Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Өв соёл»Монгол гэрийн хээ угалз үе дамжин хадгалагдах өв
Өв соёл

Монгол гэрийн хээ угалз үе дамжин хадгалагдах өв

Урлаг Урлаг09/03/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монголын уламжлалт гэрийн хээ угалз нь түүний бүтэц, утга агуулгын салшгүй хэсэг бөгөөд элбэг баян, аз жаргалтай, эв нэгдэлтэй амьдралыг бэлгэдсэн уламжлалт дүрслэлийг илэрхийлдэг.

Гэр цоохорлодог хүнийг “чимэглэгч” гэж нэрийднэ. Чимэглэгчийн ажил нь ур ухаан шаардсан хийгээд арвин туршлага бүхий ур чадвар, соёлын мэдлэг, бүтээлч сэтгэлгээ, байгальд ээлтэй хандлагыг шаарддаг.

Майдарын Насандэлгэр монгол гэр, авдар зэрэг гэр доторх тавилгын хээ угалзыг зурж, чимэглэх ажлыг 40 жилийн турш тасралтгүй хийж ирсэн бөгөөд өнөөдөр ч энэ ажлаа үргэлжлүүлсээр байна.

Тэрээр 1986 онд сургуулиа төгсөж ирээд Архангайн мод боловсруулах үйлдвэрт будагчин, чимэглэгчээр ажилд орж байжээ. Гэр цоохорлодог урчуудын хөдөлмөр монгол гэрийн уламжлалт хэв маягийг хадгалж, соёлын үнэт өвийг түгээн дэлгэрүүлэхэд чухал үүрэгтэй. Тэдний бүтээл нь байгальд ээлтэйгээс гадна хэрэглэгчдэд монгол ахуй, дэгжин гоо зүйг цогцоор нь илэрхийлдэг.

Ахмад будагчин Нархажид Насандэлгэртэй хамт олон жил ажилласан нэгэн бөгөөд одоо ч зааж зөвлөсөн хэвээр явна.

Зуу гаруй жилийн түүхтэй Архангайн мод боловсруулах үйлдвэрийн “арслантай” урт, богино хоёр авдар 1983 онд улсаас алтан медаль авч байсан түүхийг тэд өгүүлж байлаа.

Монгол гэрийн модыг цоохорлох нь зөвхөн гоёл чимэглэл биш, гүн гүнзгий утга, соёлын үндэс суурь оршдог.

Монгол гэрийн цоохорлох урлагийг хойч үедээ өвлүүлэхийн тулд энэ ур чадварыг эзэмшсэн хүмүүстэй хамтран сургалт зохион байгуулах, залуу үед заан сургах, цоохорлохтой холбоотой уламжлалт арга техникийг баримтжуулж сургалтын материалаар хангах нь чухал. Мөн түүх, утга учрыг судлан ном бүтээх, цоохорлоход ашигладаг уламжлалт хэрэгслийг хадгалах, нөхөн сэргээх, уг урлагийг сурталчлах үзэсгэлэн, фестиваль зохион байгуулах, түүнчлэн энэ чиглэлийн онлайн платформ ажиллуулан олон нийтэд дэлгэрэнгүй танилцуулах нь өв соёлыг хадгалж, хойч үед өвлүүлэхэд бодитой хувь нэмэр оруулах юм.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Өв соёл Урлаг

Дэлхийн өвд бүртгэгдсэн Хүннүгийн язгууртны оршуулгын дурсгалт газруудад хамгаалалтын бүс тогтооно

30/07/2026
Өв соёл Урлаг

Дэлхийн өвийн жагсаалтад 25 дурсгалт газар нэмэгдлээ

30/07/2026
Өв соёл Урлаг

Долоон бурхан одны тахилга болно

30/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Дуучин Сэм Смит загвар зохион бүтээгч Кристиан Коуэнтай сүй тавьсанаа зарлалаа

31/07/2026

Америкийн домогт кантри дуучин, байгаль хамгаалагч Вилли Нельсон газар нутгийн төлөө тэмцэхийг уриалав

31/07/2026

Эрик Робертс охин Эмма Робертсын хуримд оролцоогүй шалтгаанаа ярив

31/07/2026

Rosé-гийн шинэ “Puma” балет пүүз худалдаанд гарлаа

31/07/2026

Жүжигчин Ким Сү Хёныг буруугүй гэдгийг албан ёсоор зарлалаа

31/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.