Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Оддын амьдрал»Стивен Сигал ОХУ дахь тансаг байшингаа зарахаар болжээ
Оддын амьдрал

Стивен Сигал ОХУ дахь тансаг байшингаа зарахаар болжээ

Урлаг Урлаг30/01/2026Шинэчлэгдсэн:20/02/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Холливудын жүжигчин Стивен Сигал Москва хотын ойролцоох тансаг байшингаа худалдах гэж байгаа тухай Оросын “RBC” мэдээллийн сайт лхагва гараг /2026.01.28/-т мэдээллээ.

Хоёр давхар энэхүү харш нь Москвагаас баруун зүгт байрлах, элит бүсэд тооцогддог Усoво хотод, Рублёво-Успенскийн хурдны замын дагуу байрладаг. Тус бүс нь чинээлэг хүмүүс амьдардгаараа алдартай бөгөөд ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путины Ново-Огарёво дахь ордонтой ойрхон юм.

Байшин нийт 500 орчим ам метр талбайтай, гурван унтлагын өрөө, гурван угаалгын өрөөтэй. Орчин үеийн Америк сонгодог хэв маягаар баригдсан бөгөөд хувийн кино театр, дарсны өрөө, ажлын өрөөтэй. Мөн хоёр машины зогсоол, ил гал тогоотой амралтын саравч, хоёр давхар зочны байшинтай юм. Зочны байшинд уламжлалт орос халуун усны газар болох ванн багтсан байна. Уг үл хөдлөх хөрөнгийг “NF Group” компани худалдаалж байгаа ч үнийг нь олон нийтэд зарлаагүй байна. Тус компанийн төлөөлөгчийн хэлснээр, дэлхийд танигдсан хүний эзэмшиж байсан ийм зэрэглэлийн үл хөдлөх хөрөнгө борлуулагдах нь ховор тохиолдол гэжээ.

“Baza Telegram” сувагт мэдээлснээр, Сигал 2018 оны долоодугаар сард энэ харшийг худалдан авчээ. Тухайн үед зах зээлийн үнэ нь 80–100 сая рубль буюу ойролцоогоор 1–1.3 сая ам.доллар байсан байна.

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Оддын амьдрал Урлаг

Тейлор Свифт, Трэвис Келси нарын хуримаар Нью-Йоркийн замыг хаана

27/06/2026
Оддын амьдрал Урлаг

Ариана Гранде 33 нас хүрлээ

26/06/2026
Оддын амьдрал Урлаг

Лисагийн инстаграмын нэг нийтлэл 1.8 сая ам.доллароор үнэлэгдэж байна

26/06/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

ФОТО: Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр “Хүрээ цам-Даншиг наадам 2026”-аас

28/06/2026

Соёлын ажилтнууд танка, шүтээн зургийг сэргээн хамгаалах арга зүйд суралцжээ

28/06/2026

Тейлор Свифт, Трэвис Келси нарын хуримаар Нью-Йоркийн замыг хаана

27/06/2026

ДАШТ-ий шигшээ тоглолтод анх удаа “Super Bowl” хэв маягийн завсарлагааны шоу үзүүлнэ

27/06/2026

“Physical Asia” шоуны гадаад оролцогчид Монголд “Танил уяач” реалити шоу нэвтрүүлэгт өрсөлдөнө

27/06/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.