Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Оддын амьдрал»Гурван цагийн хэлхээд мөнх орших хан бүргэд
Оддын амьдрал

Гурван цагийн хэлхээд мөнх орших хан бүргэд

Урлаг Урлаг29/05/2014Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
zul19033945792014-05-29-11-49[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Өчигдөр, өнөөдөр, маргаашийг холбон мөнх орших Монголын суут хөгжмийн зохиолч Дагвын Лувсаншарав гуай энхжингийн орныг зорин одлоо.

Шулганан хэлд орж байгаа балчирхан охин минь “Маамуу нааш ир”-ээр хөтөчлүүлэн хорвоотой танилцаж байна. Хойшдоо ч Монголын олон мянган үрс энэ дуутай хамт өсөж, торних нь маргаангүй үнэн.

Алс газар ханиа санан суухдаа энэ эрхэм “Атар хээрийг чимэглэсэн, Алаг цэцгэнд би дуртай” хэмээн аялгуу хийсэн нь аав, ээжийн минь хайрын илэрхийлэл болсон алдарт “Би чамд хайртай” болон мөнхөрчээ. Нас насны сайхныг мэдрүүлсэн сонгодог бүтээлүүдээрээ Монголын хөгжмийн урлагийн түүхэнд тод мөрөө үлдээсэн Хан бүргэд хайртай найзууд, эрхэм багш, ээж, аавыгаа зорин тэнгэр өөд дүүллээ.

 Хүний хийж бүтээх хязгаартай ч түүний туурвисан бүхэн энэ хязгаарыг давсан гэлтэй. 13 настайгаасаа эрдмийн үр тарьж, ард түмэндээ бичиг үсэг заасан багш, холыг ойртуулж, хоёрыг учруулдаг тээврийн салбарын ажилтан, хөгжмийн аялгуугаар олныг уяраасан агуу хөгжмийн зохиолч. Нэгэн биед багтмааргүй энгүй их хөдөлмөрөө тэр ард түмэндээ зориулсаар 75 жилийг үдсэн юм билээ.

Хэнтий аймгийн Баянхутаг сумын нутаг Зүүн хашаатын Яндаг хутаг хэмээх газарт 1927 онд түүнийг төрөхөд аав нь эх барьж авсан гэдэг. Аймгийн клубийн жүжигчнээс Москвагийн хөгжмийн дээд сургууль төгссөн хөгжмийн зохиолч болтлоо тэр олон бартаа, саадыг давсан. Дуунаас дуурь хүртэл туурвиж, тэр дундаа найрал дуу гэдэг үгийг түүний нэртэй хоршуулан ярьтал нь алдаршуулсныг нь бодохоор Монголын урлагийн түүхэнд өөд тэмүүлсэн өндөр хөшөө босгоод буцаж дээ, та.

“Хан бүргэд”, “Хар Хорум” дуурь, “Нарны домог”, “Бөртө чоно” бүжгэн жүжиг, “Аман хуур”, “Нүгэл буян”, “Төөрсөөр төрөлдөө”, “Өглөө”, “Тэмцэл”, “Жаргал даахгүйн зовлон”- гоор түүчээлсэн олон арван уран сайхны киног үзэх бүртээ өнөө, ирээдүйн монгол түмэн үргэлж таныг дурсан хүндэтгэх болно. Харин “Маамуу нааш ир”-ийг залуу аав, ээжүүд хүүхдэдээ зааж, хорьдугаар зууны сор болсон дуунуудын дунд “Би чамд хайртай”, “Эх орон”, “Гурван тамирын уянга”, “Дурлал хайрыг минь дамжуулаарай” мөнхөд эгшиглэсээр байх биз ээ.

Зуун дамжин амьдарч, зуунаар хэмжигдэхгүй бүтээл туурвилаа үлдээгээд одсон эрхэм хүндтэй таныгаа алсын замд нь үдье дээ.

 Ж.СОЛОНГО/Өнөөдөр/

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Оддын амьдрал Урлаг

Женни эмзэг бүлгийн ахмад настнуудад 75 мянган доллар хандивлажээ

27/02/2026
Оддын амьдрал Урлаг

Селена Гомесын усны хувцастай зураг цахим орчинд маргаан дэгдээв

26/02/2026
Оддын амьдрал Урлаг

2PM хамтлагийн Тэг Ён ирэх дөрөвдүгээр сард хуримаа хийхээр болжээ

26/02/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

ФОТО: Миланы загварын долоо хоногоос

27/02/2026

Женни эмзэг бүлгийн ахмад настнуудад 75 мянган доллар хандивлажээ

27/02/2026

“Хүн төрөлхтний хар хайрцаг”-ийг бүтээж байна

27/02/2026

“Warner Bros”-ийн төлөөх өрсөлдөөнд “Netflix” ялагдлаа

27/02/2026

Неандертальчууд болон хүмүүсийн хоорондын үржил голдуу нэг чиглэлтэй байсныг судлаачид тогтоожээ

27/02/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.