Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Хувцас загвар»“Anta” компани “Puma”-гийн хувьцааг эзэмшинэ
Хувцас загвар

“Anta” компани “Puma”-гийн хувьцааг эзэмшинэ

Урлаг Урлаг30/01/2026Шинэчлэгдсэн:17/02/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Хятадын спортын хувцас үйлдвэрлэгч “Anta Sports Products” компани “Puma” брэндийн 29 орчим хувийг 1.5 тэрбум еврогоор худалдан авахаар тохиролцжээ.

Тодруулбал, “Anta” компани гэрээний дагуу “Puma”-гийн 43 сая орчим ширхэг хувьцааг Пиногийн гэр бүлийн “Artemis” хөрөнгө оруулалтын компаниас худалдан авч, компанийн дийлэнх хувьцааг эзэмшигч болно. “Anta” хувьцаа тутамд 35 евро төлөх бөгөөд энэ нь нэгдүгээр сарын 26-ны өдрийн Европын биржийн арилжаа хаагдах үеийн 21.63 евротой харьцуулахад 62 хувиар өндөр үнэ юм. “Puma” компанийн хувьцааг худалдах гэрээг 2026 оны эцэс гэхэд дуусгах төлөвтэй байна.

Дээрх мэдээлэл гарсны дараа Anta компанийн хувьцаа Хонконгийн биржид мягмар гарагт болсон арилжаагаар 3.4 хувиар өссөн нь 2025 оны 11 дүгээр сараас хойших хамгийн өндөр үзүүлэлт боллоо. Харин Германы бирж дээр “Puma” компанийн хувьцаа 21.2 хувиар өсөж, 26.21 еврогоор арилжаалагджээ.

Puma компанийн хувьцааг худалдан авах энэхүү хэлцэл нь тус брэндийг бүхэлд нь эзэмших замыг нээж магадгүй гэж шинжээчид үзэж байна. Харин “Anta” компани одоогоор ийм төлөвлөгөө байхгүй гэдгээ мэдэгджээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Хувцас загвар Урлаг

Мисс, загвар өмсөгч Х.Бадамгэрэл “Алтан гадас” одон хүртлээ

07/07/2026
Хувцас загвар Урлаг

Өвлийн олимпын багийн хувцас “Cannes Lions” наадмын шилдгээр шалгарлаа

26/06/2026
Хувцас загвар Урлаг

ФОТО: BTS-ийн Жимин Парисын загварын долоо хоногт “Dior”-ын элч төлөөлөгчөөр оролцлоо

24/06/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

78 дахь удаагийн “Эмми”-гийн шагнал гардуулах ёслолын нэр дэвшигчдийг зарлалаа

10/07/2026

Дуучин BX буюу Ц.Батбаатар урт хугацааны дараа өөрийн шинэ уран бүтээл болох “Цэцэн уул” дуугаа сонсогчдын хүртээл болголоо

10/07/2026

“Хаадын хаан Чингис хаан” физикл перформансыг ганцхан удаа толилуулна

10/07/2026

Сурагчид “Special Venue Music Awards”-ын гуравдугаар байрт шалгарлаа

10/07/2026

Алдарт дуучин Бонни Тайлер 75 насандаа таалал төгслөө

09/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.