Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Шубертын алдарт “Фантазиа фа минор” эгшиглэнэ
Нийгэм

Шубертын алдарт “Фантазиа фа минор” эгшиглэнэ

Урлаг Урлаг12/05/2014Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
zurag7397022832014-05-12-11-30[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

2013 онд Франц улсын Бордо хотод болсон олон улсын хоршил хөгжимчдын 12 уралдаанд тэргүүн байр эзэлж эх орныхоо нэрийг гаргасан төгөлдөр хуурч Ц.Энхтөр, А.Энх-Амгалан нар дахин өөрсдийн уран бүтээлийн концертоо Монгол Улсын Филармонид энэ сарын 22-нд тоглох гэж байна. Тэд 2013 онд ДБЭТ-т “Piano Duo” нэртэй бие даасан хоршил концертоо амжилттай тоглож байсан юм.

 Энэ удаад тэд Австрийн алдарт хөгжмийн зохиолч Ф.Шубертын 4 гарт зориулсан том зохиолуудын нэг “Fantasia” D940,Чех улсаас дэлхийд танигдсан алдарт хөгжмийн зохиолч А.Дворжакийн Legends op.59, Импресионизмын гол төлөөлөгчдийн нэг Францын алдарт хөгжмийн зохиолч К.Дебюсси “Petite Suite”,  мөн 20-р зууны Францын төгөлдөр хуурч, хөгжмийн зохиолч Ф.Пуленкийн 4 гарт зориулсан соната тоглогдох юм байна.

Дуэт гэдэг нь хоёр хөгжимчин, дуучин, тоглогчид /performer/ зориулсан цомнол юм. Сонгодог хөгжимд төгөлдөр хуурчид болон дуучдын зохиолд ихэвчлэн энэхүү нэр томъёог хэрэглэдэг байна. Нэг зохиолыг 2 төгөлдөр хуурч хамтдаа нэг төгөлдөр хуур дээр тоглож байгааг “Төгөлдөр хуурын 4 гар” /piano 4 hands/ гэдэг бол 2 төгөлдөр хуур дээр хамт тоглож байгааг “Төгөлдөр хуурын хоршил”/Piano duet/ гэж нэрлэдэг.

Моцарт залуу байхдаа 1765 онд Лондон хотноо өөрийн зохиосон хоршилуудаар эгч Мария Анна-тай хамтран концерт тоглож байжээ. Тийнхүү Моцарт хоршил гэж юу вэ гэдгийг таниулахад тусалсан ба төгөлдөр хуурын хоршилын түүх ингэж эхэлсэн юм.

 Тэрээр 4 гарт болон 2 төгөлдөр хуурт зориулсан олон соната, вариуцын цувралууд, концертууд зохиосон байдаг юм.

Анхны хоршилд зориулсан зохиол болон сонатууд 1777 онд хэвлэгджээ. Үүнээс хойш олон хөгжмийн зохиолчид энэхүү төрөлд зориулж зохиол бүтээл туурьвасан байдаг.

Төгөлдөр хуурч Ц.Энхтөр, А.Энх-Амгалан нар нь эх орондоо төдийгүй хилийн чанадад уран бүтээлээ хүргэж яваа уран бүтээлчид юм.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

“Улаанбаатарын хавар” соёл, урлагийн нэгдсэн өдөрлөг төв талбайд болно

24/03/2026
Нийгэм Урлаг

Уран бүтээлчдэд бүдүүлэг, садар самуун үг хэллэгийг олон нийтэд түгээхээс татгалзахыг зөвлөлөө

18/03/2026
Нийгэм Урлаг

Монгол, Хятад орны хоолны соёлыг таниулав

13/03/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Дуучин Ашер Диддиг өмгөөлөн, “Түүнийг буруу ойлгосон, тэр бол түүчээлэгч” гэв

26/03/2026

Реалити шоуны салбар агшиж байгаа ч хит контент үзэгчдийг татсаар байна

26/03/2026

Хүн, нохойн ​​хоорондох холбоо 15 000 жилийн өмнөөс эхтэй болохыг тогтоожээ

26/03/2026

Дахиад л би Зиловын тухай бодох нь…

26/03/2026

Зураач О.Энхтайван бие даасан ес дэх “Би үгүй” үзэсгэлэнгээ дэлгэнэ

26/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.