Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“Авъяасаараа шалгарсан болохоос биш найзан дундаа хийчихсэн зүйл биш”
Нийгэм

“Авъяасаараа шалгарсан болохоос биш найзан дундаа хийчихсэн зүйл биш”

Урлаг Урлаг27/05/2014Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
363b407ce8170a30original3615546182014-05-27-14-21[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл
“Шүүдэр” продакшны ээлжит уран бүтээл болох “Улаан пальто” уран сайхны кино саяхан нээлтээ хийсэн билээ. Хэдийгээр дэлгэцнээ гараад удаагүй байгаа ч үзэгчид тус кинонд ам сайтай байгаа төдийгүй магтсан, сайшаасан сэтгэгдлээ илэрхийлсээр байна. Харин зохиолч, сэтгүүлч Б.Шүүдэрцэцэг кино урлагт татагдах болсноор үзгээ түр хойш тавихад хүрээд байгаа гэнэ.

Учир нь кино бүтээх их ажлын хажуугаар зохиолоо бичиж амжихгүй байгаа тул уншигчдаасаа уучлал эржээ. Хэсэг хугацаанд номноосоо хөндийрөөд байсан түүний хувьд тун удахгүй дахин зохиол бичих ажилдаа ханцуй шамлахаар төлөвлөөд байгаа бөгөөд Дондогдулам хатны тухай “Эх дагины өчил” хэмээх түүхэн романаа бичиж дуусгах юм байна. Дашрамд дурьдахад, “Улаан пальто” уран сайхны кинонд МУСТА О.Долгор гэр бүлээрээ оролцсон аж.

Түүний охин Ч.Энхномуун гол дүрийг бүтээсэн бол нөхөр Чинзориг нь найруулагчаар ажилласан гэнэ. Харин энэ тухай Б.Шүүдэрцэцэг “ Охины хувьд ч, нөхрийн хувьд ч үнэхээрээ авъяасаараа шалгарсан. Аль, алиныг нь би өөрөө сонгосон. О.Долгорын хувьд оюутан Минжмаагийн дүрд сонгогдсон байсан юм. Түүнээс биш найзан дундаа хийчихсэн хэрэг биш. Ч.Энхномуун долоохон настай хүүхэд гэхэд маш хариуцлагатай, мэдрэмжтэй ажилласан” гэжээ.






Эх сурвалж: www.mminfo.mn
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

БҮТЭЭЛЭЭ ХАМГААЛ – ЗОХИОГЧИЙН ЭРХЭЭ МЭДЬЕ, ЭРХЭЭ ХАМГААЛЪЯ

19/11/2026
Нийгэм Урлаг

ФОТО:  Их Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэв

10/11/2026
Нийгэм Урлаг

Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

10/11/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Гвинет Пэлтроу 1999 оны “Оскар”-ын шагналын төлөөх өрсөлдөөнийг “Үнэхээр галзуу байсан” гэв

20/11/2026

80 настай Шер 120 мянган үзэгчийн өмнө Гластонберигийн фестивалийн тайзнаа тоглоно

20/11/2026

Эй Жей Маклин “Backstreet Boys” хамтлагийн гишүүдгүйгээр бие даан аялан тоглолт хийх нь амаргүй сорилт байсныг ярьжээ

20/11/2026

Тейлор Свифт 2026 оны “CMA Awards”-т 2,720 ам.долларын даашинзаар гангарав

20/11/2026

Орчин үеийн монгол зураг Милан хотноо дэлгэгдэж байна

20/11/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.