Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Оддын амьдрал»“Тикток”-ийн бичлэгүүдээрээ олонд танигдсан Хаби Лейм брендээ 975 сая ам.доллароор зарахаар болжээ
Оддын амьдрал

“Тикток”-ийн бичлэгүүдээрээ олонд танигдсан Хаби Лейм брендээ 975 сая ам.доллароор зарахаар болжээ

Урлаг Урлаг29/01/2026Шинэчлэгдсэн:20/02/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Тикток дээр лайф хакуудыг хөнгөвчилж, ёжилсон бичлэгүүдээрээ олонд танигдсан Хаби Лейм өөрийн брэндээ 975 сая ам.доллароор зарах гэрээ хийжээ.

Итали гаралтай, өдгөө 25 настай Хаби Лейм Тикток дээр 160 сая дагагчтай ба тус платформ дээр дэлхийн хамгийн олон дагагчтай хүн юм.

Түүний эзэмшдэг “Step Distinctive Limited” компанийн хувьцааг Хонконгд төвтэй “Rich Sparkle Holdings” санхүүгийн фирм худалдаж авахаар тохиролцсон байна. Ингэснээр “Rich Sparkle Holdings” компани Хаби Лэймийн Тикток хаягийг ашиглаж зар сурталчилгаагаар мөнгө олох боломжтой болно. 975 сая ам.долларын дүнтэй тус гэрээгээр “Rich Sparkle” фирм Хаби Леймийн брэнд нэрийг 36 сарын турш онцгой эрхтэйгээр ашиглах боломжтой болох юм. Хаби Леймийн дагагчдынх нь бааз суурийг арилжааны эх үүсвэр болгосноор жилд дунджаар 4 тэрбум гаруй ам.долларын орлого олно гэж “Rich Sparkle” фирм тооцоолжээ.

Гэрээнд Хаби Леймийн байгуулсан “Step Distinctive” компанийн тодорхой хувийг “Rich Sparkle” худалдан авах, бусад компанитай хамтран ажиллаж түүний брэндингийг ашигласан хувцас, гоо сайхан, үнэртэй ус зэрэг бүтээгдэхүүн гаргах, Хаби Леймийн хиймэл оюунт хувилбараар олон хэлээр контент бүтээх зэрэг ажлууд багтсан байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Оддын амьдрал Урлаг

IShowSpeed-ийг арьс өнгөөр ​​ялгаварлан гадуурхсан гэх хэргийг шалгаж эхэллээ

08/07/2026
Оддын амьдрал Урлаг

АНУ-ын загвар өмсөгч Родригес Венесуэлийн газар хөдлөлтөд нас баржээ

06/07/2026
Оддын амьдрал Урлаг

G-Dragon ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хорооны 48 дугаар чуулганы хүндэт элчээр томилогдлоо

03/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

ФОТО: “Монголын сайхан орон” тоглолтоос

10/07/2026

78 дахь удаагийн “Эмми”-гийн шагнал гардуулах ёслолын нэр дэвшигчдийг зарлалаа

10/07/2026

Дуучин BX буюу Ц.Батбаатар урт хугацааны дараа өөрийн шинэ уран бүтээл болох “Цэцэн уул” дуугаа сонсогчдын хүртээл болголоо

10/07/2026

“Хаадын хаан Чингис хаан” физикл перформансыг ганцхан удаа толилуулна

10/07/2026

Сурагчид “Special Venue Music Awards”-ын гуравдугаар байрт шалгарлаа

10/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.