Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Хэнтий аймгийн Галшар сумын 90 жилийн ойн хүндэтгэлийн тоглолт болно
Нийгэм

Хэнтий аймгийн Галшар сумын 90 жилийн ойн хүндэтгэлийн тоглолт болно

Урлаг Урлаг28/05/2014Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
haalgalogo9099804442014-05-28-16-38[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Хэнтий аймгийн Галшар сумын 90 жилийн ойн баяр наадам ирэх долоодугаар сарын 18, 19, 20-нд тохионо. Үүнтэй холбогдуулан Галшар сумын Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөл, уугуул иргэдийн санаачилгаар түүхт 90 жилийнхээ ойд зориулсан хүндэтгэлийн тоглолтыг зохион байгуулах гэж байна.

Уг тоглолтонд МУГЖ Д.Жаргалсайхан, МУГЖ  Ц.Түвшинтөгс, МУГЖ Д.Энхзул, МУГЖ Г.Батбаяр, МУГЖ Ө.Уянга, МУГЖ Х.Лхагвасүрэн, МУСТА Д.Ариунбаатар, МУСТА Д.Намсрайноров, МУСТА Л.Чулуунбаатар, МУСТА Э.Төрмандах, МУСТА Г.Чинболор, МУСТА Б.Болд, МУСТА Э.Чулуунчимэг, МУСТА А.Хосбаяр, МУСТА П.Жимсээ, МУСТА А.Түмэн-Өлзий, МУСТА Д.Балдан, МУСТА Л.Нарантуяа, дуучин Бичүү, Шанз-3 хамтлаг, Канзананс хамтлаг зэрэг урлаг соёлын бүхий л одод оролцож уран бүтээлээ толилуулах юм.

Хэнтий аймгийн Галшар сум нь Улс даяар шандаст хурдан хүлгүүдээрээ алдартай бөгөөд Галшар хурдны удмын адууг өөрийн олон жилийн нөр их хөдөлмөр оюун ухаанаар үндэслэн бий болгогч, билэг авьяаст их шинжээч, уяач, зураач, номч эрдэмтэн Хардэл жанжин бэйс “Өвгөн ноён” Мижүрдоржийн Пүрэвжав агсаны мэндэлсэний 170 жилийн ой тохиож байна.

Түүхт 90 жилийнхээ ойд хувь нэмрээ оруулахаар таны авсан тасалбар бүхэн нутаг орноо гэсэн чин сэтгэлийн илрэл болох юм. Тоглолт тавдугаар сарын 29-ний 19.00 цагаас Монгол Бөхийн өргөөнд болно. Тоглолтын тасалбарыг Хэнтий аймгийн Галшар сумын Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөл болон Монгол Бөхийн өргөөний кассаар борлуулж байна.

Азтай 9 үзэгч Галшар угшлын хурдан удмын 9 дааганы эзэн болно.

Моринд хайртай Монгол хүн бүхнийг морилон ирэхийг урьж байна.

Галшарын хурдан хүлэг нь

Гал бутаргах туурайтай нь үнэн

Газар цавчлах шандастай нь үнэн

Тураг сайхан биетэй нь үнэн

Төрийн наадамд түрүүлдэг нь үнэн билээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Б.Галаарид: Эрдэмтний ёс зүй, иргэний үүрэг хариуцлагын асуудал анхаарал татаж байна

01/09/2026
Нийгэм Урлаг

Л.Мөнхбаясгалан: Томоко та энэ удаа улаан шугам давлаа

31/08/2026
Нийгэм Урлаг

Ц.Шинэцэцэг “Чамайг тэвэрье” номоо уншигчдын гарт хүргэлээ

27/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Гарц орц” үзэсгэлэн дэлгэнэ

02/09/2026

Холливуудын хамгийн хайр татам од Киану Ривз 62 нас хүрлээ

02/09/2026

Ёндонжамцын Балдан: Сайхан гэх энгийнд байна. Энгийн гэдэг бол мэдрэмж. Үнэний хөрсөнд буух явдал

02/09/2026

Соёлын өвийн магистрын хөтөлбөрийг анх удаа хичээллүүлнэ

02/09/2026

“Чингис хаан” үндэсний музей усан доорх соёлын өвийн судалгааг эхлүүллээ

02/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.