Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Музей»Засагт хан хошууны тамганы хуулбар, тамганы хайрцаг хадгалагдаж байна
Музей

Засагт хан хошууны тамганы хуулбар, тамганы хайрцаг хадгалагдаж байна

Урлаг Урлаг04/03/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Завхан аймгийн орон нутаг судлах музейд Засагт хан аймгийн Засагт ханы хошууны тамганы хуулбар хадгалагдаж байна.

Завхан аймгийн музей нь монголын ууган музейнүүдийн нэг бөгөөд 1924 оны 12 сарын 11-нд Гэсэр сүмийн туурин дээр байгуулагдсан байна.

Өдгөө алдартны музей, орон нутаг судлах музейтэй. Хуучны сүм хийд, иргэдийн гар дээрээс цуглуулсан 10 мянга гаруй үзмэртэй 17 танхимтай ажиллаж байна. Орон нутаг судлах музейн угсаатны зүйн танхимд дэглэгдсэн Засагт хан аймгийн Засагт ханы хошууны тамгыг Монгол улсын соёлын гавьяат зүтгэлтэн Д.Дагвадорж Соёлын өвийн үндэсний төвийн зөвшөөрлөөр хуулбарлан хийж музейд дэглэжээ.

Дөрвөлжин суурин дээр барыг архиран буй байдалтайгаар дүрсэлсэн мөнгөн тамга дээр монгол бичгээр “Засагт хан аймгийн Засагт хан хошууг халхын өрнө замын баруун гарын зүүн этгээдийн захирагч тамга” хэмээн бичсэн байдаг. Өдгөө энэхүү тамганы эх хувь нь Говь-Алтай аймгийн музейд хадгалагддаг.

 Засагт хан аймгийн Засагт ханы хүшууны тамганы хайрцаг Завханы музейн сан хөмрөгт бий.

1911 онд Монгол Улс манжийн дарлалаас ангижрахад Богдын засгийн газар аймгийн хаадын тамгыг өөрчлөх үед Засагт аймгийн хан болсон Содномравдан /1893-1912/ нутгийн уран дархчуудыг цуглуулан уг мөнгөн тоногтой хайрцгийг хийлгэж, Богд хаанаас тамгаа хүлээн авчээ. Завхан аймгийн архивт 1956 оныг хүртэлх хугацаанд хадгалагдаж байгаад музейн үзмэрт орсон бүтээл юм.

Монгол дархны ур ухаан хийцийг шингээсэн бүтээл. Модон хайрцгийг булигаараар бүрж, цагаан мөнгөөр тоноглож галт шувууны дүрс болон уул үүлэн хээг хөөмөлдөж урласан байна гэж Завхан аймгийн музейн захирал Ж.Юнрэндорж ярилаа.

Засагт хан аймгийн Засагт ханы хошууны тамганы хуулбар

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Музей Урлаг

Улс орнуудын музейн удидлагууд Хархорум хотын түүх, соёлын дурсгалт газруудтай танилцлаа

19/06/2026
Музей Урлаг

Нийслэл, орон нутгийн 35 музей төлбөр тооцоогоо бүрэн цахимжууллаа

17/06/2026
Музей Урлаг

“Чингис хаан” үндэсний музей Польшийн Цэргийн музейтэй хамтран ажиллана

16/06/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Телевизийн хөтлөгч Эшли Кейн эмэгтэйчүүдийг доромжиллоо

19/06/2026

Тейлор Свифт “Тоглоомын түүх 5” киноны нээлтээр үзэгчдэд гэнэтийн бэлэг барив

19/06/2026

“Illit” хамтлагийн Moka уран бүтээлээсээ завсарлага авлаа

19/06/2026

Жүжигчин Дэйви Чейз 35 насандаа таалал төгсжээ

19/06/2026

“Bigbang”-ын аялан тоглолт наймдугаар сарын 21, 22, 23-нд “Goyang” цэнгэлдэх хүрээлэнд тоглосноор эхэлнэ

19/06/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.