Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Музей»ССАЖЗ-ын сайд Ж.Алдаржавхлан Богд хааны ордон музейд ажиллалаа
Музей

ССАЖЗ-ын сайд Ж.Алдаржавхлан Богд хааны ордон музейд ажиллалаа

Урлаг Урлаг27/05/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ж.Алдаржавхлан болон салбарын холбогдох удирдлагууд 2026 оны тавдугаар сарын 26-ны өдөр Богд хааны ордон музейд ажиллаж, тус байгууллагын үйл ажиллагаа, дижитал шилжилтийн явц болон түүхэн барилгуудын хадгалалт, хамгаалалтад тулгамдаж буй асуудлаар санал солилцон, холбогдох чиглэлийг өглөө.

Тус музей 8600 гаруй дурсгалт зүйлийг хадгадаг бөгөөд үзмэрийн тайлбаруудаа AR, QR технологид бүрэн шилжүүлж, олон нийт, хүүхэд залууст зориулсан сэдэвчилсэн үзэсгэлэн, боловсролын хөтөлбөрүүдийг тогтмол зохион байгуулж байна.

Сайд музейд ажиллах үеэрээ удирдлагуудтай уулзаж, түүхэн барилгуудыг стандартын дагуу сэргээн засварлан байнгын ашиглалтад оруулах болон шинэ цогцолбор барих ажлыг эрчимжүүлэхээр хэлэлцлээ. Түүнчлэн түүхэн дурсгалт зүйлсийн хадгалалт, хамгаалалтын аюулгүй байдлыг сайжруулах зэрэг соёлын өвийг хамгаалах чиглэлд анхаарч ажиллахаар шийдвэрлэв.

Эдгээр бүтээн байгуулалт болон шинэчлэлийн ажлууд нь үндэсний өв соёлоо хайрлан хамгаалах, хойч үедээ өвлүүлэн үлдээхээс гадна дотоод, гадаадын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд чухал түлхэц болно гэдгийг салбарын сайд цохон тэмдэглэлээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Музей Урлаг

Дархан хотын түүхийг өгүүлэх ховор баримтууд

20/10/2026
Музей Урлаг

Чингис хаан судлалын олон улсын эрдэм шинжилгээний III хурал Германд болно

15/10/2026
Музей Урлаг

Чулуугаар урласан аяга түүх өгүүлнэ

14/10/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Жулия Стайлс Хит Лежерийн дурсгалд зориулан бүжиглэлээ

22/10/2026

Стэнли Туччи “Masterplan” киноны зураг авалтын үеэр Парисын нэгэн ресторанд бараг өдөр бүр хооллодог байжээ

22/10/2026

“Dirty Dancing” киноны үргэлжлэлд Патрик Суэйзийг хиймэл оюун ухаанаар амилуулахгүй

22/10/2026

Женна Ортега ган төмөр саваагаар урласан даашинзаар гоёжээ

22/10/2026

Маргааш “ИНЭЭМТГИЙ ХҮН”-тэй

22/10/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.