Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“Хонхны дуу” 25 жилийн дараа эгшиглэнэ
Нийгэм

“Хонхны дуу” 25 жилийн дараа эгшиглэнэ

Урлаг Урлаг26/05/2014Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
10313092_10152163606188753_4051562720422918709_n_500x5003561475202014-05-26-12-29[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Хонхны дуу” 25 жилийн дараа эгшиглэнэ

  Тэртээх 25 жилийн өмнө Ардчилсан хувьсгалыг цуурайтуулж байсан “Хонхны дуу” дахин амьдаар эгшиглэх болжээ. Энэ дууг амьдруулж, монголчуудын цээжинд хоногшуулж байсан хамтлаг бол “Хонх”. “Хонхны дуу”-гаас гадна “Бидний араншин”,” Үүлэн чөлөөний нар”, “Хотын гудамж”, “Алтан хавчаар”,  “Рашаантын 18”, “Албан тасалгааны цонхоор” зэрэг олон дуугаар Монголын урлагт нэгэн шинэ өнгө нэмж байсан “Хонх” хамтлагийн 25 жилийн ой энэ онд тохиож байна. Анх 1989 онд С.Цогтсайхан, Н.Энхбаяр, Д.Энхболд нарын бүрэлдэхүүнтэй байгуулагдаж, есдүгээр сарын 17-нд анхны концертоо Улсын филармонийн тайзан дээр тоглож байснаас хойш эдүгээ 25 жил өнгөрчээ.

Хамтлагийн үүсгэн байгуулагчдын нэг С.Цогтсайхан нь хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн ч дуу хоолой өнөөг хүртэл аялгуут дуугаараа дамжин сонсогчдынхоо чихэнд хүрсээр байдаг. Нэгэн үе Монголын рок поп урлагийг тодорхойлж явсан “Хонх” хамтлаг хамгийн сүүлд 10 жилийн өмнө тоглолтоо хийж байснаас хойш тайзнаа гараагүй байсан юм. Харин энэ онд тохиож буй 25 жилийн ойгоороо Н.Энхбаяр, Д.Энхболд нар “Хонхны дуу”-г дахин эгшиглүүлж, амьд тоглолтоо хийх гэж байна.

Монголчуудын зүрхэнд хоногшсон 19 дууг амьдаар дуулах “Хонхны дуу” VIP тоглолт энэ сарын 31-нд 18.00 цагаас “IVY” ресторанд болох юм.

С.НАРАН

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Бий биелгээг иогтой хослуулах фестивал болно

22/04/2026
Нийгэм Урлаг

ФОТО: “UB Food Fesival 2026” олон улсын хоолны өдөрлөгөөс

17/04/2026
Нийгэм Урлаг

Нийслэлийн “Хаврын баяр” маргаашаас эхэлнэ

31/03/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“CIX” хамтлаг тарахаар боллоо

29/04/2026

Жүжигчин Сэм Нилл хорт хавдрыг даван туулж, бүрэн эдгэрснээ зарлалаа

29/04/2026

А.Аданы “Жизель” балетыг хоёр өдөр толилуулна

29/04/2026

К-поп цомгийн экспорт 159 хувиар өсөж, түүхэн дээд түвшинд хүрлээ

29/04/2026

“АРА” фестивальд Эдди Уильяамс албан ёсны төлөөлөгчөөр оролцоно

29/04/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.