Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“Playtime”-д шинэ цомгуудын тэсрэлт болно
Нийгэм

“Playtime”-д шинэ цомгуудын тэсрэлт болно

Урлаг Урлаг26/05/2014Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
ff6ab5f3eb07bc28big505135192014-05-26-14-14[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Амьд хөгжмийн “Playtime” наадам энэ жил 13 дахь удаагаа “нүргэлнэ”. Наадам уламжлал ёсоор Гачууртын “Монгол шилтгээн” цогцолборын задгай талбайд долдугаар сарын 19, 20-нд болох юм. Наадмын эргэн тойрон дахь сэтгэл хөдөлгөсөн мэдээ гэвэл анх удаа болон шинээр цомог гаргаж байгаа хамтлагууд шинэ бүтээлээ  “Playtime” наадмын тайзнаа тоглож, тэсрэлт хийхээр болжээ. Тухайлбал, “Нисванис” хамтлаг өөрсдийн дөрөв дэх цомог болох  “Сэтгэл хөдөлнө”, “The Lemons” хамтлаг гурав дахь цомгийнхоо бүтээлээс, “Vatame” хамтлаг “Vatame” нэртэй анхны цомгийнхоо дуунаас хүргэх ажээ.

Түүнчлэн наадмын зочин хамтлагаар ОХУ-д альтернатив рок урсгалыг хөгжүүлсэн гэгддэг “Мумий Тролль” , “пост рок” урсгалаар тоглодог Японы “Envy” хамтлагууд ирнэ гэх мэт онцлог ихтэй наадам болох гэж байна. Тоглолтын талбайн бүтэц өнгөрсөн жилийнхтэй адил гол ба жижиг тайзнаас бүтэх бөгөөд задгай агаарт хоёр өдрийн турш майхнаа байрлуулан амарч, дуртай хөгжмөө сонсох боломжтой юм.

У.БОЛОР

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

БҮТЭЭЛЭЭ ХАМГААЛ – ЗОХИОГЧИЙН ЭРХЭЭ МЭДЬЕ, ЭРХЭЭ ХАМГААЛЪЯ

19/11/2026
Нийгэм Урлаг

ФОТО:  Их Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэв

10/11/2026
Нийгэм Урлаг

Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

10/11/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Гвинет Пэлтроу 1999 оны “Оскар”-ын шагналын төлөөх өрсөлдөөнийг “Үнэхээр галзуу байсан” гэв

20/11/2026

80 настай Шер 120 мянган үзэгчийн өмнө Гластонберигийн фестивалийн тайзнаа тоглоно

20/11/2026

Эй Жей Маклин “Backstreet Boys” хамтлагийн гишүүдгүйгээр бие даан аялан тоглолт хийх нь амаргүй сорилт байсныг ярьжээ

20/11/2026

Тейлор Свифт 2026 оны “CMA Awards”-т 2,720 ам.долларын даашинзаар гангарав

20/11/2026

Орчин үеийн монгол зураг Милан хотноо дэлгэгдэж байна

20/11/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.