/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.