Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Үзэсгэлэн»Монгол, Италийн уран бүтээлчдийн үзэсгэлэн олны хүртээл болж байна
Үзэсгэлэн

Монгол, Италийн уран бүтээлчдийн үзэсгэлэн олны хүртээл болж байна

Урлаг Урлаг13/02/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монгол, Италийн уран бүтээлчдийн хамтарсан “Төв шилжих үед” үзэсгэлэн  Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд олны хүртээл болж байна.

“Төв” хэмээх ойлголтыг тогтсон, хөдөлшгүй цэг бус, харин орон зай, цаг хугацаа, хүртэхүйн туршлагаар түр хугацаанд бүрэлдэн бий болдог хувьсамтгай нөхцөл хэмээн авч үздэг аж.

Үзэсгэлэн нь инстолляци, баримал, видео зэрэг хэлбэрээр дамжин шилжилт хөдөлгөөний тухай эргэцүүллийг зөвхөн бэлгэдэл, хэл зүйн түвшинд бус, экологийн болон түүхэн хэмжээсээр нь тэлж байгааг илэрхийлж буй.

Монголд Улсад суугаа Итали Улсын ЭСЯ-наас орчин үеийн Италийн соёл, урлаг, дизайн, загвар, хөгжим, амьдралын хэв маягийг таниулах “Италийн долоо хоног” үйл ажиллагаа энэ сарын 9-15-нд зохион байгуулж байна. Тус ажлын хүрээнд “Төв шилжих үед” үзэсгэлэнг дэлгээд байна. “Төв шилжих үед”  үзэсгэлэнд орчин үеийн уран бүтээлч Лука Буволи, Пиетро Руффо, Э.Бэхбаатар нарын бүтээлийг нэгтгэн толилуулж байгаа аж. Италид суралцаж, уран бүтээлээ туурвиж буй монгол уран бүтээлч Э.Бэхбаатар эх орондоо анх удаа бүтээлээ танилцуулж буйгаараа онцлогтой.

Уг үзэсгэлэн энэ сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ.

Гэрэл зургийг Г.Мөнх-Од

Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Үзэсгэлэн Урлаг

Ф.С.Торховын “Монгольская палитра” үзэсгэлэнг дэлгэж байна

11/09/2026
Үзэсгэлэн Урлаг

Ф.С.Торховын “Монгольская палитра” үзэсгэлэнг дэлгэнэ

09/09/2026
Үзэсгэлэн Урлаг

Монголын ардчиллын түүхийг өгүүлэх гэрэл зураг, шог зургийн үзэсгэлэн АНУ-ын Конгрессын танхимд гарна

09/09/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Ф.С.Торховын “Монгольская палитра” үзэсгэлэнг дэлгэж байна

11/09/2026

Гэрэл зурагчин Б.Ирээдүй бие даасан анхны үзэсгэлэнгээ толилуулна

11/09/2026

“Хөөмийлөхүй, хайлахуйн харилцан шүтэлцээ” ном уншигчдад хүрлээ

11/09/2026

Хён Бин “Made in Korea 2”-т илүү ширүүн төрхтэйгөөр эргэн иржээ

10/09/2026

Брэд Питт ноходтой “ярилцав”

10/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.