Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Музей»Уран хийц, сийлбэртэй агар хувин цацал Завхан аймгийн музейн угсаатны зүйн танхимд бий
Музей

Уран хийц, сийлбэртэй агар хувин цацал Завхан аймгийн музейн угсаатны зүйн танхимд бий

Урлаг Урлаг19/02/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

 Завхан аймгийн музейн угсаатны зүйн танхимд XIX зуунаас XX зууны эхэн үе хүртэл хэрэглэгдэж байсан модон хувин, цацлыг хамтатган дэглэн дэлгэн үзүүлдэг.

Энэхүү агар хувин, цацлын хамт 1950-иад онд үзмэр цуглуулгаар музейд иржээ.

Нүүдэлчин монголчууд эрт үеэс арьс шир, мод, зэс, гууль ашиглан ахуйн хэрэгцээндээ ашиглах сав суулгыг өөрсдийн гараар урлаж байсан түүхтэй. Агар модоор хийсэн хувинг ихэвчлэн сааль саахдаа ашигладаг. Ингэхдээ эхлээд бага зэргийн сүү дусааж саальд гардаг уламжлал байжээ. Энэ ёс сартуул, хотгойдуудын дунд өдгөө ч бий.

Хуурай саванд юм хийвэл худал гүжирт унана гэсэн цээртэй холбоотой хэмээдэг. Газар дэлхийд дээж өргөхөд зориулан хийсэн есөн нүх бүхий модонцацал нь 9 нүд гаргаж, бариулан дээр найман тахил сийлбэр гаргасан. Сийлбэрийг маш гоёмсгоор гаргаж урласан бүтээл юм.

Цаг улирал дулаарч цас мөс хайлах хаврын эхээр мал сүрэг төллөн суү цагаан идээ элбэгтэй байхыг билэгдэн саасан сүүний дээжийг тэнгэр, газар орчны уул усанд өргөн цацал өргөх ёс үйлддэг байсан түүхтэй.

Цацал өргөх ёс нь эрт цагаас Монголчуудын өвөрмөц нэгэн зан үйл юм. Цацал цацах ёс, цацалын шүлэг нь таван хошуу малын аль нэгнийн төллөх цаг хугацааг сааль сааж эхлэх үетэй холбогдсон байдаг. Энэ зан үйлийг үйлдэхэд нүдсэн арцаар гэртээ сан тавьж нүдээгүй арцыг агитай хольж өрөм цөцгий зэрэг идээний дээжээр найруулан багсарч хотынхоо баруун хойно буюу эсвэл дөрвөн талд уугиулан их сан тавина.

Ингээд ууган төлийн эхээс саасан сүүг агар хувинд хийж ивээл жилтэй хоёр эмэгтэй хүний нэг нь зүүн гар талд хувинтай сүүгээ барин нөгөө нь цацлын модон халбагаар сүүнээс авч ерэн есөн тэнгэр, далан долоон этүгэн эзэн, орчны уул усанд өргөн цацал цацна. Ингэхдээ уг зан үйлийг гэр малын хотыг нар зөв тойрон явж гүйцэтгэнэ. Энэ үед цацлын шүлэг хэлдэг ёстой байжээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Музей Урлаг

Монголын Үндэсний музейн байнгын үзүүллэгт шинэ QR тайлбарууд нэмэгджээ

17/08/2026
Музей Урлаг

Музейн үнэт үзмэрийн нэг нь жонш

12/08/2026
Музей Урлаг

“Чингис хаан” үзэсгэлэнг 2026 онд БНСУ-ын Үндэсний ордонд гаргана

30/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Гитарчин Slash-ийн нэрээр шинэ төрлийн могойг нэрлэжээ

21/08/2026

Мишель Родригес “Холливуд надад чөтгөрийн ертөнц шиг санагддаг байсан” гэв

21/08/2026

Реппер Lil Pump Украины цахим мэдээллийн санд бүртгэгджээ

21/08/2026

Роберт Дауни Жуниор “Төмөр хүн”-ий дүрээрээ эргэн ирнэ

21/08/2026

Жүжигчин Ким Кэттралл 70 нас хүрлээ

21/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.