1980-1990 онд олон сайхан эстрад дуу дуулж, өөрийн гэсэн өвөрмөц, дахин давтагдашгүй хоолойгоороо залуусыг ”байлдан дагуулж” байсан монголын эстрадын нэрт дуучин, “Баянмонгол” чуулгын гоцлол дуучин, СТА Л.Оюунчимэг агсанд хүндэтгэл үзүүлэх уран бүтээлийн уралдааныг СГЗ Д.Ухнаа болон дуучин Л.Оюунчимэгийн төрсөн дүү Л.Оюундэлгэр нарын санаачлагаар түүний үр хүүхдүүд, ахан дүүс, төрөлх нутгийн зөвлөлөөс хамтран зохион байгуулахаар шийдвэрлэжээ. Энэ ажлын хүрээнд дуучин Л.Оюунчимэг агсаны нэрэмжит олон улсын рок поп залуу дуучдын “ҮРТЭЙ ХҮН ЖАРГАЛТАЙ” улсын уралдааныг зохион байгуулахаар болжээ.
Тус уралдаанд оролцохоор 70 гаруй оролцогчид бүртгүүлээд байгаа бөгөөд 1-р шатны шалгаруулалтыг маргааш буюу 5 сарын 29-ны пүрэв гарагийн 15:00 цагаас Улсын филормонид явуулах бол 2-р шат буюу эхний шатнаас шалгаран үлдсэн шилдэг 20 оролцогчдын ГАЛА концертыг 6 сарын 01-ны өдрийн 18:00 цагаас улсын филормонид зохион байгуулахаар болжээ.
Уралдааны шалгаруулалт, бүхий л үйл ажиллагаа олон нийтэд нээлттэй, үнэ төлбөргүй явагдах тул сонирхсон хэн бүхэн үзэж, оролцож болох юм байна.
Монголын эстрадын нэрт дуучин Л.Оюунчимэгийн фото зургаас хүргэе