Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“Унадаг дугуйтай аймаг” төслийг хэрэгжүүлэх саналыг хүргүүллээ
Нийгэм

“Унадаг дугуйтай аймаг” төслийг хэрэгжүүлэх саналыг хүргүүллээ

Урлаг Урлаг28/05/2014Шинэчлэгдсэн:20/02/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Unadag_DUGUITAI_aimag_copy8468190792014-05-28-16-43[www.urlag.mn].JPG
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монголын Залуучуудын Холбоо 2014 оныг залуусаа “Нэгдье” уриан дор бүхий л үйл ажиллагаагаа зохион байгуулж байгаа бөгөөд энэ хүрээнд орон нутаг дахь залуучуудаа идэвхжүүлэх, орон нутагт бүтээн байгуулалтыг бий болгох залуучуудаа ажилтай орлоготой болгох, амьдрах нөхцөлийг залуучууд өөрсдийн гараар бүтээх, эко орчныг бий болгох бүхий л үйл ажиллагааг хамтран зохион байгуулж байгаа юм.

2013 оноос “Унадаг дугуйтай Улаанбаатар” төслийг хэрэгжүүлж, олон ажлыг шат дараалалтай гүйцэтгэсээр байна. Төслийн зорилго нь унадаг дугуй буюу байгаль орчинд ээлтэй ногоон тээврийн хэрэгслийг иргэдийн хэрэглээ болгож Улаанбаатар хотын иргэд, залууст тулгамдаж буй асуудлууд болох чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах, агаарын бохирдлыг багасгах, хөдөлгөөний дутагдлаас үүдэлтэй өвчлөлийг багасгах нийтийн эрүүл мэндийг сайжруулах зорилтуудтай юм.

Нийслэлд энэ оны төсөвт тэрбум гаруй төгрөг суулгуулж эхний ээлжийн замыг эхлүүлэхээр болсон бөгөөд энэхүү төсөл орон нутагт хүрээгээ тэлэхээр болсон байна. Тиймээс “Унадаг дугуйтай Аймаг” дэд төслийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэн МЗХ орон нутаг дахь салбар залуучуудын холбоодод хүсэлт хүргүүлсэн байна.  Монгол улсад унадаг дугуйн хэрэглээг нэмэгдүүлэх зорилгоор уриалга гаргах, дугуйн зам болон дэд бүтцийг хөгжүүлэх, дугуйн зогсоол байгуулах, хот төлөвлөлтөнд тусгуулах гэх мэт олон талт үйл ажиллагааг, төрийн болон бизнесийн байгууллагуудтай тогтмол хамтран гүйцэтгэж ажиллах бөгөөд улсын хэмжээнд залуучуудын унадаг дугуйн хэрэглээг нэмэгдүүлэхийн тулд харъяат орон нутагтаа “Унадаг дугуйтай аймаг” төслийг санаачлага болгон өрнүүлэхийг уриалсан байна. Ямартай ч эхний ээлжинд Ховд аймагт унадаг дугуйн зам баригдаж байгаа талаарх сайхан мэдээ дуулдлаа. Цаашид аймаг бүр унадаг дугуйн замтай болохын төлөө “Унадаг дугуйтай аймаг” төслийг хэрэгжүүлнэ гэдэгт итгэж байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Б.Галаарид: Эрдэмтний ёс зүй, иргэний үүрэг хариуцлагын асуудал анхаарал татаж байна

01/09/2026
Нийгэм Урлаг

Л.Мөнхбаясгалан: Томоко та энэ удаа улаан шугам давлаа

31/08/2026
Нийгэм Урлаг

Ц.Шинэцэцэг “Чамайг тэвэрье” номоо уншигчдын гарт хүргэлээ

27/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Гарц орц” үзэсгэлэн дэлгэнэ

02/09/2026

Холливуудын хамгийн хайр татам од Киану Ривз 62 нас хүрлээ

02/09/2026

Ёндонжамцын Балдан: Сайхан гэх энгийнд байна. Энгийн гэдэг бол мэдрэмж. Үнэний хөрсөнд буух явдал

02/09/2026

Соёлын өвийн магистрын хөтөлбөрийг анх удаа хичээллүүлнэ

02/09/2026

“Чингис хаан” үндэсний музей усан доорх соёлын өвийн судалгааг эхлүүллээ

02/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.