Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Театр»МУСТА Н.Баасандоржийн “Зөн билэгтэй ээж минь” тоглолтын нэвтрүүлэг
Театр

МУСТА Н.Баасандоржийн “Зөн билэгтэй ээж минь” тоглолтын нэвтрүүлэг

Урлаг Урлаг24/05/2014Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Snapshot_2014-05-24_1303346150269412014-05-24-12-03[www.urlag.mn].png
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   Дуунд дуртай, дуучин монгол түмэндээ “Хос шарга”, “Зөн билэгтэй ээж”, “Элээх тавилан”, “Хосын хорвоо” зэрэг олон сайхан дуугаараа танил болж, Монголын урлагт тэр дундаа нийтийн дууны урлагт өөрийн гэсэн орон зайг бий болгож чадсан уран бүтээлч бол яахын аргагүй дуучин, хөгжмийн зохиолч МУСТА Н.Баасандорж юм. Тэрбээр өөрийн онгод мэдрэмжээр хөглөгдөн гарсан олон сайхан хөг, аялгуугаараа түмэн олныг уяраасан хөгжмийн зохиолч, дуучин маань тун удахгүй хайрт ээждээ болон бүх сайхан ээжүүддээ мөн түмэн олондоо зориулан “Зөн билэгтэй ээж минь” нэртэй уран бүтээлийн тайлан тоглолтоороо бэлэг барихаар бэлтгэж эхэлсэн нь хэдийнэ хангагджээ.

   Эх үрсийн баярыг тохиолдуулан ийнхүү тоглолтоо энэ сарын 26-нд 19:00 цагаас эрийн хийморь мандаасан Монгол бөхийн өргөөнөө ганцхан удаа толилуулах юм. Энэ дашрамд дуулгахад тоглолтын эзэн маань бүх л дуугаа ганцаараа дуулж, ээжийн тухай олон сайхан дуунуудаа төгөлдөр хуураар эгшиглүүлэх гэнэ. Мөн тоглолтонд урилгаар монголын энэ цаг үеийн шилдэг яруу найрагчид болох Төрийн соёрхолт ардын уран зохиолч, яруу найрагч Ш. Сүрэнжав, П.Бадарч, Ц.Бавуудорж,  Болор цомын эзэн яруу найрагч Б.Ичинхорлоо, А.Эрдэнэ-очир нар оролцож ээжийн тухай олон сайхан шүлэг яруу найргийг толилуулах юм. Түүнчлэн хөгжимчин У.Одонтунгалаг уран бүтээлийн дээжсээсээ өргөн барих гэнэ. Ингээд та бүхэндээ “Зөн билэгтэй ээж минь” тоглолтонд зориулан бэлтгэсэн нэвтрүүлгийг хүргэж байна.

    Тоглолтын талаархи дэлгэрэнгүй мэдээллийг 88868823, 99730409, 91118703 дугааруудаас лавлах боломжтой бөгөөд тасалбараа захиалж үнэгүй хүргүүлээрэй.


Таныг урлагийн тэнгэр ивээг…
www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Театр Урлаг

Монгол Улсын хүүхэлдэйн театрын уран бүтээлчид олон улсын сургалтад хамрагдаж байна

07/08/2026
Театр Урлаг

“Зун орсон цас” мюзиклийг 20 жилийн дараа дахин үзэх боломжтой болжээ

06/08/2026
Театр Урлаг

УДЭТ-ын найруулагч Э.Билгүүн Узбекистан улсын Ферганы Орос драмын театрын урилгаар ажиллаж байна

05/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Дуэйн Жонсон “Disney Legends” шагнал хүртлээ

17/08/2026

Жүжигчин Хэйден Панеттьери 36 насандаа таалал төгслөө

17/08/2026

Сицилийн музейн уран зургууд хулгайд алдагджээ

17/08/2026

Жүжигчин, найруулагч Шон Пенн 66 нас хүрлээ

17/08/2026

Монголын уран зургийн галерейн 2026 оны байнгын үзэсгэлэн нээлтээ хийлээ

17/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.