Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Археологи»Монголын нутгаас кроманьон хүний шүд олджээ
Археологи

Монголын нутгаас кроманьон хүний шүд олджээ

Урлаг Урлаг21/04/2026Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Археологичид Монголын нэгэн агуйд малтлага хийх явцдаа плейстоцены үеийн хурдсаас эртний хүний шүд олжээ. Уг шүд нь ойролцоогоор 31 000-28 000 жилийн өмнө амьдарч байсан орчин үеийн анатомийн хэв шинжит хүнд хамаарна. “Quaternary Science Reviews” сэтгүүлд нийтлэгдсэн энэхүү судалгааны талаарх өгүүлэлд дурдсанаар, өмнө нь Монголын нутаг дэвсгэрээс дээд палеолитын үед хамаарах хүний үлдэгдэл ердөө ганцхан удаа олдож байсан ба тус улсаас олдсон дээд палеолитын үеийн хоёр дахь олдвор нь энэ юм.

Орчин үеийн шинжлэх ухааны төсөөллөөр, орчин үеийн анатомийн хэв шинжит анхны хүмүүс (Homo sapiens) Өмнөд Сибирьт (Алтай, Байгал нуурын бүс нутаг) 50 000-аас 40 000 жилийн өмнө суурьшсан гэж үздэг. Тухайн үед кроманьончууд одоогийн Монгол Улсын нутаг дэвсгэрт ч ирсэн байх магадлалтай. Гэвч Монголоос дээд палеолитын үеийн хүний үлдэгдэл бараг олддоггүй байв. Саяхныг хүртэл судлаачид Монголд олдсон кроманьон хүний ердөө ганц үлдэгдлийн талаар л мэдээлж байжээ.
2006 онд Салхит хэмээх газарт хийсэн уул уурхайн олборлолтын үеэр ажилчид хүний гавлын тагны урд хэсгийг олж байжээ. Дараа нь хийсэн археологийн судалгаагаар өөр яс болон эртний эд өлгийн зүйл олдоогүй байна. Гэвч гавлын ясыг олон салбарын мэргэжилтнүүд шинжлээд, энэ нь ойролцоогоор 34,900–33,900 жилийн өмнө нас барсан насанд хүрсэн эмэгтэйнх болохыг тогтоожээ. ДНХ-ийн шинжилгээгээр уг эмэгтэй кроманьон хүн бөгөөд Евразид өргөн тархсан N гаплогруппт хамаарч байсныг тогтоосон байна.

Вроцлавын их сургуулийн судлаач Мирослав Масойць (Masojć Mirosław) болон Австри, Монгол, Польш, Орос, АНУ, Францын эрдэмтэд хамтран Говь-Алтай аймгийн өмнөд хэсэгт Цахиуртын хөндийд хийсэн малтлагын үр дүнг танилцуулжээ. Тэндхийн “Хөтөл усны агуй” хэмээх ердөө 4.5 метр гүнтэй жижиг агуйд 2023 онд малтлага хийсэн байна.

Малтлагын явцад агуйн плейстоцены үеийн давхаргаас чулуун зэвсгүүд хааяа нэг таарч байсан боловч гол олдвор нь маш сайн хадгалагдаж үлдсэн хүний шүд байв. Палеоантропологичид уг шүдийг шинжлээд 20-30 орчим насны хүний дээд эрүүний баруун талын үүдэн шүд болохыг тогтоожээ. Судлаачид олдвороо неандертальчууд, мөн эртний болон орчин үеийн сапиенс хүмүүсийн шүдтэй харьцуулан судалсны үр дүнд уг шүд нь кроманьон хүнийх гэдгийг баттай тогтоосон байна.
Олдворын насыг тогтоохын тулд эрдэмтэд уг шүдийг ижил болон дээд талын соёлын давхаргаас олдсон амьтны үлдэгдэл, модны нүүрсний дээжийн хамт радио нүүрстөрөгчийн шинжилгээ хийжээ. Ингэхдээ олдворыг гэмтээхгүйгээр шинжилдэг шинэ аргыг ашигласан байна. Шүднээс авсан дээжийг 75 хэмийн халуун усанд 8 цагийн турш “чанаж”, “шөлнөөс” нь коллаген ялган авч, түүнийг хэт шүүлтүүрээр боловсруулсны дараа хурдасгуурт масс-спектрометрийн аргаар он цагийг нь тодорхойлжээ.
Ингээд уг шүд нь 28,300–30,700 жилийн (магадлал 68.3%) эсвэл 26,800–32,000 жилийн (магадлал 95.4%) өмнөх үед хамаарч байгааг харуулжээ. Ингэснээр Монголын нутаг дэвсгэрээс дээд палеолитын үед хүн амьдарч байсныг дахин нэг олдвороор баталгаажуулжээ.
Мөн Цахиуртын хөндийд хийсэн малтлагын үеэр эрдэмтэд илүү хожуу үеийн дурсгалууд дээр ажиллажээ. Тэдгээрийн нэгнээс нутгийн анчдын 11.3-10.5 мянган жилийн өмнө ашиглаж байсан маш эртний вааран эдлэл олджээ.
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Археологи Урлаг

Даниас Викингийн үеийн мөнгөн эдлэлүүд олджээ

01/09/2026
Археологи Урлаг

Египетээс 2500 жилийн настай сүмийн туурь олджээ

31/08/2026
Археологи Урлаг

Огторгуйн амны хүн чулуун хөшөө Алтай суманд бий

26/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Гунгаа “Амьдралын өнгө” бие даасан үзэсгэлэнгээ нээв

03/09/2026

Эх хэлний өдрийг тэмдэглэлээ

03/09/2026

Монголын боловсролын түүхэн замналыг баримтат кинонд өгүүлнэ

03/09/2026

Роберт Паттинсон “The Batman: Part II”-ын тулааны хэсгүүд өмнөхөөсөө илүү хэцүү болсон гэв

02/09/2026

Гал Гадот “The Runner” кинонд тоглохдоо Том Крузээс урам авсан гэв

02/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.