Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Одод»Нэрт хөгжмийн зохиолч Д.Лувсаншарав бурхны оронд заларчээ
Одод

Нэрт хөгжмийн зохиолч Д.Лувсаншарав бурхны оронд заларчээ

Урлаг Урлаг26/05/2014Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
luvsansharavweb2302739862014-05-26-09-33[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин, нэрт хөгжмийн зохиолч Дагвын Лувсаншарав 87 насандаа таалал төгсчээ. Тэрээр 2014 оны тавдугаар сарын 25-ны өдөр бурхны оронд заларчээ.

Түүний амьдрал уран бүтээл нь Монголын соёл урлагийн түүхийг өгүүлэх билээ. Энгийн жишээ нь гэхэд л "Маамуу нааш ир" дууг мэдэхгүй Монгол хүн нэгээхэн ч үгүй гэхээр Д.Лувсаншарав гэх хүн ямар агуу хүн болохын нэгэн илэрхийлэл болно.

Дагвын Лувсаншарав 1927 оны зургадугаар сарын 1-нд Хэнтий аймгийн Баянхутаг сумын нутаг Зүүн хашаатын яндаг худаг гэдэг газар төржээ. Д.Лувсаншарав бичиг үсгийн багш, жолоочийн ажил хийж яваад 1942 онд Хэнтий аймгийн клубт орж хөгжимчин, жүжигчин, найруулагчаар ажиллав. Энэ бүхэн түүний авьяас хөгжих сургууль болжээ.

Д.Лувсаншарав дууны том бүтээлийн зэрэгцээ дуурийн урлагт авьяас сорьж “Хан бүргэд”, “Шивээ хиагт” дуурь бүтээсэн нь ардын урлагийн баян уламжлалыг өргөн ашиглан хөгжүүлсэн хурц тодорхой дүрүүдтэй сайн бүтээл болж зохиогчийн урлах чадвар, авьяасын өргөн талыг нээсэн юм. Түүний дууриуд манай үндэсний дуурийн төрөлд мэдэгдэхүйц хувь нэмэр оруулж, сонгодог дуурийн найрал дуу хөгжмийг үндэсний хэлбэрээр илтгэн гаргахад шинэ алхам болсон юм.

Хөгжмийн нэрт зохиолч, найрал дууны удирдаач Д.Лувсаншаравын монголын хөгжмийн урлагт оруулсан хувь нэмрийг үнэлж түүнд 1953 онд Улсын гавьяат жүжигчин, 1963 онд Төрийн шагнал /”Хэрлэн” дуу, “Эх орон бат оршиг” магтуу зохиосон тул/, 1981 онд Ардын жүжигчин цол, 2000 онд Хөдөлмөрийн баатар цол хүртээсэн байна.

Уран бутээлүүд: 
1. Дуурийн бутээл:
"Хан  бүргэд"   1966,  "Шивээ Хиагт"   1971,  "Ард Аюуш" 1984, "Нүцгэн ноён" 1985 "Хадам ээж" /Бэсрэг дуурь/ "Хожгор түшмэл" /бэсрэг дуурь/ 1990, "Хар Хорум" 2002

2.Бүжгэн жүжиг:
"Нарны домог" 1987, "Бөртө чоно" 1995, "Сарны наадам" 1991,

3.Магтуу:
"Эх орон" 1950, "Монгол орон бат оршиг" 1961, "Хэзээд бэлхэн" 1965, "Мөнхийн Ленин" 1970, "Алтан соёмбын дуулал" 1974, "Хилийн цэргийн алдар" 1980 зэрэг 10 гаруй магтуу

4.Хөгжимт жүжиг:
"Цэцэг нуурын хошуунд" 1954, "Гайхамшигт лимбэ" 1960, "Алдагдсан тамга" 1972, "Маш нууц" 1979, "Ногоон дарь эх" 1990 зэрэг 10 гаруй хөгжимт жүжиг

5.Киноны хөгжим:
"Баясгалан" 1962, "Аман хуур" 1963, "Нүгэл буян" 1963, "Төөрсөөр төрөлдөө" 1968, "Өглөө" "Тэмцэл" 1968, "Жаргал даахгүйн зовлон" 1987, "Газрын жигүүр" 1978 зэрэг 20 шахам баримтат ба уран сайхны киноны хөгжим

6.Дуун бүтээл:
Хэрлэн", "Маамуу нааш ир", "Би чамд хайртай", "Эх орон", "Гурван тамирын уянга", "Дурлал хайрыг минь дамжуулаарай" зэрэг олны хүртээл болсон 400 гаруй нийтийн дуу, романс туурвисан.

Д.Лувсаншарав агсны гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсдөд  нь гүн эмгэнэл илэрхийлье. 

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Одод Урлаг

Яруу найрагч Н.Минжинсайханы “Амьдрал чамдаа” шүлэг, дууны хос цомог хэвлэгдлээ

16/08/2022
Одод Урлаг

“Дэлхийн мисс”-т оролцох эрхээ авсан А.Бөртэ-Үжин Пуэрто Риког зорилоо

23/11/2021
Одод Урлаг

Ө.Пүрэвжаргал “Хурд”-ын Д.Отгонбаяртай хамтран дуулна

03/05/2021

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“AMA 2025” буюу Америкийн хөгжмийн шагнал гардуулах ёслол болж өндөрлөлөө

28/05/2025

“Хаан ордны хавар-2025” тусгай хөтөлбөрөөр түүх, өв соёлыг таниулж байна

28/05/2025

“Cannes lions 2025” Монгол Улсыг онцолно

28/05/2025

“Тамгагүй төр” жүжгийг ирэх аравдугаар сард Япон Улсад тоглоно

28/05/2025

“Хар сарнай” хамтлагийн ахлагч, дуучин, бүжигчин С.Амармандах энэ өдөр мэндэлжээ

28/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.