Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Музей»Франц дахь Монголын өв соёлын дээж хэвлэгдэнэ
Музей

Франц дахь Монголын өв соёлын дээж хэвлэгдэнэ

Урлаг Урлаг26/05/2026Шинэчлэгдсэн:26/05/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Дэлхийн улс орнуудад тархсан Монголын түүх, соёлтой холбоотой дурсгалуудыг эрж хайх, хамтран судлах хэвлэн нийтлүүлэх, мэдээллийн сан үүсгэх “Дэлхийд тархсан Монгол өв” төслийг академич С.Чулуун 2014 оноос санаачлан хэрэгжүүлж эхэлснээс хойш 13 боть бүтээл хэвлэгдэж олны хүртээл болоод байна.

Энэ удаад “Дэлхийд тархсан Монгол өв” 14 дэх бүтээлийг Франц Улсын Парис хотноо Монгол Улсын ЭСЯ-нд Францын Монгол судлалын холбооны тэргүүн, Монголын бурханы шашин, соёлын нэртэй судлаач Изабел Шарлө, “Чингис хаан” үндэсний музейн захирал, академич С.Чулуун нар “Франц дахь монголын түүх, соёлын өв” хамтын бүтээлийг нийтлүүлэх гэрээ байгуулав.

Гэрээ байгуулах үеэр Монгол Улсаас Бүгд Найрамдах Франц Улсад суугаа Элчин сайд У.Нямхүүд хандаж Академич С.Чулуун, Бидний хамтын бүтээл хэвлэгдэн гарснаар Франц-Монголын түүх, соёлын харилцаанд томоохон өөрчлөлтийг авчирч, эрдэмтдийн харилцаа хамтын ажиллагааг өргөжүүлж, соёлын өвийн бүтээлүүдийг судалгааны эргэлтэд оруулах болно. Элчин сайдаар ажиллах хугацаандаа Монгол-Францын соёлын харилцаанд онцгой гавъяаг байгуулж “Чингис хаан:Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” олон улсын үзэсгэлэнг 2023 онд Франц улсын Нант хотын Нантын түүхийн музейд гаргаж өгсөнд талархаж явдагаа илэрхийллээ.

Франц улс нь Монголын түүх соёлтой холбоотой томоохон газруудын нэг бөгөөд, Францын Лувр, Сэвр, Брэнли, Азийн Урлагийн Гимэ музей, Францын Үндэсний архив, Үндэсний Номын сан, сүм хийд зэрэг 30 гаруй байгууллагад хадгалагдаж байгаа монголын түүхийн ховор нандин, өмнө хэвлэгдээгүй эд өлгийн зүйлс, ховор гэрэл зургийг дээжлэн бүтээлд нийтлүүлэх аж. Тухайлбал, Рубрукийн тэмдэглэл, Иль хант улсын хаадын захидал, Керамикийн урлалын бүтээлүүд, Юань улсын эд өлгийн дурсгал, шаазан эдлэл, монголын угсаатны зүйн эд өлгийн болон шашин шүтлэгтэй холбоотой 300 гаруй дурсгалууд багтах юм.

Дэлхийд тархсан Монгол өв бүтээл нь Монголчуудтай холбоотой түүх, соёлын дурсгал, эд өлгийн зүйлсийг олж илрүүлэх, хамтран судлах, хэвлэн нийтлэх албан ёсны зөвшөөрөл, мэргэжлийн тайлбар зүүлттэйгээр Монгол, Англи, Орос хэлээр 13 цуврал хэвлэгдсэн, цаашид үргэлжилсээр нийт 20 бүтээл гарна. Франц дахь Монголын түүх, соёлын өвийг хэвлэн нийтлүүлэх ажлыг анх гурван жилийн өмнөөс эхэлж байсан талаар “Чингис хаан” үндэсний музей мэдээлэв.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Музей Урлаг

Монголын Үндэсний музейн байнгын үзүүллэгт шинэ QR тайлбарууд нэмэгджээ

17/08/2026
Музей Урлаг

Музейн үнэт үзмэрийн нэг нь жонш

12/08/2026
Музей Урлаг

“Чингис хаан” үзэсгэлэнг 2026 онд БНСУ-ын Үндэсний ордонд гаргана

30/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

ФОТО: Гэрэл зурагчин Б.Мятавын Монголын байгаль, зэрлэг амьтдыг сурталчилж буй бүтээлүүдээс

21/08/2026

Монголын урчуудын эвлэлийн нэрэмжит шагналт, зураач Цагааны Сүхээ таалал төгслөө

21/08/2026

Монголын хувцас загварын салбарынхан тогтвортой, хариуцлагатай хэрэглээг уриалав

21/08/2026

Адал явдалт, тусгай сонирхлын аялагчдыг татах боломжтой

21/08/2026

Кори Хокинс “Range Media Partners”-тай гэрээ байгууллаа

20/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.